“1072 хувьцаа авна” гэсэн зар гэмт хэргийн шинж чанартай байж болзошгүй

Б.Чимэг GoGo.mn

2018-10-12 17:05 GMT+8

"Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн иргэдэд эзэмшүүлсэн 1072 хувьцаатай холбоотойгоор нийгмийн цахим сүлжээнд зарим нэг худал ташаа мэдээлэл цацагдах боллоо.

Тухайлбал, "Онлайнаар хувьцааны данс нээж байна, энд бүртгүүлж дансаа нээлгэнэ үү, 1072 хувьцааг худалдаж авч байна” гэх зэрэг зар мэдээлэл, цахим холбоосууд нь иргэдийг залилан мэхлэж болзошгүй гэмт хэргийн шинж чанартай байна.

Иргэдэд эзэмшүүлсэн хувьцаа нь арилжаалах боломжгүй юм. Иймээс иргэд та бүхэн хувьцаатай холбоотой мэдээ, мэдээллийг найдвартай эх сурвалжаас буюу "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн "1072 хувьцаа мэдээллийн төв”-ийн албан ёсны цахим хуудас эсвэл 1800-1072 дугаарт холбогдож авна уу. Мөн өөрийн биеэр хүрэлцэн ирж мэдээлэл авах боломжтой гэж “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас мэдэгдэв.

 

GoGo Facebook Хуудас
 
 
Хотын дарга Су.Батболдын ажлыг Та хэрхэн дүгнэх вэ?
Нийт 1713 санал өгсөн байна.

Дээшээ