2-3 цаг цэнэглээд 180-200 км зам туулах Монголд угсарсан автобус үйлчилгээнд гарлаа
Монгол инженерүүдийн бүтээсэн “Мон-30” автобус нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд явахад бэлэн болжээ. “Монгол машин” ХХК-ийн захирал Д.Жаргалсайхан “Үйлдвэрлэл нэмэгдэхийн хэрээр жижиг, дунд үйлдвэрлэл хөгжиж, 2000 гаруй ажлын байр бий болно. Цахилгаан такси, ачааны автомашины угсарч, үйлдвэрлэх зорилт тавин ажиллаж байна” гэлээ.
Нийслэлийн нийтийн тээврийн салбарт үйлчилгээнд явж буй нэг автобус жилд 45 сая төгрөгийн импортын шатахуун, газ, шатах тослох материал ашиглаж, нэг тонн гаруй хорт бодис ялгаруулдаг бол “Мон-30” загварын автобус нь жилд 6.6 сая төгрөгийн эрчим хүч худалдан авч, тус салбарын зардлыг 30-40 хувиар буулгах боломжтой ажээ.
Х.Баттулга: Төсвийн асуудлаар Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн хурал зарлалаа
Х.Баттулга “Миний хувьд 2019 оны төсвийн төсөлд сэтгэл хангалуун бус байна. Дэлхий нийтийн санхүү, эдийн засгийн төсөөлөл ийм бараан байхад Монгол Улсын 2019 оны төсвийн төсөл нь хэт өөдрөг, айсуй хямралыг огт тооцоогүй, бодит амьдралаас тасарсан, 2020 оны сонгуульд нөлөөлөх талаар илүүтэй бодсон, ашиг сонирхлын зөрчлөөр дүүрэн болжээ.” Хэмээн УИХ-ын нэгдсэн чуулганд 2019 оны Төсвийн төслийн талаар БАЙР СУУРИА илэрхийллээ.
Дуучин С.Гантогоогийн ХАЙРЫН ТҮҮХ
“Монгол Контент” ХХК-ийн дуучин С. Гантогоо анхны цомгийнхоо өөрийн бие даасан гурав дахь уран бүтээл "Хайрын түүх" дууныхаа клипээ өнөөдөр цацлаа.
Тэрбээр энэ зун “Чи бэлэн үү” болон “Хайрын түүх” нэртэй хоёр дууныхаа клипний зураг авалтыг Солонгос улсад хийлгээд ирсэн билээ. “Хайрын түүх” дуунд түүнтэй хамтарч Солонгос жүжигчин бүсгүй тоглосон бөгөөд дууны хөгжмийг МУУГЗ Н.Халиун, үгийг яруу найрагч Б.Батзаяа бичсэн бол клипийг TJ Entertainment-ийнхан хийсэн байна.
“ДУГУЙН ӨДӨР-2018” бүх нийтийн арга хэмжээ МАРГААШ болно
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хороо, Монголын дугуйн холбоо, “Залуу дугуйчин” клуб хамтран нийслэлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд энэ сарын 13-ны өдөр дугуйн парад, бүх насны хүмүүсийн уулын дугуйн тэмцээн, Экстрем Трэйлын УАШТ зэрэг сонирхогчдын болон мэргэжлийн тамирчдын дугуйн тэмцээнүүдийг зохион байгуулахаар болжээ.
Дугуйн парад маргааш 09:30-10:30 цагийн хооронд болно. Дугуйн парадыг батлагдсан маршрутын дагуу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн Гэрэлт хөшөөтэй талбайгаас - Их тэнгэрийн ам – Маршалын гүүр – Скай резорт гэсэн чиглэлд зохион байгуулна. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж хүлээн авна уу.