Маргаашнаас нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил 09.00 ЦАГТ ЭХЭЛНЭ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Р.Адъяасүрэн

2018-10-14 11:15 GMT+8

Маргаашнаас буюу аравдугаар сарын 15-наас эхлэн  нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажил эхлэх цаг 09.00 цаг байхаар тогтоолоо.

Захирамжийг нийслэл, дүүргийн ИТХ-ын ажлын алба, нийслэл, дүүрэг /хороо/-ийн ЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, харьяа газрууд, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, орон нутгийн өмчит үйлдвэрийн газрууд дагаж мөрдөх юм байна.

Захирамж 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл мөрдөгдөх бөгөөд авто замын ачааллыг зохицуулах зорилгоор уг захирамжийг гаргажээ.

GoGo Facebook Хуудас
 
 
Өргөн хэрэглээний, нэг удаагийн гялгар уутыг худалдаанд гаргах, хэрэглэхийг хориглосон шийдвэр гуравдугаар сарын 1-нээс хэрэгжинэ. Та гялгар уутны хэрэглээгээ багасгаж эхэлсэн үү?
Нийт 1921 санал өгсөн байна.

Дээшээ