Найруулагч Б.Мартын "Нүүдэлчдийн өрхийн эмч" баримтат кино Оскарын Оюутны Академийн “Олон улсын баримтат кино” төрөлд шилдгээр шалгарлаа.
Америкийн кино урлаг, шинжлэх ухааны академиас энэхүү шагналтнуудыг тодруулдаг бөгөөд 45 дахь удаагийн “Оскарын Оюутны Академийн шагнал гардуулах ёслол өчигдөр болж, Оюутны Академийн шагнал хүртэх 19 ялагчийг тодруулсан байна.
Б.Март Их Британийн Хертфордширийн их сургуулийг кино, телевизийн урлагаар мастерийн төгссөн бөгөөд Хертфордширийн их сургуулийн төгсөгч шилдгээр шалгарлаа хэмээн BBC агентлаг онцолжээ.
"Нүүдэлчдийн өрхийн эмч" баримтат кинонд өдөрт 10-100 км зам туулан, өдөр шөнө, өглөө орой, өвөл зунг үл анзааран машин эсвэл морь, тэмээ унаад сумын иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг Дундговь аймгийн Өндөр шил сумын өрхийн эмчийн тухай өгүүлнэ.
Б.Март шагнал гардах үеэрээ “Бүтээлийнхээ санааг олох амар байгаагүй. Маш олон санаа толгойд эргэлдэж байсан. Би улсынхаа соёл, зан заншлыг дэлхийд танилцуулахыг үргэлж хүсдэг байсан. Эгч маань эмч. Эгч маань эмч нар хол замыг хэрхэн туулж, өвчтөндөө үйлчилгээ үзүүлдэг талаар ярьсан. Үүнээс л “Нүүдэлчдийн өрхийн эмч” төрөх эхлэл нь болсон” хэмээн ярьжээ.
Энэ удаагийн наадамд 1582 бүтээл өрсөлдсөн бөгөөд ийнхүү манай найруулагч шилдгээр шалгарлаа. Ингэснээр тэрбээр Оскарын наадамд өрсөлдөх эрхтэй болж байгаа юм.