Пүрэв гарагт Сингапурын нисэх онгоцны буудлаас зогсолтгүйгээр хамгийн удаан үргэлжлэх шууд нислэг хөөрөлт хийжээ.
Тус нислэгийг “Singapore Airlines”-ийн “Airbus a350” загварын онгоцоор үйлдэж байгаа бөгөөд Сингапураас Нью-Йорк хот хүртэл 15 мянган км замыг, 19 цагт туулах аж. Энэ нь арилжааны зорилготой нислэг дотроос хамгийн удаан хугацаанд үргэлжлэх нислэгт тооцогдож байна.
Нью-Йорк хүртэлх шинэ чиглэлийн нислэгт энгийн экономи ангиллын захиалга авахгүй
Одоогоор “Qatar Airways” компанийн Шинэ Зеландын Окленд хотоос Катарын нийслэл Доха хот хүртэлх 17 цаг 40 минут үргэлжлэх шууд нислэг нь хамгийн удаан үргэлжилдэг нислэгээр тооцогддог. “Singapore Airlines”-ийн Нью-Йорк хотыг зорьсон шууд нислэг нь энэхүү рекордыг 1 цаг 30 минутаар ахиулахаар байгаа юм.
Нью-Йорк хүртэлх шинэ чиглэлийн нислэгт энгийн экономи ангиллын захиалга авахгүй бөгөөд бизнес болон зэрэглэл өндөртэй экономи гэсэн ангиллаар үйлчилж байгаа аж. Нислэгийн турш бизнес ангиллын зорчигч хүссэн үедээ хоол болон бусад үйлчилгээг авах боломжтой бол зэрэглэл өндөртэй экономи ангилал тогтсон цагт гурван удаа хоолоор үйлчлүүлэх юм байна. Мөн зорчигчдын тав тухыг хангах үүднээс, унтах ор бэлдэж өгчээ.
Э.Төгөлдөр