Өнгөрч буй долоо хоногт болсон онцлох үйл явдлуудаас тоймлон хүргэж байна.
ТӨСВИЙН ХЭМНЭЛТИЙГ ДАРГА НАРЫН АРМИАС 15 ХУВЬ ЦОМХОТГОЖ ХИЙХ САНАЛ ГАРГАВ
УИХ-ын нэгдсэн чуулганы нэгдсэн хуралдаанаар 2019 оны Төсвийн төслийг хэлэлцэж буй. Тэгвэл баасан гарагт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төсвийн төслийн талаар үг хэлсэн бөгөөд ингэхдээ нэлээд хатуухан үгсийг УИХ-ын гишүүдэд “чулуудав”.
Дэлхий нийтийн санхүү, эдийн засгийн төсөөлөл ийм бараан байхад Монгол Улсын 2019 оны төсвийн төсөл нь хэт өөдрөг, айсуй хямралыг огт тооцоогүй, бодит амьдралаас тасарсан, 2020 оны сонгуульд нөлөөлөх талаар илүүтэй бодсон, ашиг сонирхлын зөрчлөөр дүүрэн болсон байна гэдгийг Ерөнхийлөгч хэлсэн. Маш олон жил давтагдаж байгаа сонгуулийн өмнөх жил гишүүдийг аргадаж, тойрогт нь хийх хөрөнгө оруулалтыг өсгөх замаар “авлигаддаг” зуршлаас Засгийн газар татгалзаагүй байгааг онцлоод сонгогчид ийм зүйлсээр сонгосон УИХ-ын гишүүнээ дүгнэхээ больчихсон гэдгийг хэлж байв.
Мөн бензин шатахууны үнэ 19-30 хувиар өсчихөөд байхад салбарын сайд, Засгийн газар хариу үйлдэл үзүүлэх чадваргүй суусаар, сүүлийн 2 жил нийт өр буурах биш эсрэгээр нэмэгдсэн, томоохон хэргүүд дээр хуруугаа ч хөдөлгөдөггүй АТГ-т төсөв хэрэггүй, төсвийн хэмнэлтийг төрийн албан хаагчдаас бүр тодруулбал, дарга нарын армиас 15 хувь цомхотгон хийх боломжтой зэргийг тодотгосон.
Ингээд 2019 оны төсвийн төслийг ахин нягталж хараад, намчирхсан, улс төржсөн, үр ашиггүй зардлуудаасаа зоригтойгоор татгалзах, орлогыг хийсвэрлэн өндрөөр төсөөлсний хийг гаргахад анхаарахыг хүсэж байна. Ирэх жилийн төсөв бодитой хийгдэж, батлагдахгүй бол маш хүнд сорилттой тулгарахыг би биш дэлхийн шилдэг шинжээчид анхааруулсаар байгааг битгий мартаач. Ирж буй хямралын учрыг олоход хүнд байх болно. Урьдчилан таамаглах аргагүй, огцом өөрчлөлтүүд авчирна гэж мэргэжилтнүүд сануулсаар байгааг тоохгүй орхиж боломгүй байгааг санууллаа.
2-3 ЦАГ ЦЭНЭГЛЭЭД 180-200 КМ ЗАМ ТУУЛАХ МОНГОЛД УГСАРСАН АВТОБУС ҮЙЛЧИЛГЭЭНД ГАРЛАА
Монгол инженерүүдийн бүтээсэн “Мон-30” автобус нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд явахад бэлэн болсон бөгөөд уг автобусыг 2-3 цаг цэнэглээд 180-200 км зам туулах юм байна. Автобусыг хүлээлгэн өгөх арга хэмжээ баасан гарагт боллоо.
Нийслэлийн нийтийн тээврийн салбарт үйлчилгээнд явж буй нэг автобус жилд 45 сая төгрөгийн импортын шатахуун, газ, шатах тослох материал ашиглаж, нэг тонн гаруй хорт бодис ялгаруулдаг бол “Мон-30” загварын автобус нь жилд 6.6 сая төгрөгийн эрчим хүч худалдан авч, тус салбарын зардлыг 30-40 хувиар буулгах боломжтой аж.
Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарт Мон-30 автобусаар шинэчлэл хийх боломжтой эсэх талаар судалж, дотоодын үйлдвэрлэлээ дэмжихийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх үүрэг болгосон бөгөөд “Монгол машин” ХХК-ийн захирал н.Жаргалсайхан ийм хүчин чадал байгаа төдийгүй үүнийг дагаад 2000 гаруй ажлын байр бий болно гэдгийг онцолсон байна.
ДАВАА ГАРАГААС НИЙСЛЭЛИЙН ТӨР, ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН АЖИЛ 09.00 ЦАГТ ЭХЭЛНЭ
Аравдугаар сарын 15 буюу ирэх даваа гарагаас нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажил эхлэх цаг 09.00 цаг байх захирамжийг Нийслэлийн Засаг дарга С.Батболд пүрэв гарагт гаргажээ. Захирамж 2019 оны дөрөвдүгээр сарын 15-ныг хүртэл мөрдөгдөх бөгөөд нийслэлийн авто замын ачааллыг зохицуулах зорилгоор захирамжийг гаргасан байна.
Захирамжийг нийслэл, дүүргийн ИТХ-ын ажлын алба, нийслэл, дүүрэг /хороо/-ийн ЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, харьяа газрууд, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, орон нутгийн өмчит үйлдвэрийн газрууд дагаж мөрдөнө. Захирамж замын хөдөлгөөнийг ачааллыг бууруулахад эерэг нөлөө авчрах эсэхийг маргаашнаас харж болох нь ээ.
ТУУШИН ЗОЧИД БУУДЛЫН ЗАХИРГААНААС ЯВГАН ХҮНИЙ ЗАМ ЧӨЛӨӨЛӨХИЙГ ШААРДЖЭЭ
Нийслэлийн хэмжээнд явган хүний зам, гарцыг тагласан, хүндрэл учруулсан олон барилга бий. Түүний нэг нь Туушин зочид буудлын үүдний хэсэг. Тэгвэл энэ долоо хоногт Нийслэлийн газрын албанаас нэгэн мэдэгдэл гаргасан нь олон хүний магнайг тэнийлгэлээ. Гэхдээ хэрэв мэдэгдэл биеллээ олбол иргэдийн бухимдлыг төрүүлдэг олон жишээ эерэгээр шийдэгдэх эхлэл болж болох юм.
Мэдэгдэлд “Туушин зочид буудал” ХХК-д аравдугаар сарын 15-ны дотор явган хүний зам чөлөөлөх үүргийг өгчээ. Тодруулбал, газар эзэмшүүлэх гэрээг зөрчин эзэмшилд олгогдсон газрын хэмжээг дур мэдэн нэмэгдүүлж, зохих зөвшөөрөлгүйгээр нийтийн эзэмшлийн зам, талбайд шат, автомашины орц гарц хийснээр явган хүний зам хаагдсан байгааг анхааруулжээ. Хэрэв заасан хугацаанд шаардлага биелүүлээгүй, чөлөөлөөгүй тохиолдолд Газрын тухай хуулийн 57.4-т заасны дагуу албадан чөлөөлөх арга хэмжээ авч, гарах зардлыг “Туушин зочид буудал” ХХК хариуцах болохыг анхааруулсан байна.
Нийтийн эзэмшлийн зам, талбайд шат, автомашины орц гарц хийсэн тус байгууллагын шаардлагыг хүлээж авч, ажил хэрэг болгох хугацаа маргаашаар дуусгавар болно. Олон нийтийн эрх ашиг хүндэтгэх, холбогдох байгууллагын шаардлагыг хүлээж авах эсэхийг харах үлдлээ.
ЭЦЭГ ЭХЧҮҮД ХҮҮХДИЙНХЭЭ СУРЛАГА, ИРЦИЙН МЭДЭЭЛЛИЙГ АППЛИКЭЙШН АШИГЛАН ХАРНА
Эцэг эхчүүдийн интернэт ашиглан хүүхдийнхээ сурлага, ирц гэх мэт хүүхэдтэйгээ холбоотой бүх мэдээллийг цаг тухайд нь хүлээн авдаг болно. Ингэснээр хүүхдийн хүмүүжил, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд эцэг эхчүүдийн оролцоо илүү бодитой болно гэдгийг БСШУСЯамнаас мэдээлсэн юм.
Төсөл хэрэгжсэнээр эцэг эх болон багш нарын хоорондын эргэх холбоо сайжрах, цахим сурах бичиг, сургалтын материал, хэрэгцээт и-контентууд, гэрийн даалгавар түгээх, цахим ирцийн бүртгэл, явцын үнэлгээ, улирлын дүнгийн бүртгэл хийдэг болсноор цаасан журналыг халах зэрэг олон давуу тал бий болж байгаа аж. Мөн боловсролын салбарын байгууллагуудын хувьд мэдээллийн сан дээр тулгуурлан дүн шинжилгээ хийх, бодлого боловсруулах, зөв төлөвлөлт хийх боломжоор хангагдах юм. Google Play Store-оос ESIS аппликейшнийг татаж суулгаснаар эцэг эхчүүд энэхүү үйлчилгээг хүлээн авах боломжтой.
УЛСЫН СУРГУУЛИЙН ЗАХИРЛУУДЫН БАРИВЧИЛГАА ҮРГЭЛЖЛЭВ
Өнгөрсөн долоо хоногт Авлигатай тэмцэх газраас Сүхбаатар дүүргийн нэгдүгээр сургуулийн захирлыг баривчилсан. Түүнийг хахууль авч байхад нь үйлдэл дээр нь баривчилсан гэх бөгөөд нэгдүгээр ангид хүүхэд элсүүлэх, дунд ангиас хүүхэд шилжүүлэн авахдаа хахууль авдаг байсан бөгөөд энэ үйлдэл нь удаа дараа гарч байсан аж.
Тэгвэл энэ долоо хоногт дахин нэг сургуулийн захирлыг баривчиллаа. Тодруулбал, төрийн өмчийн ерөнхий боловсролын "Шинэ эхлэл" дунд сургуулийн захирлыг хахуулийн хэрэгт холбогдуулан пүрэв гарагт АТГ-аас баривчилсан юм.