УИХ дахь Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийлээ. Монголбанк төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлтэй холбоотойгоор өнөөдөр УИХ-д танилцуулсан.
АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийн талаар Монголбанкнаас мэдээлэл авч, анхаарах гол асуудлуудад саналаа өглөө.
Хэрэв бид энэ байдлаар үнэ ханшийн савлагаа үүсэж, эдийн засгийн тогтворгүй байдал үүсвэл 2019 онд үүнээс ч Монголбанк, Засгийн газрын хоорондын бодлогын уялдаа алдагдсан байна гэдгийг бид сануулж байна. Эрх баригчид 2016 онд зарим нэг банкны зохицуулалтын хуулийг өөрчлөхдөө Монголбанкыг Засгийн газрын уялдаатай зарим нэг тогтворжуулах хөтөлбөрийг хассан нь өнөөдрийн иргэдэд учруулж буй сөрөг нөлөөллийг бий болгосон байж болзошгүй.
Монголбанк үүсээд буй дарамтуудыг арилгахад мөнгөний бодлогоо чиглүүлэхгүй бол 2019 оны төсвийн огцом тэлэлт иргэдийн амьдралд хүндрэл учирч болзошгүй
Монголд үйлчилж буй хэд хэдэн дарамт байна. Үүнд, гадаад, дотоод өр, импортын дарамт, төлбөрийн тэнцлийн дарамт, чанаргүй зээл болон зээлийн хүүгийн дарамт, Монголбанк үүнийг арилгахад мөнгөний бодлогоо чиглүүлэхгүй бол 2019 оны төсвийн огцом тэлэлт иргэдийн амьдралд хүндрэл учирч болзошгүй байна.
Нийт зээлийн 28 хувь нь хэрэглээ, 15 хувь нь худалдаа, 12 хувь нь үл хөдлөх хөрөнгөд зарцуулагдсан байна. Банкны зээлийн 50-иас дээш хувийг хэрэглээний зээл эзэлсэн байхад хөдөө аж ахуйд 2, уул уурхайд 8 гээд үйлдвэрлэл, ажлын байр нэмэгдүүлэхэд зарцуулагдсан байгаа нь монголын иргэд зээлээс зээлийн хооронд амьдарч байгааг гэрчилж байна.
Монголбанк Засгийн газарт дээрх нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж, төсвийн хөөсөрсөн зардлыг багасгахын тулд нөхцөл байдлын талаар мэдээллийг зайлшгүй хийх шаардлагатай байна.
Эдийн засгийн өсөлт байна гэх боловч түүхий эд, боловсруулах аж үйлдвэрийн өсөлт дээр л тулгуурлаж байна" гэлээ.