Япон улсын Засгийн газраас хэрэгжүүлдэг “Өвсний үндэс” төслийн хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотод байрлалтай эрүүл мэндийн байгууллагуудад түргэн тусламжийн 10 автомашин олгохоор болжээ.
Тус төслийн хүрээнд дараах эрүүл мэндийн байгууллагуудад эмнэлгийн түргэн тусламжийн автомашин олгоно. Үүнд:
- Нэгдүгээр төв эмнэлэг-1
- Хоёрдугаар төв эмнэлэг-1
- Гуравдугаар төв эмнэлэг-1
- Согог судлалын үндэсний төв-1
- Хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв-1
- Дүүргийн нэгдсэн эмнэлэг-1
- Судлалын үндэсний төв-1
- Түргэн тусламжийн төв-3 автомашин нийлүүлнэ.
Дээрх автомашинууд нийлүүлснээр тухайн эрүүл мэндийн байгууллагуудын яаралтай түргэн тусламжийн чадавх өсөж эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд цаг алдалгүй хүргэх боломжийг нэмэгдүүлнэ гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Япон улсын Засгийн газраас Монгол улсын Эрүүл мэндийн салбарыг дэмжин, өндөр хүчин чадалтай, орчин үеийн дэвшилтэт техник, тоног төхөөрөмжөөр эрүүл мэндийн байгууллагуудыг хангах төслүүдийг хэрэгжүүлсээр байгаа юм. Тухайлбал,
- 2013 онд Япон Улсын Засгийн газрын төслийн бус буцалтгүй тусламжийн хүрээнд 4,036,480,0 төгрөгийн 4 төрлийн (OLIMPUS дурангийн иж бүрдэл, Зөөврийн ЭХО аппарат, ариутгалын автоклав, өвчтөний тэргэнцэр) эмнэлгийн тоног төхөөрөмжийг гуравдагч шатлалын 7 эмнэлэг (УНТЭ, УХТЭ, УГТЭ, ЭХЭМҮТ, ХСҮТ, ХӨСҮТ, СЭМҮТ), амаржих газрууд, аймгийн нэгдсэн эмнэлгүүдэд хандивлаж, хүлээлгэн өгсөн.
- 2014 онд Япон улсын Засгийн газрын төслийн бус буцалтгүй тусламжийн хүрээнд 2,1 тэрбум төгрөгийн түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин, ЭХЭМҮТ, Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газруудыг бэхжүүлэхэд 16,5 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжөөр хангах төсөл амжилттай хэрэгжсэн.
- 2014 онд Өвөрхангай болон Говь-Алтай аймгийн 35 сум, сум дундын эмнэлгүүдийг тоног төхөөрөмжөөр хангах 13,2 тэрбум төгрөгийн төсөл хэрэгжсэн ба энэхүү төслийн үлдэгдэл төсвөөр тус бүр нь 16,0 сая төгрөгийн үнэ бүхий Япон улсад үйлдвэрлэгдсэн MT-610 загварын 32 ширхэг Ургийн мониторыг 2018 оны 5 дугаар сард хүлээлгэн өгчээ.