Интернет хэрэглэгчдийн тоо сүүлийн зургаан жилд бараг 4.5 дахин өсөөд байгааг Харилцаа холбооны зохицуулах хорооны тайлангаас харж болохоор байна. Ийнхүү интернет хэрэглээ өсөхийн хэрээр үйлчилгээ үзүүлэгч компаниуд илүү өндөр хурдны интернетийн багц үйлчилгээг санал болгож байна.
Тухайлбал, “Мобинет” компани 50-100 мегабитийн интернет хурдыг “Shared” болон “Dedicated” гэсэн хоёр төрлийн сонголттойгоор аж ахуйн нэгж, байгууллагуудад санал болгож байгаа талаар мэдээллээ. Шаардлагатай тохиолдолд тухайлсан цагийг сонгон, интернет хурдаа нэмэх нөхцөлийг ч мөн бүрдүүлж байгаа юм байна. Өндөр хурдны интернетийн үйлчилгээ авдаг байгууллагуудын 60 хувь нь банк, санхүүгийн байгууллага, үнэт цаасны компаниуд байдаг талаар “Мобинет” компани мэдээллээ.
Харин “Юнител” групп 100 мегабит хүртэлх интернет хурдыг санал болгож байгаа төдийгүй, интернет хэрэглээг ухаалаг болгох, мэдээллийн аюулгүй байдлыг хангах “Internet Plus” үйлчилгээг хүргэж байна.
Энэхүү үйлчилгээ нь “Managed” болон “Secured” гэсэн хоёр төрлийн сонголттой ажээ.
Үүнээс гадна “Монголын цахилгаан холбоо” ХК 1-100 мегабитийн хурдтай интернетийг байгууллагуудад санал болгож байна. Үнийн хувьд нэг мегабит нь сард 120 мянган төгрөг байдаг бол 100 мегабитийн өндөр хурдны интернет нь дунджаар дөрвөн сая 800 мянган төгрөгийн үнэтэй талаар тус байгууллага мэдээллээ.
Томоохон групп компаниуд илүү өндөр хурдны интернетийг сонгон үйлчлүүлдэг талаар компани мэдээлсэн юм. 2018 оны эхний хагас жилийн байдлаар монгол улсын интернет хэрэглэгчдийн тоо хоёр сая 946 мянгад хүрч, жилийн өмнөхөөс 13.6 хувиар өссөн талаар Харилцаа холбооны зохицуулах хороо мэдээллээ.
Үүнээс суурин интернет хэрэглэгчдийн тоо хоёр сая 629 мянга болж, жилийн дүнгээр 22.5 хувиар өсжээ. Интернет хэрэглэгчдийн 93 хувь нь айл өрхүүд байгаа бол зургаан хувийг бизнесийн байгууллага, нэг хувийг төсвийн байгууллага бүрдүүлж байна.
Б.Ариунболд