Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2018 оны есдүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 5.7 хувиар өссөн болохыг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Үндэсний статистикийн хорооны танилцуулсан тайланд тусгаснаар хүнсний бараа, ундаа, усны бүлэг болон тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 5.7 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Харин нийслэлийн хэмжээнд инфляц 2018 оны өмнөх оны мөн үеэс 5.9 хувиар өсжээ. Монголбанк инфляцыг найман хувьд барих зорилттой ажиллаж байна. Хэрэглээний үнийн ерөнхий индекс өсөхөд шатахууны үнэ өссөн нь голчлон нөлөөлсөн гэж Статистикийн хорооны мэргэжилтэн онцолж байна.
Тухайлбал, нийслэлийн хэмжээнд сүүлийн нэг жилд А-80 бензиний үнийн индекс 14 нэгжээр, АИ-92 бензиний үнийн индекс 12 нэгжээр өсжээ. Цаашид шатахууны гол түүхий эд газрын тосны ханш өнөөгийн 80 ам.доллар орчмоос 100 ам.доллар хүрч болзошгүй гэж “Royal Dutch Shell”, “Goldman Sachs”-ийн судалгаанд тусгасан байна.
Үндэсний статистикийн хорооны судалгаагаар сүүлийн найман жилд А-80 шатахууны үнэ 16 удаа өссөн бол 13 удаа буурсан байна. Монголын зах зээлд үнэ өсөөд буурдаг ч тооны хувьд тэнцүү биш байдаг аж. Мөн үнийн бууралт нь үнийн өсөлтөөс бага хэмжээтэй байна шинжээчид онцолж байв. Энэ нь зарим талаар ам.долларын ханштай холбоотой гэж байсан юм.
III улирлын байдлаар Бизнес регистрийн санд 167.1 мянган аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэй байгаагийн 51.2 хувь нь үйл ажиллагаа явуулж байна. Өөрөөр хэлбэл өнгөрсөн онтой харьцуулахад үйл ажиллагаа идэвхтэй явуулж буй аж ахуйн нэгжийн тоо 2500 шахмаар өсжээ. Эдгээрээс 86.3 хувь нь 10 хүртэл ажиллагчидтай цомхон бүтэцтэй байгууллага байгаа бол 2.8 хувь нь 50-иас дээш ажиллагчтай байна.
Б.Дашням