Баян-Өлгий аймагт Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээ сонгох сунгаа энэ сарын 12-нд явагдаж тус аймгийн 11 сум, тосгоны төлөөлөл болсон 140 гаруй эмэгтэй дуу хоолойгоо нэгтгэн нэр дэвшигчидтэй санал бодлоо солилцлоо.
Энэ удаагийн сунгаа нь “Сэтгэлийн хүч” нэртэй аян өрнүүлж б уйгаараа онцлогтой. 21 аймаг, 9 дүүргийн эмэгтэйчүүдийн дуу хоолойг дэргэдээс нь очиж сонсох, тэдэнд тулгамдаж буй асуудлуудыг нэгтгэн холбооны үйл ажиллагаанд тусгах зорилготой юм.
Энэ ч утгаараа нэр дэвшигчид очсон аймаг бүрийнхээ уулзалтад хөндсөн голлох асуудлуудад гарц шийдэл хайн, ажлын хэсгийг байгуулан ажиллаж буй гэнэ. Баян-Өлгий аймгийн эмэгтэйчүүдэд тулгамдаж байгаа хамгийн том асуудал бол ажилгүйдэл, ядуурал гэж тэд хэлж байна. Тус аймагт ажилгүйдэл хоёр жилийн дотор 33 хувиар нэмэгдсэн байна.
Мөн 23626 өрх байдгаас 8400 буюу 36 хувь нь ядуу, 4400 буюу 18,4 хувь нь нэн ядуу гэсэн тоо баримтыг Баян-Өлгий аймгийн АЭХ-ны эмэгтэйчүүд уулзалтын үеэр онцоллоо. Тэд нэр дэвшигчдэд цаашид хамтарч ажиллах мөн ажилгүйдэл, ядуурлыг арилгаж өгөхийг хүслээ.
Түүнчлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Мод тарих” өдөр Баян-Өлгий аймагт тохиож “Сэтгэлийн хүч” аянд нэгдсэн эмэгтэйчүүд, нэр дэвшигчид хамтдаа мод тарьсан юм.