Гашуун сухайтаас БНХАУ-ын Ганц мод боомт чиглэлд зорчигч тээвэрлэж эхэллээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Р.Адъяасүрэн

2018-10-16 08:20 GMT+8


Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомтоос БНХАУ-ын Ганц мод боомтын чиглэлд Улс хоорондын тогтмол зорчигчийн тээврийн үйлчилгээг энэ сарын 11-ний өдрөөс эхлүүлжээ.

Тээвэрлэлтийг Монголын талаас “Их говийн Эрдэнэс” ХХК, БНХАУ-ын талаас “Ба Юүн” ХХК-ууд өдөр бүр 08:00, 10:00, 14:00, 16:00 цагуудаас тогтмол гүйцэтгэх юм.

Улс хоорондын тогтмол зорчигчийн тээврийн үйлчилгээг эхлүүлснээр иргэдэд стандартын шаардлага хангасан тээврийн хэрэгслээр тогтмол цагийн хуваарийн дагуу ая тухтай үйлчилгээг хүргэх нөхцөлийг бүрдүүлээд байгаа талаар Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас мэдээллээ.

GoGo Facebook Хуудас
 
 
Өргөн хэрэглээний, нэг удаагийн гялгар уутыг худалдаанд гаргах, хэрэглэхийг хориглосон шийдвэр гуравдугаар сарын 1-нээс хэрэгжинэ. Та гялгар уутны хэрэглээгээ багасгаж эхэлсэн үү?
Нийт 1832 санал өгсөн байна.

Дээшээ