МОНГОЛ УЛС АНХ УДАА НИЙСЛЭЛ, АЙМАГ, СУМЫН БОЛОН ХАДЛАН, БЭЛЧЭЭРИЙН ГАЗРЫГ ҮНЭЛЭВ
Засгийн газрын тогтоолоор анх удаа төрийн өмчийн газрыг үнэлсэн нь улс өөрийн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой шийдвэр хэмээн мэргэжилтнүүд дүгнэж байна. Одоогоор иргэд л өмчилсөн газраа банкинд барьцаалах хэлбэрээр эдийн засгийн эргэлтэд оруулдаг. Харин төрийн өмчийн газрыг үнэлсэн дүн байдаггүй учраас ийм боломж байхгүй.
Хэдий төр газраа өмчлөөгүй ч далд эдийн засагт хамгийн эрэлттэй арилжаа бол газрын наймаа болоод байгаа нь нууц биш.
Хэрэв төр газрын үнэлгээг аль эрт хийсэн бол төрийн өмчийг хэн нэгний “зууш” болголгүй, төсвийн орлогыг нэмэгдүүлэх боломж дүүрэн байжээ. гэхдээ хожимдсон ч гэлээ төрийн болон хувийн өмчийн газрын үнэлгээг тогтоож өгсөн нь эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ. Тус үнэлгээг төрийн санхүүгийн тайлагналд ашиглана гэж байгаа ч барьцаалбарын жишиг тогтоох гол сэдэл болно.
Өөрөөр хэлбэл, хувийн болон худалдаа үйлчилгээний ангилал гарган үнэ тогтоосноос хойш тухайн газрын үнэ төрийн тогтоосон ханшаар баталгаажиж барьцаалбар болох учиртай. Засгийн газраас энэ онд баталсан тогтоолоор газрын үнэлгээний тойргийг хангайн бүсэд 15, говийн бүсэд 10, төвийн бүсэд зургаан зэрэглэл тогтоон бэлчээр, тариалан, хадлангийн ангиллаар суурь үнэлгээ тогтоосон байна.
Дархан-Уул аймагт нэг га газар 500 сая төгрөгөөр үнэлэгдэв
Мөн нийслэл, аймаг, зарим сумын төвийн газрыг зориулалтаар нь ангилан үнэлгээ хийжээ. Тухайлбал, нийслэлийн төвийн таван дүүргийн газрыг зориулалтаар нь ангилан 16 бүсчлэлд хувааж нэг га /100х100 метр/ газрын үнэлгээг тогтоожээ. Түүгээр гэр бүлийн хэрэгцээний 0,07 га газар нийслэлийн нэгдүгээр бүсэд 57.2 сая төгрөгөөр үнэлэгдэж байна.
Мэдээж энэ ангилалд Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн хотын төвд ойрхон гэр хорооллын өрхийн газар орно. Харин нийслэлийн төвийн таван дүүргийн хамгийн хол байршилд буй гэр бүлийн хэрэгцээний газар 1.2 сая төгрөгөөр үнэлжээ. Эл үнэлгээг тогтоохдоо зах зээлийн зарчмаар төвөөс алслагдах тутам үнэ нь буурахаар тооцож хийсэн аж.
Энэ мэтчилэн нийслэлийн алслагдсан дүүрэг болон 21 аймгийн төвийн газрыг ч мөн бүсчлэлд хувааж, үнэлгээ тогтоогоод байгаа юм. Дархан-Уул аймгийн төвийн нэгдүгээр бүсийн өмчилсөн нэг га газрыг хамгийн өндөр буюу 240 сая төгрөгөөр тогтоосон бол Булган аймгийн төвийнх 40 сая төгрөг байна.
Худалдаа үйлчилгээний талбай, газрын үнэлгээ иргэд, бизнесийнхний анхаарлыг зүй ёсоор татна. Нийслэлийн нэгдүгээр бүсэд байрлах худалдаа, үйлчилгээний зориулалттай нэг га газрын үнэлгээг 1.2 тэрбум, бүх төрлийн үйлдвэрлэлийн газрыг 1.4 тэрбум төгрөгөөр тогтоосон байна.
Харин 16-р бүсэд худалдааных 192 сая, үйлдвэрлэлийнх 72 сая төгрөг байх юм.
Орон нутаг дахь худалдаа, үйлчилгээний төрлийн газрын хамгийн өндөр үнэлгээг мөн л Дархан-Уул аймгийн нэгдүгээр бүсэд нэг га газар 500 сая төгрөг, Завхан, Булган, Архангай аймгийн төвийнх 100 сая төгрөгийн үнэлгээтэй байна гэж тогтоожээ.
Булган, Зуунмод хотод нэг га газрыг хамгийн хямд буюу 20 сая төгрөг байхаар тооцсон байна. Аймгийн төвүүдийн хамгийн үнэтэй, бүх төрлийн үйлдвэрлэлийн зориулалттай нэг га газар Орхон аймагт 400 сая төгрөг. Хамгийн бага нь Булганы төвд 15 сая төгрөг байна. Үүнээс гадна хадлан, бэлчээр, тариалангийн зориулалттай газарт үнэлгээ тогтоогоод байгаа.
Үндсэндээ энэхүү үнэлгээг хийснээр гаднын Элчин сайдын яамдад өгснөөс бусад бүх газар үнэлгээтэй болж байна гэсэн үг. Мөн хувийн өмчлөлийн газраас бусад үнэлгээ нь тогтоогдсон төрийн хөрөнгө болж тооцогдоно. Тэр хэрээр төрийн нийт хөрөнгийн хэмжээ өснө. Түүнийг дагаад дэлхийн банк, АХБ, ОУВС зэрэг олон улсын санхүүгийн байгууллагаас авах зээлийн хэмжээ ч нэмэгдэх учиртай.
НИТХ гэхэд л ирэх онд өмчөө барьцаалж дэлхийн банкнаас зээл авахаар хуульд өөрчлөлт орохыг хүлээж байна. Аймгуудад ч бас ийм боломж үүсэх ёстой. Мөн уул уурхайн нөхөн сэргээлтийн хохирлыг ч энд тооцсон үнэлгээгээр гаргуулдаг болж мэдэх юм.