ХҮҮХЭД ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БҮРЭН АЖИЛЛАЖ ЧАДАХГҮЙ БАЙНА
Өнгөрсөн хоёр жилд гэр бүлийн орчин дахь хүчирхийллийг бууруулахад гарсан нэг дэвшил бол хороо, сум бүрт хамтарсан баг байгуулсан явдал. Сум, хорооны Засаг дарга, нийгмийн ажилтан, өрхийн эмнэлгийн нийгмийн ажилтан, цагдаа зэрэг 5-6 хүний бүрэлдэхүүнтэй хамтарсан баг хүчирхийлэлд өртөж байгаа иргэдэд тусалж, өртөх эрсдэлтэйд нь хяналт тавьж, урьдчилан сэргийлэх ёстой.
Өнөөдрийн байдлаар манай улсад 609 хамтарсан баг ажиллаж байгаагаас 157 нь нийслэлд бий. Бид хамтарсан багуудын талаар сурвалжлахаар Баянзүрх дүүргийн 2 дугаар хороог зорилоо. Учир нь Баянзүрх дүүрэгт гэр бүлийн орчинд үйлдэгдсэн гэмт хэрэг, эрсдэлтэй нөхцөлд амьдарч буй хүүхдийн тоо нь бусад дүүргийнхээс олон байгаа юм.
ДАРГА НАРЫН САЙХАН ЯРИА ДООД ШАТАНДАА ХЭРЭГЖИХГҮЙ БАЙНА
Дарь-Эхэд байрладаг тус хорооны байранд очиход нийгмийн ажилтан С.Дэлгэрсайхан 15 настай хүү нь долдугаар сараас хойш гэртээ ирээгүй эмэгтэйтэй уулзаж байлаа. PC тоглоомонд донтсон хүү нь үе үе ингэж сураггүй тэнэдэг ч энэ удаад арай л олон сараар алга болсонд ээж нь санаа зовнижээ.
Хорооны цагдаа шуурхай хурал, дуудлага гээд завгүй байдаг учраас ийм ажилд ихэнхдээ нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч нар явдаг учраас эрсдэлтэй байдаг аж.
Тэрбээр нэгэн төрийн бус байгууллагад хандсан ч хүүхдийнх нь сураг гараагүй тул хорооны хамтарсан багийнханд мэдэгдэж буй нь энэ аж. Гэвч хүүгийнхээ араас санаа зовж буй ээжид туслах, эрсдэлд орсон байх магадлалтай хүүг олох ажлыг хамтарсан багийнхан шууд эхлэх боломжгүй аж. Учир нь хүүг хайхад зарцуулах шатахуун, гар утасны зардал энэ багт байхгүй.
Гэсэн ч ажил, төрлөө зохицуулаад, өөрсдөө шатахууны мөнгөө гаргаад хүүгийн эрэлд гарахаар төлөвлөж буйгаа нийгмийн ажилтан С.Дэлгэрсайхан хэллээ. Уг нь гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас энэ онд хамтарсан багуудын зардлыг нэмсэн учраас мөнгөний бэрхшээлгүй болсон гэх мэдээллийг манай сонинд өгсөн.
- Байгууллагуудын уялдаа холбоо сулаас найман сартай хоёр ихрийг үл хайхрах хүчирхийллээс ангижруулж чадсангүй.
- Цалин багатай учраас хамтарсан багийн гишүүд байнга солигддог.
- Өнөөдрийн байдлаар манай улсад 609 хамтарсан баг ажиллаж байгаагаас 157 нь нийслэлд бий.
Гэвч бодит байдал дээр яг хүчирхийлэлд өртөж буй хохирогч, өртөх магадлалтай иргэдтэй ажилладаг хорооны ажилчдад энэ санхүүжилт очихгүй байгаа нь харамсалтай. Уг нь дүүргээс хамтарсан багуудад сард 150 мянган төгрөгийн зардал олгодог юм байна. Гэтэл Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны хамтарсан баг сургийг нь сонссоноос бус нэг ч удаа авч үзээгүй аж.
Хорооны ажилчид цалин багатай учраас энэ мэт зардлыг байнга хувиасаа гаргахад хүндрэлтэй. Дээр нь ажлын ачаалал, цалингаас шалтгаалж хамтарсан багийн гишүүд байнга солигдож, төсөв, зардал гаргаж хийсэн сургалт нь үр дүнгүй болох нь олон байна.
Тухайлбал, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хамгийн олон шийдэгдээгүй кэйстэй хороодын нэг нь ганц худаг орчмыг хамардаг Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо. Гэвч нийгмийн ажилтан нь дөнгөж хоёр хоногийн өмнө ажлаа авсан тул бидэнд мэдээлэл өгч чадсангүй.
УЯЛДАА ХОЛБООГҮЙ БАЙДАЛ ХАМГИЙН ТОМ СААД БОЛЖЭЭ
Хэд, хэдэн хорооны хамтарсан багийн ажилтантай уулзахад байгууллагуудын уялдаа холбоогүй байдлаас болж хүчирхийллээс хамгаалах, урьдчилан сэргийлэх ажил удааширсан нь анзаарагдаж байлаа. Тухайлбал, найман сартай хоёр ихэр хүүхдийн аав нь байнга архи ууж, хэрүүл шуугиан үүсгэдэг учраас хөрш айлынх нь эмэгтэй 108-д дуудлага өгчээ. Аав нь согтуу ирэх тоолонд ихрүүд уйлах нь сонстдог учраас ийнхүү хүүхэд хамгаалах байгууллагад хандсан байна.
Гэтэл энэ мэдээллийг тухайн хорооны хамтарсан багийн ажилтан долоон сарын дараа мэдсэн гэнэ.
108 төвийнхөн уг мэдээллийг харьяаллынх нь дагуу дүүргийнх нь гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн төв рүү нь шилжүүлсэн аж. Харин тэндээс хорооны хамтарсан багруу ирэхдээ ийнхүү олон сар саатжээ. Хорооны нийгмийн ажилтан мэдээлэл өгсөн иргэнтэй эргэн холбогдоход “Хэзээний юм яриад байна вэ. Тэр айл нүүчихсэн. Хаашаа явсныг нь мэдэхгүй” гэснээр хоёр ихрийг эрсдэлээс хамгаалах ажил таг зогссон байна.
Архины хамааралтай эцэг, эхтэй хүүхдүүд ихэнхдээ үл хайхрах хүчирхийлэлд өртдөг. Цаашлаад юу эс болохыг хэн мэдэх билээ. Хэрэв эрсдэлтэй хүүхдүүдийн талаарх мэдээллийг шуурхай дамжуулсан бол ядаж хүүхдүүдийн овог, нэрийг мэдэх боломж байсан.
Гэвч байгууллагуудын уялдаа холбоо сулаас ийнхүү хоёр ихрийг үл хайхрах хүчирхийллээс ангижруулж чадсангүй. Уг нь хамтарсан багуудыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, түүний дэргэдэх гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл удирдлага, арга зүйгээр хангах үүрэгтэй байдаг.
Гэвч яг бодит байдалд дээрх зөвлөлийн оролцоо анхан шатанд сул байгаа нь харагдлаа. Хороо бүрт иргэдийн нийтийн хурлаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл байгуулдаг. Гэвч тэдний үйл ажиллагаа нь ихэнх хороодыг камержуулах, иргэдийг архинаас гаргах сургалт, эмчилгээнд хамруулах зэргээр хязгаарлагдаж байна.
Тэгээд ч энэ ажлыг нөгөө л хамтарсан багийн гишүүд хийдэг юм байна. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс хамтарсан багуудыг хэрхэн дэмжиж буй талаар тодруулахад “Бид хамтарсан багуудыг хариуцдаггүй, мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн хачирхалтай хариулт өгсөн юм.
Зарим хамтарсан баг нэг ч удаа төсөв авч үзээгүй
Гэхдээ бас хамтарсан баг сайн ажиллаж буй жишээ цөөнгүй байна. Сүхбаатар дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн хамтарсан баг өнгөрсөн онд улсын хэмжээнд шилдгээр шалгарсан. Өнгөрсөн онд нэг кэйс дээр ажиллахад 40 мянган төгрөг оногдож байсан бол энэ жил төсөв нь нэмэгдсэн гэж тус хэлтсийн дарга Ц.Хулан хэллээ.
2018 онд гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах, сэргийлэх ажилд 50 гаруй сая төгрөгийн төсөвтэйгээр ажиллаж байгаа аж. Ингэснээр илүү олон иргэдэд тусалж, цаашлаад дэргэдээ хамгаалах байр барих боломж нээгджээ. Тус багийнхны хувьд эрсдэлтэй нөхцөлд амьдарч буй иргэдэд туслахад нөгөө л салбарын уялдаа холбоо саад болсоор байгааг онцолсон.
Тухайлбал, архины хамааралтай ээждээ гудамжинд хаягдсан найман сартай хүүхдэд яаралтай тусламж үзүүлсэн байна. Уушгиндаа хүнд хэлбэрийн хатгаатай байсан хүүхдийг Эх, нялхасын эрүүл мэндийн төвд аваачсан ч эцэг, эх нь тодорхойгүй учраас хүлээж авах боломжгүй гэжээ.
Уг нь сүүлийн жилүүдэд иргэдийн дунд хүчирхийллийг үл тэвчих хандлага нэмэгдэж байгаа. Хүчирхийлэлд өртөж буй хэн нэгнийг аврах, хамгаалах үүргээ олон нийт чамлахааргүй гүйцэтгэж буй. Гэвч төрийн байгууллагуудын санаачилгагүй байдал, дээд шатандаа хэлснээ доод шатанд хэрэгжүүлдэггүй, хянадаггүй явдал тээг болсоор байна.
Өнгөрсөн хоёр жилд улс орон даяар хүчирхийллээс хамгаалах үндэсний тогтолцоо бүрдсэн гэж хэлж болно. Гэвч энэ тогтолцоо бүрэн хүчин чадлаараа ажиллахгүй байна. Төсвийн хуваарилалт нь ч алаг цоог болчихжээ. Тиймээс энэ тогтолцоо хаанаа гажуудаж, хаанаа доголдож буйг эргэж харах шаардлагатай байна.