NBA-д орж ирсэн цагаасаа л хурд эрч хүч, тэсрэлт болон гайхалтай тохолтуудаарaa олны анхаарлыг татаж, үлгэр жишээ тоглогч явсан Ричард Жэффэрсон зодог тайлж буйгаа мэдэгдлээ. 2001 онд Аризона их сургуулийн хамтаар үндэсний аваргын төлөө Дюкийн их сургуультай тоглосон ч ялагдал хүлээж улмаар NBA-д орохоор шийдэн, 2001 оны драфтын #13 дахь сонголтоор Хьюстон Рокетс багт драфтлагдсан билээ.
Тэр даруйдаа Нью Жерси Нэтс багт очсон бөгөөд түүний карьерын оргил жилүүд Нэтсийн өмсгөлтэй өнгөрсөн юм.
Жэйсон Кидд болон Кэнион Мартин нартай маш хурдан гар нийлж Дорнод бүсийг ноёрхон 2002, 2003 онд дараалан NBA финалд шалгарсан ч Лос Анжелес Лэйкерс болон Сан Антонио Спөрс багуудад ялагдаж, аваргын цомыг өргөж чадаагүй нь харамсалтай.
2008 онд Милоуки Бакс очин нэг улирал тоглож улмаар Сан Антонио Спөрс, Голдэн Стэйт Уорриорс, Юта Жазз, Даллас Мавэрикс, Кливлэнд Кавалиэрс, Дэнвэр Наггетс багуудад хүчээ өргөсөн юм.
Ахмад тоглогчдын тоонд орсон ч Ричард Жэффэрсон 2016 онд NBA финалд Кливлэнд Кавалиэрс 3-1 харьцаанаас эргэн ирж Охайод аваргын цомыг авчирахад гол тоглогчдын нэг байсан билээ.
NBA-д тоглосон хугацаандаа тэрээр 1181 тоглолтонд оролцож 12.6 оноо дунджилсан бөгөөд 15000 онооны босгонд хүрэхэд ердөө 96 оноо дутуу байсан юм. Ричард Жэффэрсоний карьерын хамгийн өндөр оноо дунджилсан улирал нь 2004-2005 он байсан бөгөөд 22.2 оноо дунджилж байжээ.