Адриан Вожнаровски болон эх сурвалжуудын мэдэгдсэнээр Жастис Уинслоу Майами Хит багтайгаа гэрээний сунгалт хийхэд тун ойрхон байна хэмээж байсан нь батлагдаж, Жастис Уинслоу 3 жилийн 39 сая долларын гэрээг байгууллаа.
Дюкийн их сургуулийн бүтээгдэхүүн Жастис Уинслоу 2015 оны 10 дахь сонголтоор Майами Хит багт драфтлагдаж, Хит багийн хамгаалалтын ноён нуруу болсон билээ. Өндөр хүлээлтэн дор NBA-д орж ирсэн ч өөрийгөө хараахан батлан харуулж чадаагүй л байгаа. Тэрээр өнгөрсөн улиралд 68 тоглолтонд оролцож 7.8 оноо, 5.4 самбар дунджилж 42%-тай довтолсон юм.
Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны 2018-2019 оны улирал 10 сарын 17-нд эхлэх бөгөөд Майами Хит баг нээлтийн тоглолтоо 10 сарын 18-нд Орландо Мэжик талбайд хийх бол, 10 сарын 21-нд талбайдаа эхний тоглолтоо Шарлотт Хорнэтс багтай хийх юм.