Кливлэнд Кавалиэрс багийн удирдлагууд Лэброн Жэймсийг явсны дараа Кэвин Лавтай гэрээ байгуулж түүнээс өөр тоглогч шинээр авалгүй, томоохон нүүдэл суудал хийгээгүй байсан билээ.
Тэгвэл өнгөрсөн улиралд Лос Анжелес Лэйкерс багаас өвлийн солилцооны цонхоор ирж, боломжийн тоглолт үзүүлсэн Ларри Нэнс Жуниортой тус баг 4 жилийн 45 сая долларын гэрээг үзэглэлээ.
2015 оны драфтын 27 дахь сонголтоор Лос Анжелес Лэйкерс багт драфтлагдсан тэрээр өнгөрсөн улиралд Лос Анжелес Лэйкерс болон Кливлэнд Кавалиэрс багийн өмсгөлтэй нийт 66 тоглолтонд оролцож 8.7 оноо, 6.8 самбар, 1.3 бөмбөг таслалт дунджилж 58%-тай довтолсон юм.
Түүний аав Лэрри Нэнс 14 улирал NBA-д тоглохдоо Финикс Санс болон Кливлэнд Кавалиэрс багт хүчин зүтгэж байсан бөгөөд карьертаа 15000+ оноо, 7000+самбар, 2000+хаалт дунджилсан бөгөөд түүний 22 дугаарыг Кливлэнд Кавалиэрс баг мөнхөлсөн билээ.
Мөн Бүх оддын тоглолтын хамгийн сонирхолтой төрөл буюу цагирган дээрээс довтлох анхны тэмцээнд (1984 он) түрүүлж байсан юм.