Индиана Пэйсерс багийн төвийн тоглогч Майлс Түрнер багтайгаа 4 жилийн $72 саяын гэрээний сунгалт хийлээ.
2015 оны драфтын 11 дэх сонголтоор лигт элссэн Майлс Түрнер 3 улирал лигт тоглож байгаа бөгөөд одоо Индиана Пэйсерс багийн бүрэлдэхүүнд байгаа тоглогчдоос хамгийн удаан тоглосон нь болж байгаа юм.
Өнгөрсөн улиралд тэрээр 12.7 оноо, 6.4 самбар, 1.8 хаалт дунджилсан юм. Мөн түүний гэрээнд нэмэлт тусгагдсан зүйл нь цалингийн урамшуулал аж.
Майлс Түрнер энэ 4 жилийн хугацаанд бүх оддын тоглолтод сонгогдож, бүх NBA багт нэрлэгдэж чадвал $80 саяын цалин авах заалттай юм. Энэ нь түүнийг хөгжүүлэх гэсэн оролдлого бөгөөд мөн лигт од болох боломжтой залуу тамирчидтай ийм гэрээ байгуулдаг билээ.
Ингэснээр Индиана Пэйсерс баг хамгаалагч Виктор Оладипо болон төвийн тоглогч Майлс Түрнер гэсэн хоёр гол тоглогчоо ойрын гурван жил баттай байлгахаар боллоо.
Эх сурвалж: NBA.com
Сэтгүүлч: Л. Тулга