Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг “FIFA Days”-ийн хүрээнд өнөөдөр Лаосын шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийнэ. Энэ тоглолт манай цагаар 19:30 цагаас Лаосын талбайд болох юм.
Монголын шигшээ баг одоогоор дэлхийн чансааны 186-д бичигдэж байгаа бол Лаос 179-д бичигдэж буй. Эдгээр багууд одоогоос 5 жилийн өмнө “AFC Challenge Cup” тэмцээнд учраа тааран 1:1-ийн харьцаатай тэнцэж байсан билээ.
Үндэсний шигшээ баг энэ онд 7 дахь тоглолтоо хийх гэж буй нь энэ бөгөөд өнгөрсөн Баасан гарагт дэлхийн чансааны 166-д бичигддэг Сингапурын талбайд зочилж, 2:0-ийн харьцаатай хожигдсон билээ. Өнөөдрийн тоглолт дэлхийн чансаанд нөлөөлөх чухал тоглолт байх юм.
Энэ онд хийсэн тоглолтуудын үр дүн болон 2018 он гартал хийх тоглолтуудын хуваарь:
03.22 – Малайз 2:2 Монгол (FIFA Friendly)
03.27 – Монгол 0:2 Маврики (FIFA Friendly)
09.02 – Монгол 4:1 Макао (EAFF Round 1)
09.04 – Монгол 9:0 Умард Марианы Арлууд (EAFF Round 1)
09.06 – Монгол 1:1 Гуам (EAFF Round 1)
10.12 – Сингапур 2:0 Монгол (FIFA Friendly)
10.16 – Лаос – Монгол (FIFA Friendly)
11.11 – БНАСАУ – Монгол (EAFF Round 2)
11.13 – Тайвань – Монгол (EAFF Round 2)
11.16 – Монгол – Хонгконг (EAFF Round 2)
Өнөөдрийн тоглолтод оролцох Монголын улсын үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүн:
Хаалгач: Э.Мөнх-Эрдэнэ (Атлетик 220), А.Сайханчулуун (Эф Си Улаанбаатар)
Хамгаалагч: Б.Гарьдмагнай (Дэрэн), Н.Цэдэнбал (Улаанбаатар Сити), Д.Төрбат (Атлетик 220), О.Мөнх-Оргил (Дэрэн), Б.Даваажав (Эрчим), С.Өсөхбаяр (Эф Си Улаанбаатар)
Хагас хамгаалагч: Х.Цэнд-Аюуш (Дэрэн), А.Нармандах (Улаанбаатар Сити), С.Ганхуяг (Хангарьд), Ж.Сүндорж (Эф Си Улаанбаатар), А.Тэмүүжин (Атлетик 220), Б.Төгсбилэг (Улаанбаатар Сити), С.Гал-Эрдэнэ (Эрчим), Ц.Мөнх-Эрдэнэ (Эф Си Улаанбаатар)
Довтлогч: Ц.Төмөр-Очир (Дэрэн), Н.Наранболд (Атлетик 220), М.Жансерик (Дэрэн), П.Энхбилэг (Андууд Сити), Б.Хаш-Эрдэнэ (Андууд Сити)
Лаос-Монголын багуудын тоглолтыг та бүхэн дараах линкээр шууд хүлээн авч үзээрэй.
https://mycujoo.tv/video/lao-football-federation?id=25181