Нийслэлийн цагдаагийн байгууллагаас ажил үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн алба хаагчийн биед гэмтэл учруулж хэргийн газрыг орхин зугтсан хоёр этгээдийг баривчилсан тухай болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Сэжигтнүүдийн машинаас зүүгдэж яваад унаж бэртсэн Сүхбаатар дүүргийн алба хаагч өнөө өглөө 10:00 цагт хагалгаанд орсон ба одоогоор ухаан ороогүй, биеийн байдал нь хүнд байгааг хэллээ.
Мөн хүүхдийн хүчирхийллийн гэмт хэргийн тоо баримт болон хаднаас унан хөлөө хугалсан, төөрсөн таван настай хүүхдийг аварсан тус тус үйл явдлуудын талаар мэдээлэл хийж байна.
2018 оны эхний 9 сарын байдлаар 13 хүртэлх насны 79 хүүхэд хүчиндэх гэмт хэргийн хохирогч болжээ. Энэ төрлийн гэмт хэргийг үйлдэгчдийн 54 хувь нь архины хамааралтай, эрхэлсэн тодорхой ажилгүй байсан бол 59 хувь нь ойр төрлийн, таньдаг хүн нь байжээ.
Хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг эцэг эхчүүдэд анхаарууллаа.
Дэлгэрэнгүй мэдээллийг доорх видеоноос хүлээн авна уу.