Налгар намрын шаргалхан өдрүүд үргэлжилсээр Бидний цөөхөн Монголчууд төслийн баг явсаар Сэлэнгэ аймгийн 7 суманд ажиллаад байна. Хэд хоног хүйтэрсэн цаг агаар хэсэгхэн тогтуун болж нар ээсэн намуухан өдөр Түшиг суманд ирлээ. 40 хүүхэдтэй дотуур байрны залгаа 2 өрөөнд төслийн баг хуваагдан орлоо.
Оройхон ирсэн учир унтаж амраад ургахын нарнаар тус тусын ажилдаа гарлаа. Олон хүмүүстэй ярилцах зуур нэгэн сонирхолтой гэр бүл байдгийг мэдэж олзуурхан хаягийг нь аваад очтол ярилцах боломж олдсон юм. Гэрийн эзнийг Мөнгөндолгион гэнэ. Булган аймгийн залуу. Түшиг сумын нутагт байрлах хилийн 0243-р ангийн 2-р заставд цэргийн алба хаасан.
Алба хааж байхдаа орон нутгийн чөлөөгөөр Булган аймгийн Хялгант руу 7 хоногийн чөлөө аваад аав ээжтэйгээ уулзаад ангидаа ирэхэд Түшиг суманд МУГЖ дуучин Амаржаргал тоглолт хийхээр ирсэн гэнэ. Ангиас нэгдсэн журмаар үзэх эрх олгожээ. Давхраатай алаг нүдэн гээд дуугаар нь хэн бүхэн андахгүй. Тэр л дуучны уран бүтээлийг үзэх зуур үзэгчдийн суудалд нэгэн бүсгүй түүний анхаарлыг ихэд татжээ.
Намуухан алгаа ташиж тэрүүхэндээ даган дуулах нүдэнд дулаахан бүсгүйг Мөнхсаран гэнэ. Анхны харцаар л түүнд дурлажээ. Боломж олдвол танилцаад дугаарыг нь аваад анги руу явах санаатай эргээд хартал байсангүй. Тухайн үедээ ихэд харамсаж таньж мэддэг хүмүүсээсээ эрэл сурал болж байж түүний дугаарыг олжээ. Зориг гаргаад нэгэн өдөр түүн лүү танилцъя хэмээн мессеж бичжээ.
Ингэж л анх бие биетэйгээ танилцаад 3 сарын нүүрийг үзэж.
Мөнхсаран бүсгүйд ингээд харилцаад байх сайхан боловч түүнтэй уулзана гэхээр санаа нь ихэд зовжээ. Учир нь тэрээр хөгжлийн бэрхшээлтэй. Түүнийг ээж нь 1989 онд төрүүлэхэд сумын эмнэлэгт нь эхо гэж байсангүй. Буруу байрлалтай байсныг мэдээгүй бөгөөд хийсвэрээр төрүүлжээ. Тэрээр төрөхийн хүндрэл гэсэн оноштой, тал харвалттай болжээ.
Тухайн үед мэддэг таньдаг бүхий л хүмүүст үзүүлж байсан боловч эдгээгүй гэдэг. Ингээд л энэ байдлаа залуудаа хэлж, би чамд хань болохгүй байх гэхэд нь тэрээр чи надад таалагддаг. Энэ байдлаасаа битгий санаа зов. Би халагдаад шууд очно гэх нь түүнд итгэл төрүүлжээ.
Хүний амьдрал дардан биш юм хойно доо. Халагдаад хайртай бүсгүйтэйгээ уулзаж, аав ээжээс нь зөвшөөрөл авах гэтэл бүсгүйн аав, "миний охин бусдын адил эрүүл саруул биш. Чи хүүхдийн толгой эргүүлэх гэж байгаа бол үгүй шүү" гэж хатуухан үг хэлжээ. Үр хүүхдээ гэсэн эцгийн сэтгэлийг буруутгах арга үгүй. Гэлээ ч Мөнгөндолгион “Би танай охинд хайртай, надад итгэж болно. Би түүнийг гэргийгээ болгомоор байна” гэж зоригтой хэлж зөвшөөрүүлсэн гэдэг.
Мөнхсаран бүсгүй бол айлын том охин. Доороо 2 дүүтэй. Сэлэнгэ аймгийн Түшиг суманд төрж өссөн. Түүний аав сумынхаа уурын зууханд олон жил ажилладаг бол ээж нь сумынхаа цэцэрлэгт багшилдаг. Энэ суманд гэр бүлээрээ л амьдарч ирсэн учир охиноо хажуудаа л байлгана.
Өөрөө бие дааж гадагшаа явж чаддаггүй болохоор өөрсдөөсөө хол байлгаж үзээгүй учир Мөнхдолгион энэ сумын хүргэн болж хадмындаа хэсэг амьдарчээ.
Хайртай л учраас хоёргүй сэтгэлээр шидсэн.
Түүний аав, ээж, ах эгч нар нь бүгд Булган аймагт байдаг. 4 хүүхэдтэй айлын бага хүү. Мөнгөндолгион эхнэртэй болж байгаагаа ээж, аавдаа хэлээд үнэн учраа ярихад нь хориогүй аж. Түүний эцэг эх нь багш мэргэжилтэй.
"Миний хүүгийн сонгосон амьдрал өөрөө л мэд. Сайн л явж, сайхан амьдрах ёстой" гэж л захижээ. Ингээд өрхийн тэргүүн хүний ёсоор бэр гуйжээ. Хэсэг хадмындаа амьдарч байгаад Түшиг сумандаа тусдаа гарчээ.
5 саяар байшин худалдаж аваад банкнаас зээл авч, бүрэн засвар хийгээд амьдрах орон байртай болжээ. "Өөрийнхөө л биеийг эрүүл саруул болговол энэ орчлонгоос юуг ч хүсээгүй явсан миний амьдралд, нэгэн залуу ирж амьдрах итгэл өгсөн" гэж тэрээр бахархан хэлж байлаа.
Учрах л ёстой хосууд байсан гэлтэй нэгэн өдөр Мөнхсаран жирэмсэн болжээ. Өөрөө хөгжлийн бэрхшээлтэй учир хүүхэд минь бас тийм гарчих вий гэж тэрээр битүүхэндээ айж байсан ч түшиг тулгуур болсон түүний хань, хоёулаа гаргана гэдэг итгэлээр дүүргэж байлаа.
Эмч ч үзээд "Хийсвэрээр төрнө. Эрүүл саруул хүүхэд гарна" гэж улам итгэл төрүүлжээ. Ингээд тэд эрүүл саруул хөөрхөн охинтой болжээ. Аав хүний үүрэг хариуцлага, улам нэмэгдэж Мөнгөндолгион Түшиг суманд байрлах Шар нарст алтны уурхайд эксковаторын оператороор ажилд орж улирлын чанартай ажилладаг учраас, хадам аав ээж нь гэргий, охин хоёрт нь их л тус дэм болдог гэнэ.
Одоо залуу хосууд маань 3 настай хөөрхөн охинтой. Сайхан байшинтай, байшингийнхаа нэг хэсэгт талхны цех ажиллуулдаг.
Өдөрт 60, ачаалал ихтэй үедээ 100 ширхэг талх хийж сумынхаа 2 дэлгүүрт 30, 30-аар нь тараагаад өгчихдөг. Ханийгаа алтны уурхайд олон сараар ажиллаад ирэхэд нь халуун хоол цайтай, цэвэр цэмцгэр гэртээ хэнээс ч дутахааргүй, ар гэр амьдрал ахуйгаа аваад явчихдаг учир Мөнгөндолгион сэтгэл амар ажлаа хийдэг.
Хэзээ ч ханийгаа хөгжлийн бэрхшээлтэй юм шүү гэж бодож байгаагүй, бодохыг ч хүсдэггүй түүнийг хараад өөрийн эрхгүй бахархаж байлаа. Хайр байхад амьдрал гэрэлтэй гэдгийг энэ сайхан хосуудын амьдралын түүхээс харж болохоор.