Хипхоп урсгалыг олонд таниулж хүмүүсийн хүртээл болгоход хамгийн их хувь нэмэр оруулсан Люмино хамтлаг нь албан ёсоор 1998 онд 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдаж, 2000 оны сүүлээс 3 хүний бүрэлдэхүүнтэй болж өөрчлөгдсөн.
Монголд 'sample' гэдэг зvйлийг утгаар нь ашигласаар ирсэн хипхопын үндсэн урсгалын (mainstream) хамтлаг. Тэд хайрын дууг ч тэр, зугаа цэнгэлийн дууг ч тэр хит болгохдоо гаршсан уран бүтээлчид гэдгийг Монголын шинэ үеийн хөгжим сонирхогч хүүхэд залуус надаар хэлүүлэлтгүй сайн мэдэх байх.
Тэд уран бүтээлээ хийж байх хугацаандаа маш шургуу хөдөлмөрлөсөн ба 1999-2006 оныг хүртэл уран бүтээлийн идэвхтэй хүрээнд байж, түүнээс хойш тус тусын уран бүтээлээ хөөн түр завсарласны эцэст 2010 оны сүүлээр уран бүтээлдээ эргэн орсон юм.
Хамтлагын одоогийн бүрэлдэхүүн:
- Хамтлагийн ахлагч: Далайцэрэн овогтой Тэмүүжин (MCBEATZ)
- Хамтлагийн гишүүн: Дашцэрэн овогтой Анхбаатар (Skitzo, CUTHBERTH)
- Хамтлагийн гишүүн: Батжав овогтой Батхишиг (Baji)
- Хамтлагийн гишүүн: Тэгш-Эрдэнэ овогтой Золбаяр (Dj ZOLO)
ЖИЧ: Зургууд дээр дарж холбогдох дууг сонсоорой.