Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун-ыг Монгол улсад айлчлахыг урьсан тухай Хойд Солонгосын төв мэдээний агентлаг ням гарагт мэдээлжээ.
Монгол улс Хойд Солонгостой 1948 оны аравдугаар сарын 15-нд дипломат харилцаа тогтоосон юм. Х.Баттулга хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан Ким Жон Унд баяр хүргэж Монгол улсад айлчлахыг урьсан байна.
Түүний урилгыг Хойд Солонгосын “Rodong Sinmun” сонинд нийтэлжээ. Захидалд хоёр улсын харилцаа цаашид улам хөгжиж бүс нутагт энх тайван тогтвортой байдлыг бий болгоно гэдэгт итгэж буй талаар дурдсан байна.
Хойд Солонгосын эрх баригчид хараахан хариу өгөөгүй байгаа аж.
Сонирхуулахад Хойд Солонгосын ерөнхийлөгч асан Ким Ир Сен 1956, 1988 онд Монгол улсад айлчилж байсан ажээ.
Эх сурвалж: NHK