АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео сураггүй болсон сэтгүүлч Жамал Хашоггигийн асуудлаар Саудын Арабын хунтайж Салмантай уулзахаар Саудын Арабд ирлээ.
Аравдугаар сарын 2-нд сэтгүүлч Жамал Хашогги Истанбул дахь Саудын Арабын консулын газарт нэвтрээд сураггүй болсон юм.
Туркийн эрх баригчид Жамаль Хашоггигийн амийг Саудын Арабын тагнуулчид консулын байранд хөнөөсөн гэж үзэж байгаа бол Саудын Араб үүнийг эрс няцааж байгаа юм.
Өнөөдөр өглөө Туркийн шүүх эмнэлгийн баг анх удаа Саудын Арабын консулын газарт олон цагийн турш мөрдөн шалгах ажиллагааг явуулжээ. Тэд ямар нотлох баримтууд цуглуулсан нь одоогоор тодорхойгүй байна.
Даваа гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Жамаль Хашоггигийн хэргийн ард үл бүтэх алуурчид байгаа тухай хэлжээ.
Эх сурвалж: Guardian