Буцах
2018.10.16 Өнөөдрийн онцлох таван үйл явдал
2018-10-16
0
0
2018-10-16
- Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт өчигдөр болсон хэргийн улмаас, сэжигтнүүд цагдаагийн алба хаагчийн биед гэмтэл учруулсан билээ. Харамсалтай нь эмнэлгийн байгууллагаас бүхий л арга хэмжээ авсан боловч цагдаагийн алба хаагчийн биеийн байдал маш хүнд байсан учир таалал төгслөө. Сэжигтнүүдийн машинаас зүүгдэж яваад унаж бэртсэн Сүхбаатар дүүргийн алба хаагч өнөө өглөө хагалгаанд орсон ба ухаан ороогүй, биеийн байдал нь хүнд байгаа талаар ЦЕГ-аас өнөөдөр 12:00 цагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлж байсан билээ. Хагалгаа өнөө өглөө 10:00-12:55 цагийн хооронд амжилттай болсон хэдий ч 13:25 цаг орчимд биеийн байдалд нь гэнэт хүндрэл гарч таалал төгсжээ.
- "Туушин зочид буудал" ХХК-ийн өмнөх газрыг хотын даргын шийдвэрээр өнөө өглөө албадан чөлөөллөө. Нийслэлийн газрын албанаас энэ сарын 9-ний өдөр “Туушин зочид буудал” ХХК-д энэ сарын 15-ны дотор явган хүний зам чөлөөлөх үүргийг өгсөн. Гэвч уг хугацаанд газрыг чөлөөлөөгүй тул ийнхүү албадан чөлөөлж байгаа юм. Албадан чөлөөлөхөд гарсан зардлыг "Туушин зочид буудал" ХХК хариуцах юм.
- Хүний амьдрал дардан биш юм хойно доо. Халагдаад хайртай бүсгүйтэйгээ уулзаж, аав ээжээс нь зөвшөөрөл авах гэтэл бүсгүйн аав, "миний охин бусдын адил эрүүл саруул биш. Чи хүүхдийн толгой эргүүлэх гэж байгаа бол үгүй шүү" гэж хатуухан үг хэлжээ. Үр хүүхдээ гэсэн эцгийн сэтгэлийг буруутгах арга үгүй. Гэлээ ч Мөнгөндолгион “Би танай охинд хайртай, надад итгэж болно. Би түүнийг гэргийгээ болгомоор байна” гэж зоригтой хэлж зөвшөөрүүлсэн гэдэг. Бидний цөөхөн Монголчууд төслийн багийн бэлтгэсэн “Амьдралд хайртай гэр бүл” нийтлэлийг ЭНД дарж уншина уу.
- Олон улсын сайн үйлсийн “Рерихийн өв” сангаас ОХУ-ын нэрт зураач, зохиолч, археологич, философич, дэлхийн соёлыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Николай Рерихийн нэрэмжит олон улсын шагналын эзнийг жил бүр тодруулдаг уламжлалтай. Энэ дагуу 2018 оны Николай Рерихийн нэрэмжит олон улсын шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүртлээ. Энэ нь өнгөрсөн 16 жилийн хугацаанд Николай Рерихийн нэрэмжит олон улсын шагналыг Төрийн тэргүүн хүртсэн анхны тохиолдол болж байгаа юм байна.
- Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Оюу толгойн гүний уурхайд өчигдөр өглөө гал гарчээ. Ослын улмаас хүний амь нас эрсдээгүй бөгөөд дунд оврын LO-055 улсын дугаартай, JCВ загварын дугуйт ачигч өчигдөр өглөө 09.30 цагт шатжээ. Утаажилтын бүсээс 505 уурхайчинг аюулгүй гаргасан байна. “Оюу толгой” компани бид ослын шалтгаан тодруулах, хохирлыг тодорхойлохоор Ханбогд сумын Онцгой байдлын алба, Цагдаагийн газартай хамтран ажиллаж байна.