Татварын ерөнхий газрын Татвар төлөгчтэй харилцах газрын дарга Д.Цогзолмаатай ярилцлаа.
ЗАХ ХУДАЛДААНЫ ТӨВИЙН БИЗНЕС ЭРХЛЭГЧИД ТОРГУУЛИЙГ ҮЛ ТООДОГ
-Татварын бааз сууриа нэмэгдүүлэхийн тулд сүүлийн жилүүдэд ямар алхмууд хийж байна вэ?
-Сүүлийн үед хийгдсэн хамгийн далайцтай, үр нөлөө бүхий ажил гэвэл 2016 оноос хэрэгжсэн НӨАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэрэгжилт, НӨАТ-ын урамшууллын систем юм.
НӨАТУС бол худалдан авагч иргэдийн оролцоогоор дамжуулан татвар төлөх үүрэг бүхий бизнес эрхлэгчдийг бүртгэхээс гадна тэдгээрийн борлуулалтын орлогыг татварын албаны системд нэг бүрчлэн бүртгэх хамгийн том бүртгэлийн систем юм.
Ebarimt-ийн систем одоогийн байдлаар 110486 бизнес эхлэгч, 746005 эцсийн хэрэглэгч гээд нийт 856491 хэрэглэгчтэй.
Энэ системээр дамжуулан Монгол улсын нутаг дэвсгэрт борлуулсан болон, импортлосон, экспортлосон бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын орлогын мэдээллийг бүгдийг нь татварын албанд цуглуулж, энэ мэдээлэлд үндэслэн татвар ногдох үндсэн суурь мэдээлэл үнэн зөв болж байна үзэж гэж болно.

Үүнээс гадна татварын алба төрийн мэдээллийн нэгдсэн “Хур” системээр дамжуулан бүртгэх байгууллагуудын мэдээллийг үйл ажиллагаандаа авч ашиглах боломж бүрдсэн.
Тиймээс татвар төлөгчийн бүртгэлийг ОӨУБЕГ-ын хуулийн этгээдийн бүртгэл, үл хөдлөх хөрөнгийн бүртгэл, иргэний бүртгэлийн мэдээллийг үндсэн мэдээлэл болгон ашиглаж, тэдгээртэй уялдуулан бүртгэхээр 2019 оны нэгдүгээр сараас эхлэн Татварын албанд нэвтрэх Татварын удирдлагын нэгдсэн системдээ тусгалаа. Энэ ажил хэрэгжсэнээр татвар төлөгчийн бүртгэлд нөлөөлөхүйц дэвшил гарна гэсэн хүлээлттэй байна.
-Томоохон худалдааны төвүүд, бэлэн хувцасны томоохон дэлгүүрүүд гээд НӨАТ-ын баримт өгдөггүй худалдаа наймаа эрхлэгчид болон аж ахуйн нэгжүүд байх юм. Яагаад энэ хүмүүсийг бүртгэлжүүлж, татвар авч болдоггүй юм бэ гэж хүмүүс шүүмжилж байна?
Ойролцоогоор нийт татвар төлөгчдийн 75 хувь нь нийслэл хотод харьяалагдан үйл ажиллагаа явуулж, нийт төсвийн татварын орлогын 90 гаруй хувийг бүрдүүлдэг. Эдгээрээс нийслэлд байрлах 210 гаруй зах, томоохон худалдааны төв байна гэсэн судалгаа байна.
Хэрэв Татварын алба шаардлага биелүүлээгүй, зөрчил гаргасан бизнес эрхлэгчийн үйл ажиллагааг хаах, зогсоож зөрчил арилгуулах хэмжээний эрх мэдэлтэй бол татварын хуулийн хэрэгжилтийг хангахад хялбар байхаар харагддаг.
Манай албаны зүгээс зах, худалдааны төвд бизнес эрхлэгчдэд татварын хуулийн сурталчилгаа, сургалтуудыг хийхээс гадна төлбөрийн баримтын нэгдсэн системд холбогдсон байх шаардлагыг хуулийн дагуу хүргүүлж, мөн шаардлага биелүүлээгүй бол Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлэх арга хэмжээг авдаг.
Гэвч эдгээр бизнес эрхлэгчид татвар төлөхөөс зайлсхийж, төлбөрийн баримт олгохгүй байх, олгохдоо зөрчилтэй олгох явдал байсаар байна.
Нарантуул зах дээр 2600 гаруй бизнес эрхлэгч худалдаа эрхэлж байгаагаас 36,6 хувь нь, Барс захын 400 гаруй бизнес эрхлэгчийн 60 орчим хувь нь төлбөрийн баримтын нэгдсэн системд холбогдсон гэх мэтээр олон тоо дурьдаж болох боловч баримт огт хэвлэж өгдөггүй, эсвэл худалдан авагч нь нэхвэл өгдөг зөрчил газар авсан.
Татварын алба зөвхөн сургалт, сурталчилгаа хийж ойлгуулах, шаардлага тавих, биелүүлэхгүй бол торгуулийн арга хэмжээ авах л эрх үүргийн хэмжээтэй учраас бизнест цочроо авахаар үр нөлөө үзүүлдэггүй тул бизнес эрхлэгчид үл ойшоодог.

Зах худалдааны төвүүдийг төлбөрийн баримт олгож хэвшүүлэхэд бусад төрийн байгууллагуудын уялдаа холбоо, дэмжлэг, мөн тухайн зах, худалдааны төвийн эзэд, худалдан авагч нарын оролцоо маш чухал үүрэгтэй.
Зах худалдааны төвүүдийн эзэд, захирал нь нийгмийн хариуцлагын үүднээс түрээслэгч нартаа төлбөрийн баримт олгодог байх шаардлага тавих, төрийн байгууллагуудын аливаа тусгай зөвшөөрөл, эрх, худалдаа үйлчилгээний гэрээг хийдээ мөн дээрх шаардлагыг тавьж хэвших шаардлагатай.
Мөн иргэд маань төлбөрийн баримт олгохыг шаардах хуулиар хүлээсэн үүрэгтэйгээс гадна баримт олгодоггүй газраас худалдан авалт хийхгүй байх сонголттой. Ингэвэл бизнес эрхлэгчдэд тодорхой хэмжээнд нөлөөлөх боломжтой.
-НӨАТ-ын буцаан олголтын 2 хувь цаашдаа нэмэгдэх боломжтой юу?
-НӨАТ-ын тухай хуульд заасны дагуу буцааж олгох албан татвар болон урамшуулал нь улсын төсвийн бүрэлдэхүүн хэсэг байх бөгөөд тухайн сар, улирал, жилд улсын төсөвт төвлөрүүлэх тухайн төрлийн татварын 30 хувиас хэтрэхгүй байхаар зохицуулсан байдаг. Тиймээс хуульд өөрчлөлт орсон тохиолдолд нэмэгдэх боломжтой.
ӨРШӨӨЛИЙН ХУУЛИАР 34.7 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ, ОРЛОГО ИЛ БОЛСОН
-Татварын өршөөлийн хуулиар төсөөлснөөс их хэмжээний далд эдийн засаг нээгдсэн. Өршөөлийн хуулийн зорилго нь далд эдийн засгийг бүртгэлд оруулах байсан болов уу. Энэ зорилго хэр биелэгдсэн бэ?
-Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль 2015 оны онд батлагдаж 2015 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл нуусан орлого, хөрөнгөө тайлагнах зохицуулалттай байсныг татварын тайлан өгөх хугацаатай уялдуулан 2016 оны хоёрдугаар сар хүртэл сунгасан.
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хүрээнд нийгмийн даатгалын шимтгэл болон улсын тэмдэгтийн хураамжийг чөлөөлөөгүй тул ил болж буй цалингийн сантай холбоотой 15.6 тэрбум төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл улсын төсөвт төвлөрчээ.
Хувь хүн, аж ахуйн нэгж хууль зөрчсөн үйлдлээ нэг удаа заасан хугацаанд сайн дураараа илчилсэн тохиолдолд эрүүгийн болон захиргааны хариуцлагаас нэг удаа хэлтрүүлсэн.
Энэ нь төрөөс иргэн болон аж ахуй нэгжид өршөөл үзүүлж, бизнес эрхлэгчдэд боломж олгож байгаа юм. Уг хууль хэрэгжих хугацаанд нууц хаасан хөрөнгө, орлого, ашгаа ил болгож, санхүүгийн тайлан, бүртгэлээ цэгцлээд авах ач холбогдолтой байсан.
Сангийн яамны дүгнэснээр "Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төсөл зорьсон зорилгодоо хүрсэн гэж үзсэн. 2007 оны хуулиас үр дүн нь эрс ялгаатай гарлаа. Өөрөөр хэлбэл хүлээлтээс илүү үр дүн гарсан гэж дүгнэсэн.
Тодруулбал, 2007 онд хэрэгжсэн татварын өршөөлийн хуулиар 4.5 их наяд төгрөг улсын төсөвт төвлөрсөн бол энэ удаагийн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэрэгжилт 2016 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар гаргасан мэдээллийн хүрээнд:
- 34.7 их наяд төгрөгийн хөрөнгө, орлого ил болж,
- 8.3 их наяд төгрөгийн татвар
- 2.5 их наяд төгрөгийн торгууль, алдангиас тус тус чөлөөлсөн.
Энэхүү орлогыг ил болгохтой холбоотойгоор иргэд, аж ахуйн нэгжүүд 21275 санхүүгийн тайлан, 89394 татварын тайлан, 4165 нийгмийн даатгалын тайлан, 8140 гаалийн нөхөн мэдүүлгийг холбогдох байгууллагад хүргүүлж, 647 төрлийн эд хөрөнгийн болон 744 хуулийн этгээдийн бүртгэлд 1176 удаагийн нэмэлт, өөрчлөлт оруулаад байна.

Татварын албаны хувьд батлагдсан хуулийг хэрэгжүүлэгч байгууллагын хувьд холбогдох бэлтгэл ажлыг ханган, татвар төлөгчдөд аль болох хөнгөн шуурхай үйлчилж, энэ тайланд зориулсан холбогдох цахим тайлангийн системийг бий болгон ажилласан.
- Өршөөлийн хуулиар нэг хүн нэлээд олон байрыг түрээслүүлж мөнгө олж байжээ гэж яригдсан. Нэг байрнаас багадаа 500 мянган төгрөг авч байгаа гэж бодвол их хэмжээний мөнгө болно. Энэ төрлийн түрээсийн үйлчилгээнээс татвар авдаг уу?
-Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу хөрөнгө түрээслүүлснээс олсон нийт орлогоос тухайн хөрөнгийг түрээслүүлэхтэй холбогдон гарсан зардлыг хассан зөрүүгээс 10 хувийн татвар ногдуулдаг. Жилд дунджаар 800 гаруй иргэн энэ төрлийн орлогыг тайлагнаж, татвар төлдөг.
-Байр түрээсэлж байгаа аж ахуйн нэгж татвараа нотолж, зардлаа тайлагнамаар байвч түрээслүүлэгч этгээд гэрээ хийхгүй гэх тохиолдол цөөнгүй. Энэ асуудлыг илрүүлэх татварын албаны ажил үүрэг байх уу?
-Гэрээ хийгдээгүй бол санхүүгийн анхан шатны баримтаар буюу түрээсийн төлбөр төлсөн баримтыг үндэслээд татварт тайлагнах ёстой. Тухайн татвар төлөгчийн татвар ногдуулалт, төлөлттэй холбоотой зөрчлийг татварын хяналт шалгалтаар нарийвчлан илрүүлдэг.
Зөвхөн өндөр дүнтэй татвар төлдөг нь шилдэг болдог гэж ойлговол өрөөсгөл ойлголт болно.
-Татварын баазыг нэмэгдүүлэхэд танай газраас хүндрэлтэй, бодлогоор шийдэх ёстой ямар асуудлууд байдаг вэ?
-Төсвийн орлого бүрдүүлэх ажлыг зөвхөн татварын албаны ажил гэж үзэлгүй, бусад төрийн байгууллагуудыг татварын хуулийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлдэг байх, мөн томоохон түрээслэгч нарыг нийгмийн өмнө хариуцлага хүлээдэг байх эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатай.
-Шилдэг 100 аж ахуйн нэгжийн татварын үзүүлэлтээр жагсаахдаа хэн нь ямар татвар төлсөн бэ гэдгийг ил тодоор яагаад харуулдаггүй юм бэ?
-Шилдэг татвар төлөгчийг татварын хууль тогтоомжийг хэрхэн биелүүлж байгаагаар нь тусгай журмын дагуу шалгаруулж байсан. Зөвхөн өндөр дүнтэй татвар төлдөг нь шилдэг болдог гэж ойлговол өрөөсгөл ойлголт болно. Татвар төлөлтөөс гадна татварын хуулийг ямар нэгэн зөрчил гаргалгүй хэрэгжүүлсэн байх шаардлагатай.
Энэ жилийн тухайд улсын төсвийн орлогыг бүрдүүлж байдаг татвар төлөгчдийг шилдэг, шилдэг биш гэж ялгаварлах нь зохимжгүй гэж үзээд нийт татвар төлөгчиддөө цахим “Талархал” хүргүүлсэн. Энэ талархалд өмнөх онд төлсөн нийт татварыг, татварын төрөл бүрээр харах боломжтой. Зарим татвар төлөгчид маань энэ талархалаа сошиал болоод хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд түгээж нийгэмд гүйцэтгэсэн үүргээрээ бахархсан. 2018 оноос өмнө шилдэг татвар төлөгчдийн төлсөн татварын дүнг нийтэд мэдээлж байсан.
-Ярилцсанд баярлалаа.