“Үндэсний бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах барилдаан”-ыг 2018 оны 10-сарын 12-14-нд Эрдэнэт хотноо анх удаа зохион байгууллаа. 1964 оноос анх зохион байгуулсан тус тэмцээний 55 удаагийнх өнөө жил болсон бөгөөд 16, 17, 18 насны ангилалд аймаг дүүргүүдээс шалгарсан 30, 30 бөх хүчийг үзэж, урыг сорилоо.
АХЛАХ НАС /1999.10.01-2000.10.01/
Өмнөх хоёр жил улсын аваргын дош үзчихсэн залуус хүч сорьдог энэ ангилалд хошой аварга Н.Чиеэгүнбаатар, мөнгөн медальт Г.Ялгуунбаатар, А.Баянмөнх, хүрэл медальт Б.Адьяасүрэн нарын бөхчүүд тэргүүлэн барилдав. Эхний тойрогт Дарханы Н.Чиеэгүнбаатар, Архангайн С.Сүхбат нар таарсан бөгөөд “аваргын төлөөх барилдаан” хэмээн бөхийн хорхойтнууд ярилцаж байв. Арал өсч, арга мэх, жин нэмэгдсэн Архангайн С.Сүхбат зүүн сэнжигдсэн барьцнаас суйлж дайраад төвөггүй давснаар тэмцээний шуугиан эхэлсэн юм.
СОД НЭРТЭЙ, ТОД МӨРТЭЙ АВАРГА МЕДАЛИАС МУЛТРАВ
Нацагдоржийн Чиеэгүнбаатар хэмээх бөх монгол бөхийн түүхэнд нэгэнт тод мөр үлдээсэн юм. Үндэсний бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах барилдааны хошой алт, жүдо бөхөөр Азийн хүүхдийн спорт наадмын мөнгө, хүрэл, бөөрөнцөг түлхэлт, самбо барилдааны Ази тивийн аварга, улсын аварга, жүдо бөхийн залуучуудын улсын аваргын мөнгө, өсвөрийн хошой хүрэл зэрэг олон амжилт гаргасан тэрээр өнөө жил аймгийн начин цол хүртсэн юм.
Ингэснээр тэрээр шинэ зуунд хорвоод мэндэлсэн анхны аймгийн цолтон болсон билээ.
Энэ удаагийн улсын аваргад бэлтгэл тааруу ирэв уу, эсвэл цаг хугацааны хувьд зэрэгцсэн самбо бөхийн дэлхийн аваргын тэмцээнд сэтгэл нь хорогдов уу, ямартай ч урьдын Чиеэгүн биш байв.
Эхний тойрогт Архангайн С.Сүхбатад, улмаар Чингэлтэй дүүргийг төлөөлсөн, Архангайн З.Баяржаргалд, Баян-Өлгийн Б.Жандост, Хэнтийн Э.Бадмаанямбууд, Баянгол дүүргээс оролцсон Увсын П.Бат-Орших нарт тахим буулгаснаар дөтгөөр байрт шалгарлаа. Магадгүй өнөөдрийн унаанууд хожмын том даваануудын эхлэл байх биз ээ.
АНХ ЗОДОГЛООД АВАРГААР ШАЛГАРАВ
Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын заан Болашахын Жандос хэмээх залуу 29 барилдаж, 29 давав. Урьд өмнө үндэсний бөхөөр төдийлөн барилдаж байгаагүй тэрээр ийнхүү “цоорсон” амжилт гаргав. 1999 оны сүүлээр төрсөн учир доод оныхоо хөвгүүдтэй барилдах боломжтой болсон Б.Жандос улсын начин Б.Серикийн ойрын садан, гарын шавь нь ажээ.
Түүний хутгах, мордох, этэх, хавирах, бусгах мэхүүд жүдо бөхөөр улсын аваргад түрүүлгээгүй ч үндэсний бөхөөр түрүүлгэж чадлаа. Цаашид хэрхэн барилдахыг цаг хугацаа харуулах болов уу.
ТҮҮНД БОЛОМЖ БАЙСАН...
Архангай аймгийн Хашаат сумын заан Сүхбаатарын Сүхбат хэмээх хүү жилээс жилд өсч дэвжсээр, хувирч өөрчлөгдсөөр улсын аварга шалгаруулах барилдаанаас мөнгөн медаль хүртэв. Өмнөх хоёр жил сайчуулыг шороодуулсан хэдий ч хайнга нь ихдэж медалийн араар жагссан түүхтэй.
Өнөө жил бэлтгэл сайтай, бие арал тэгширсэн тэрээр эхний тойрогт хошой аварга Н.Чиеэгүнбаатарыг, удаад нь Өмнөговийн Г.Ялгуунбаатарыг илүүрхэн давснаар дээшээ барилдахаа “зарласан” юм. Гэвч мөн л хайнга зан нь илэрч Өвөрхангайн Б.Сундуйжадамба, Баян-Өлгийн Б.Жандос нарын хариу мэхэнд шороодож дэд аварга боллоо.
Хэдийгээр үндэсний бөхөөр улсын аварга болж чадаагүй ч өсвөрийн улсын аваргад гурван жил эхний тавд шалгарч, Монгол Бөхийн Өргөөнд сумын цолтны барилдаанд 17 настайдаа гурав давах хэрийн бөхийн чадах ажил биш ээ.
ЖИЖИГ БИЕТЭЙ ГЭЖ ШАНТРААГҮЙ, ЖИН БАГАТАЙ ГЭЖ УХРААГҮЙ БОЛДБААТАРЫН СУНДУЙЖАДАМБА
Сүүлийн хоёр жил дараалан шагналт тавдугаар байр эзэлсэн бөх бол Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат Болдбаатарын Сундуйжадамба. Өнөө жил Өвөрхангайн Өлзийтийн наадамд түрүүлж сумын заан болсон түүний төрсөн ах нь улсын аваргын хүрэл медальт Болдбаатарын Баянсүх билээ.
Насныхаа хөвгүүдээс хамгийн бага биетэй тэрээр барилдааны хувьд хамгийн “том” нь гэмээр. Хэнээс ч бэргэхгүй, хэнтэй ч тулж барилддаг нь түүний онцлог. Түрүүлэх бөхөд хамгийн эхэнд нэрлэгдэж байсан Архангайн С.Сүхбатыг хөнтөрч дараад давсан тэрээр Н.Чиеэгүнбаатартай ч мөн айхтар тулж барилдсан юм. Жингийн хувьд хоёр дахин зөрүүтэй тэдний барилдаан мөн “хоёр дахин” болсон билээ.
ТОЙМ
Ийнхүү өсвөрийн улсын аваргад сүүлийн удаа оролцож буй хөвгүүдийн барилдаанд анх бөгөөд сүүлийн удаа оролцож буй Баян-Өлгийн Б.Жандос алт, Архангайн С.Сүхбат мөнгө, Баянхонгор гаралтай Хан-Уулын М.Сумьяабазар хүрэл зүүв. Дөтгөөр байрт хошой аварга Н.Чиеэгүнбаатар, тавдугаар байрт Өвөрхангайн Б.Сундуйжадамба, зургадугаар байрт Хэнтийн Э.Бадмаанямбуу шалгарав.
Энэ насны уран барилдааны тусгай шагналыг Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат, Хулд сумын заан Б.Алтангэрэл хүртсэн бөгөөд өмсөх мэхийг өөртөө түүргүй хэдэн удаа хийж, хөмрөх мэхийг хэцүү байдлаас цөөнгүй удаа даалгасан нь энэ шагналыг хүртэх шалтгаан байсан гэхэд болно.
Олон жил өсвөрт барилдсан Сүхбаатарын Б.Адьяасүрэн, Увсын А.Баянмөнх, Төвийн Б.Очирсуурь, Ховдын Х.Одгэрэл, Өмнөговийн Г.Ялгуунбаатар, Завханы Б.Алтансүх нараас гадна Орхоны Э.Мөнхбаатар /140 кг жинтэй/, Өмнөговийн Ц.Лувсан-Адъяа, Архангайн З.Баяржаргал /Чингэлтэйг төлөөлсөн/, Архангайн Д.Эрдэнэчулуун /Сүхбаатар дүүргээс оролцсон/, Ховдын Г.Дармаажанцан нарын онцлууштай бөхчүүд энэ насанд хүч үзсэн юм.
ДУНД НАС /2000.10.01-2001.10.01/
Урд оны амжилтаа бататгахыг зорьдог хөвгүүд энэ насанд хүч сорьдог. 2017 оны аварга Э.Батмагнай, мөнгөн медальт Б.Ганхүлэг, хүрэл медальт Б.Балжинням нарын тэргүүтэй бөхчүүд барилдсан юм.
“ТОМ ГУТАЛТ”-ЫН УДАМ ТОМ АМЖИЛТЫН ЭЗЭН БОЛОВ
Өсвөрийн хошой аварга гэдэг хүссэн бүхэнд олддог алдар биш. Насандаа баараггүй медальтай, бардам амжилттай хүмүүс ч ийм амжилтад хүрсэн нь ховор бөгөөд “онцгой” бөхчүүд л энэ цолыг хүртдэг. Чөлөөт бөхийн спортын мастер Энхтүвшингийн Батмагнай хэмээх хүүд энэ хувь тохиолоо.
Насныхнаасаа биеийн хөгжил, барилдааны чадвар илт ялгарсан энэ хүү С.Мөнхдуулдах хэмээх багшийн гарын шавь ажээ. Чөлөөт бөхөөр чамгүй амжилттай Э.Батмагнай Баянхонгор аймгийн уугуул, улсын начин “том гуталт” хэмээн П.Нямжанцан начны төрсөн дүүгийн зээ хүү бөгөөд бариа зөрөөнд тахимдах, барьцгүй давхар хамах мэхийг тун төвөггүй хийсээр 28 даваа, нэг унаатай түрүүлэв.
Нэг унахдаа Сонгинохайрханы Б.Цогтод зүүн хавируулан шороодсон юм. Ирэх жилийн өдийд золгооноос барилдах хувилбар нэмчихвэл гурав дахиа түрүүлэх нь дамжиггүй.
БӨХИЙН ӨРГӨӨНД ТҮРҮҮЛЖ, БУСДАД ҮЗҮҮРЛЭДЭГ “АВАРГА”-ЫН Б.ГАНХҮЛЭГ
Говь-Алтай аймгийн Алтай сумын харьяат, улсын шандас, сумын заан Батаагийн Ганхүлэг хошой мөнгөн медалийн эзэн болов. Монгол бөхийн өргөөнөө өсвөрийн бөхийн барилдаан нэг улирлын таван барилдаанд дараалан түрүүлж байсан тэрээр улсын наадмын өсвөрийн барилдаанд Завханы Н.Лхагварагчаад шороодон үзүүрлэсэн билээ.
Тэгвэл улсын аварга шалгаруулах барилдаанд хоёр дахь удаагаа “үзүүрлэв”. Өнөө жил жин багагүй хасч, бэлтгэл ч тун сайтай байх шиг харагдаж байсан хэдий ч Баянхонгорын Э.Батмагнайд унасныхаа дараа Төвийн Г.Мөнх-Эрдэнэ, Өмнөговийг төлөөлсөн Сүхбаатарын Б.Бум-Эрдэнэ нарт дараалан шороодсон юм.
Гэсэн хэдий ч арын байрын бөхчүүд унаа олонтой байсан тул дэд байрт шалгарсан билээ. Тэрээр өнөө жил Төв аймгийн Баянцогт суманд түрүүлж “сумын заан” болсон юм.
“МИЙГАА ЗААН” ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭВ
Улсын аварга шалгаруулах барилдааны үзэгчид Ховд аймгийн бөх Мягмардоржийн Баяржавхланг “Мийгаа заан” гэлцэж байв. Авга ахынхаа залуу цагийн төрхийг эрхгүй дуурайсан энэ бөх жилээс жилд ахисаар өнөө жил хүрэл медаль хүртлээ. Биеэ сайтар суллаж, лав барьцнаас ямар ч бөхийг илүүрхдэг нь түүний онцлог юм. Ирэх жил шат ахиж ч мэдэх л бөх.
ААВЫНХАА АМЖИЛТЫГ ДАВТСАН ТӨВИЙН МӨНХ-ЭРДЭНЭ
Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах барилдаанаас хошой хүрэл медаль хүртэж байсан Төв аймгийн арслан Н.Гантулгын хүү юм. Өнгөрсөн жил дундуур байр эзэлж байсан бол өнөө жил хянуур нягт барилдсаар дөтгөөр байрт шалгарав.
Н.Гантулга арслан хоёр хүрэл медалиас гадна дөтгөөр байрт мөн шалгарч байсан гэдэг. Ийнхүү Угтаалцайдам сумын заан Мөнх-Эрдэнэ аавынхаа амжилтыг давтав. Зохион байгуулагч аймгийн бөхөд маргаантай шороодоогүй бол медаль зүүх боломж ч түүнд байлаа.
ТОЙМ
Дунд насны ангилалд дээр өгүүлсэн хөвгүүдээс гадна хэнтэй ч тулаад барилддаг, хэнийг ч зүүн хавирчихдаг Сонгинохайрханы Б.Цогт, арлаар дутахгүй Архангайн Б.Шаравдорж, сийрэг барилдаантай Хэнтийн М.Од-Эрдэнэ, арал чацтай Хөвсгөлийн М.Содномцэрэн, Дарханы Б.Мөнхбаяр нарын хөвгүүд хүч сорьсон билээ. 17 насны уран барилдааны шагналыг Орхон аймгийн бөх Ц.Баярсайханд олгосон юм.
БАГА НАС /2001.10.01-2002.10.01/
Товчоор хэлбэл дааганы уралдаан. Гэвч унаган насандаа уралдчихсан олон даага хүч сорьдог болсон цаг. Улсын шандас Г.Батзориг, сумын начин Б.Шатар, Т.Энхбаясгалан нарын тэргүүтэй бөхчүүд хүч үзлээ. Эхний тойрогт Сэлэнгийн Мандалын Т.Энхбаясгалан улсын шандсыг мушгиж давсан нь энэ насны бөхчүүдийн өрсөлдөөн чанга байхын дохио байлаа.
БӨХТЭЙ НУТГИЙН “БӨХ” ХҮҮ
Бие нь бага боловч бэлчээр нь нэн том бөх бол Увсын Ганболдын Баянмөнх юм. Биедээ тээргүй, шуурхай барилдаантай тэрээр Орхоны Ө.Сандагдоржоос бусад өрсөлдөгчөө удаж төдөхгүй орхисоор аварга болов. Увс аймгийнхаа наадамд хоёронтоо үзүүрлэсэн Төрмөнхийн Хайдав зааны шавь энэ хүү ирэх жил ч амжилтаа бататгаж чадах биз ээ. Унаган бусгаатай, удаж төддөггүй барилдаантай хэзээний “бөх” болчихсон хүү.
ХАШИР БАРИЛДААНТАЙ “ӨСВӨРИЙН БӨХ”
Архангайн Хотонтын Б.Шатар мөнгөн медаль зүүлээ. Тэрээр барьц авах, барилдаан мэдэх тал дээр үеийн хөвгүүдээ дагуулахгүй байлаа. Тийм ч учраас дэд аварга болсон болов уу. Тэрээр мөн өнөө зун сумын начин цол хүртсэн юм.
ХҮРЭЛ МЕДАЛЬ МӨН АРХАНГАЙНХ
Архангай аймгийн харьяат Б.Орших хүү Сүхбаатар дүүргийг төлөөлөн барилдаад хүрэл медалийн эзэн боллоо. Шуурхай дайчин барилдаантай тэрээр санамсаргүй хоёр унаагүй бол мөнгөн медаль ч хүртэх бололцоотой байсан билээ.
БОКСЧИН ХҮҮ УРАН БАРИЛДАЖ, САГСЧИН ХҮҮ САЙЧУУЛЫГ ХАЯВ
Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын харьяат, боксийн өсвөр үеийн улсын аварга Дэмүүлийн Саранцогт хүү улсын аваргын уран барилдаант бөхөөр тодорлоо. Үеийн хөвгүүдээс гарын хүчээр ноёлж, хөлийн хурдаар илүүрхэж байсан тэрээр таллаж тахимдах, хөнтөрч суйлах, хашиж мордох мэхүүдийг даалгаж байв.
Дархан-Уул аймгийн төлөөлөн барилдсан С.Дархансүх хэмээх хүү 29 барилдаж, 22 даван долдугаар байрт шалгарав. Сагсчин хүү гэнэт бөх болсон ч муугүй амжилт үзүүлсэн нь энэ. Түүгээр барахгүй өөрийнх нь өмнө жагссан Сэлэнгийн Т.Энхбаясгалан, Өвөрхангайн Д.Саранцогт, Архангайн Б.Шатар, Сүхбаатар дүүргийн Б.Орших нарыг өвдөг шороодуулсан билээ.
ТОЙМ
Бага насны ангилалд улсын харцага М.Дармаабазарын хүү Мөнхтулга, аймгийн арслан Х.Оргилсайханы хүү Доржсамбуу нарын удамт хөвгүүд хүч сорив. Түүнчлэн улсын шандас Ховдын Г.Батзориг, Сэлэнгийн сумын начин Т.Энхбаясгалан, Сонгинохайрханыг төлөөлсөн Дорнодын Э.Өсөхбаяр, Өмнөговиос оролцсон Хэнтийн А.Цэрэн-Очир нарын сайчуул барилдлаа.
БАГИЙН ДҮН
Багийн дүнг шалгаруулахад Ч.Нямдорж багштай “Аварга” дээд сургууль буюу Хан-Уул дүүрэг хол тасархай тэргүүлэв. Сүүлийн жилүүдийн туршлагаар магадлал хамгийн сайтай хөвгүүдээ шилж орсон байлаа. Дэд байрт аймгийн арслан Б.Сүхбаатарын дасгалжуулсан Дархан-Уул аймгийн баг шалгарав.
Хошой аварга нь хойшоо байр эзэлсэн ч дундаж нь давгүй сайн тул ийн дээгүүр байрт жагсав. Хоёр мөнгөн медальтай, Р.Батболд багштай Архангайн баг гутгаар байрт, алтан медальт Г.Баянмөнхтэй, аймгийн заан Б.Бадарч багштай Увсын баг дөтгөөр байрт, багийн дүнгээр байнга байр эзэлдэг Батхүүгийн Энхтөр даргатай Өвөрхангай тавдугаар байрт тус тус шалгарлаа. Ирэх жилийн улсын аварга шалгаруулах барилдаан Дундговь аймагт болно.
Т.Түмэндэмбэрэл