Брүүклин Нэтс багийн довтлогч Дэммари Кэррол үзэгчдийн суудалд шилжлээ. Тэрбээр өнөөдөр баруун шагайндаа мэс засал хийлгэж байгаа аж.
Багийн дасгалжуулагч Кэнни Аткинсон түүнийг хэзээ эргэж ирэх тал дээр ямар нэгэн хариу хэлсэнгүй. "Тодорхойгүй хугацаагаар талбайд гарах боломжгүй болж байгаа ч ноцтой гэмтэл биш" гэж нэмж дурьджээ.
Кэрролын хувьд өнгөрсөн улиралд давгүй сайн тоглож, багийнхаа гурав дахь онооны лидер, хоёр дахь самбараас бөмбөг авалтын лидер болж байсан юм. Тодруулбал тэрбээр өнгөрсөн улиралд Нэтсийн өмсгөлтэйгөөр 73 тоглолтод орж 13.5 оноо, 6.6 самбараас бөмбөг авалт, 2 ашигтай дамжуулалт дунджилсан юм.
Б.Энх-Амгалан