Өчигдөр буюу 10-р сарын 16-ны өдөр Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг Лаосын талбайд зочилж, “FIFA”-ын албан ёсны нөхөрсөг тоглолт хийлээ. Өнгөрсөн 7 хоногт Сингапурын талбайд 2:0-ээр ялагдсан манай шигшээ баг Лаосыг 4:1-ийн харьцаатай хожиж, “FIFA”-ын албан ёсны нөхөрсөг тоглолтод анх удаа ялалт байгууллаа.
Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Герман улсын иргэн Майкл Вайсс энэ удаад залуу тоглогчид болох хагас хамгаалагч А.Нармандах, хаалгач А.Сайханчулуун нарыг гарааны бүрэлдэхүүнд гаргажээ. Хэдийгээр манай баг эхний гоолыг хаалгандаа алдсан ч жигүүрийн довтлогч Ц.Мөнх-Эрдэнэ тооны харьцааг тэнцүүлж, эхний үе өндөрлөсөн. Харин 2-р үед Б.Балжинням, М.Жансерик нар сэлгээгээр орж ирэн багийнхаа тоглолтыг сэргээж чадсан юм.
Тоглолтын сүүлийн 20 минутад А.Нармандах, М.Жансерик, Н.Наранболд нар эсрэг багийн хаалганд гоол оруулснаар Монголын шигшээ баг өрсөлдөгчөө нутагт нь 4:1-ийн харьцаатай буулгаж авлаа. Одоогоор дэлхийн чансаанд 186-д бичигдэж байгаа манай баг энэ сард гарах шинэчилсэн чансаагаар байр ахих магадлал өндөр болж байна.
Энэ удаагийн тоглолтыг Лаос дахь Монгол улсын элчин сайдын яамны ажилчид болон тус улсад ажиллаж, амьдарч буй Монголчууд маань хүрэлцэн ирж үзэн, шигшээ багаа дэмжжээ. Үндэсний шигшээ баг 11-р сарын 11-16 өдрүүдэд Тайвань улсад Зүүн Азийн АШТ-ий 2-р шатад өрсөлдөнө. Энэ тэмцээнд Монгол, Тайвань, Хонгконг, БНАСАУ-ын багууд оролцох юм.
Лаос–Монголын багуудын тоглолтыг нөхөж үзэхийг хүсвэл ЭНД дарна уу.