ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ШИЛДЭГ МӨРДӨГЧДИЙГ ШАЛГАРУУЛЖ ЭХЭЛСНЭЭС ХОЙШ 25 ЖИЛ ӨНГӨРЧЭЭ
Цагдаагийн байгууллага шилдэг мөрдөгчдийг шалгаруулж эхэлснээс хойш 25 жил өнгөрчээ. Өнөө жилийн тэмцээн өнгөрсөн есдүгээр сард болоход Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах дэслэгч М.Батсайхан түрүүлсэн юм. Цагдаагийн албаны шилдэг залуу боловсон хүчний төлөөлөл болж буй түүнтэй ярилцлаа. Тэрбээр түрүүлсэн тэмцээнээс гадна мөрдөгчийн ажлын зовлон жаргал, ажлын ачаалал болон цалин хангамжийн талаар өгүүлсэн юм.
-Шилдэг мөрдөгч шалгаруулах уралдааны энэ жилийн ялагч нь болжээ. Энэ уралдааны талаар ярилцлагаа эхлэх үү?
-“Шилдэг мөрдөгч 2018” тэмцээн өнгөрсөн есдүгээр сард болсон. Энэ жил 25 дахь удаагаа зохиогдсон юм. Тэмцээний тухайд хууль эрх зүй, гадаад хэл, компьютерийн мэдлэг шалгах, сэтгэн бодох чадвар сорих, бие бялдрын сорилт болон буудлага үйлдэх гээд олон төрөлтэй.
Мөн гэмт хэргийн бодлого бодуулж, төлөвлөгөө боловсруулна.
Би 2016 онд анх орсон ч амжилт үзүүлж чадаагүй. Харин энэ жил хууль эрх зүйн мэдлэгийн сорилууд дээр өндөр оноо авсан нь түрүүлэх гол шалтгаан болсон.
Мөрдөн байцаах алба 2018 оны гуравдугаар сараас эхлэн нийт мөрдөгч нараас хууль эрх зүйн мэдлэгийн шалгалтыг сар бүр авдаг болсон юм. Эдгээр шалгалт өөрийгөө сайжруулахад хамгийн гол нөлөө үзүүлсэн болов уу.
-Мөрдөгчөөр ажиллаад хэр удаж байна вэ. Ер нь яагаад энэ мэргэжлийг сонгох болов?
-Миний хувьд цагдаагийн мөрдөгч болно гэж бодож байгаагүй. Арван жилээ төгссөний дараа хэд хэдэн сургуульд конкурс өгч байгаад 2010 онд Цагдаагийн академид элсэн орсон юм. Манай хамаатан садны дунд цагдаагийн байгууллагад ажилладаг хүн байхгүй. Тиймээс энэ ажлын талаарх ойлголт төдийлэн сайн байгаагүй. Цагдаагийн сургуульд суралцсан дөрвөн жилийн хугацаанд багагүй зүйлийг мэдэж авсан.
Мөн дадлага хийх явцдаа цагдаагийн алба гэж юу юм, ямар зарчмаар ажилладаг вэ гэсэн тодорхой мэдлэгтэй болсон л доо. 2014 онд сургуулиа төгсөөд эрх зүйч мэргэжлээр бакалаврын диплом болон цагдаагийн дэслэгч цолоо гардан авч Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст мөрдөн байцаагчаар томилогдон ажиллаж эхэлсэн юм.
Харин энэ оны гуравдугаар сараас Мөрдөн байцаах албаны хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст ахлах мөрдөгчөөр томилогдон ажиллаж байна. Ер нь сургууль болгон төгсөх курстээ уртын дадлага хийдэг дээ. Энэ үед эрүүгийн цагдаагийн алба болон мөрдөн байцаах албаны алба хаагч нарын удирдлаганд уртын дадлага хийсэн. Тэр үеэс л мөрдөн байцаагч болохоор шийдсэн юм.
-Дөнгөж төгсөөд ажлын байран дээр ороод ирлээ. Анх хэрэг даалгах үед мэдэхгүй, чадахгүй зүйл тохиолдож байв уу?
-Бид ЦЕГ-ын даргын тушаалаар томилогдож, цолоо аваад албан тушаал дээр очиж байгаа хүмүүс.
Тиймээс бидэнд дадлага удирдагч сурган зааварлагч багш томилдог юм.
Анх өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүд шалгаж эхэлсэн. Дөнгөж төгссөн учраас мэдэхгүй чадахгүй зүйл мэдээж гарна.
Тухайн үед цагдаагийн ахмад Ч.Ганзориг миний багшаар томилогдож, би өөрийн хариуцаж буй хэрэг болгоныг хянуулж, зөвлөгөө авдаг байв.
-Энэ ажлыг хийж чадахгүй нь гэж шантрах үе байв уу?
-Шинэ албанд томилогдоод хэдэн сар ажиллахад хэргийн ачаалал ихсэж байсан энэ үед л шантарч байсан. Харин яваандаа ажилдаа зүгшрээд ажлын ачаалал дааж сурсан л даа.
-Мөрдөгчийн ажлын ачаалал хэр байна вэ. Нэг мөрдөгч ойролцоогоор хэдэн хэрэг хариуцаж байгаа бол?
-Ер нь мөрдөгч нарын ажлын ачаалал их байдаг.
-Мөрдөгчөөр ажиллаад дөрвөн жил болжээ. Хэрэг мөрдөн шалгах явцад тохиолдсон сонирхолтой, адармаатай явдлаас жишээ болгон ярьж болох уу?
-Ямар ч хэргийг шалгахдаа үнэнийг нь заавал олж тогтоохын төлөө ажилладаг. Нэг хэргийн араас орж, шалгаад явж байхад бүх зүйл үнэн бодитоороо гарч, зөв зүйтэй шийдэгдэхийг харах сайхан байдаг юм.
-Энэ дундаас санаанд тод, нэлээд удаан ноцолдож байж учрыг нь олсон хэргээс дурдвал?
-Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст ажиллаж байхдаа өмчлөх эрхийн эсрэг хэд хэдэн гэмт хэргийг нэлээн удаан хугацаанд шалгаж шийдвэрлэж шүүхээр эцэслэн шийдвэрлүүлж байсан даа. хэргийн нарийн ширийнийг хамаагүй ярьж болохгүй байх.
• Хууль эрх зүйн мэдлэгийн сорилууд дээр өндөр оноо авсан нь шилдэг мөрдөгч шалгаруулах тэмцээнд түрүүлэх гол шалтгаан болсон
• Бүх зүйл үнэн бодитоороо гарч, зөв зүйтэй шийдэгдэхийг харах сайхан байдаг.
• Цалин хүрэлцэх, эсэх нь хүн бүрийн хэрэглээнээс хамаарах байх.
-Мөрдөн байцаагчид хэргийг шийдэхгүй хэтэрхий удааж байна гэсэн шүүмжлэл иргэдийн дунд байдаг. Энэ юутай холбоотой бол?
-Янз бүрийн л шалтгаан бай даг байх. Мэдээж ажлын ачаалал хамгийн гол шалтгаан. Тиймээс зарим нэг хүний хэргийг шийдэлгүй удаашруулах тохиолдол гардаг л байх. Нөгөөтэйгүүр мөрдөгчийн ур чадвар нөлөөлдөг болов уу. Тогтоосон хугацаанд хуулийн дагуу шийдвэрлээд өгвөл хэл ам гарахгүй шүү дээ.
-Манай мөрдөгчид хуучин социализмын үеийн арга барилаасаа одоо болтол салаагүй гэж шүүмжилдэг. Өөрөө залуу үеийн төлөөлөл болон ажиллаж байгаа хүний хувьд үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Манай мөрдөгчид хуульд заасан эрх үүргийнхээ хэмжээнд ажиллаж байгаа гэж боддог.
-Гэр бүлтэй болж амжсан уу. Ер нь мөрдөгчийн гэр бүлийн амьдрал ямархуу байдаг бол?
-Би эхнэр, хүүхэд, ээжтэйгээ амьдардаг. Сургуулиа төгссөний дараа эхний хоёр жил ёстой л цаг наргүй ажилладаг байлаа. Сүүлдээ дадлага туршлага хуримтлуулаад ирэхээр ажлаа хурдан хийж, гэрийнхэндээ цаг зав гаргах боломж бүрдсэн.
Ажлаа зөв төлөвлөж, хийх ёстой юмаа цаг тухайд нь хийгээд явбал өдөржин шөнөжин гүйгээд байх шаардлагагүй шүү дээ. Хувь хүнээс л шалтгаалж байгаа юм. Манай эхнэр, гэр бүлийнхэн маань миний ажлыг маш сайн ойлгож, дэмждэг юм.
-Ганц төлөг хулгайлсан хүн торны цаана олон жил сууж байхад олон тэрбумын хэрэгтэй нөхдүүд хөнгөн ял аваад байна гэх яриа бий. Мэдээж хэрэг болгон мөрдөн байцаагчийн гараар дамжиж байгаа. Хууль тэгш үйлчлэх заалт хаанаа гажуудаад байна вэ?
-Бидний зүгээс мөрдөн байцаалтын явцад яллах болон цагаатгах талын бүхий л нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлж, хэргийг тал бүрээс шуурхай, бодитой шалгаж прокурорт шилжүүлнэ.
Үүнийг прокурор хүлээн авч хянаад гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон байна гэж үзвэл шүүхэд шилжүүлдэг.
Шүүхээс хуульд заасны дагуу шүүх хурлыг товлож хавтас хэрэгт цугларсан нотлох баримтаар гэмт хэрэг гарсан, гэмт хэрэг үйлдэгдсэн нь тогтоогдвол хэргийг эцэслэн шийдвэрлэнэ.
Үүний нэгэн адил миний ажиллаж байгаа байгууллагын зүгээс хуульд заасны дагуу тухайн хэргийг шалгаж, гэмт хэрэг мөн, бишийг нь тогтоогоод шилжүүлдэг. Үүнээс цааш юу болдог, хэн нь буруутай вэ гэдэг дээр миний зүгээс үнэлэлт дүгнэлт өгөхөд хэцүү л дээ.
-Авлига хээл хахууль, албан тушаалын хэргийг шалгахад дээрээс дарамт шахалт ирдэг гэж ярьдаг. өөрт чинь ийм зүйл тохиолдож байв уу?
-Надад бол айхтар дарамт ирж байгаагүй. Яг л хуулийнхаа дагуу ажиллаж байгаа тохиолдолд ямар ч хүн дарамт шахалт үзүүлж чадахгүй байх гэж боддог.
-Өөр шиг чинь ийм бодолтой мөрдөгч аль болох олон байгаасай гэж хүсэж байна.
-Баярлалаа.
-Цагдаагийн алба хаагчид авлигад өртөхгүйн тулд цалин хангамж, нөхцөл нь сайн байх ёстой. Харин өөрийн чинь хувьд хөрөнгө мөнгөний тал дээр бусдаас хараат болохгүй, өөрийн цалингаар гэр бүлээ асуудалгүй аваад явчих боломж байна уу?
-Цалин хүрэлцэх, эсэх нь хүн бүрийн хэрэглээнээс хамаарах байх. Миний хувьд гэр бүлээ тэжээгээд явчих хэмжээний цалин авдаг гэж боддог. Ажилласан жил, авсан цолноосоо шалтгаалаад цалин хөлс цаашид нэмэгдэх байх.