Канад лхагва гарагийн шөнө улс даяар марихуаны зах зээлийг нээж, марихуаны хэрэглээг хууль ёсоор хүлээн зөвшөөрсөн хоёр дахь орон боллоо.
Жастин Трюдогийн либерал засгийн газар 2015 онд кампанит ажлынхаа хүрээнд марихуаныг албан ёсоор хуульчлах амлалт өгсөн билээ.
1923 оноос Канадад мансууруулах үйлчилгээтэй ургамал хэрэглэхийг гэмт хэрэгт тооцож эхэлсэн бол 2001 оноос эмчилгээний зориулалтаар ашиглаж эхэлжээ.
Энэхүү хууль хэрэгжиж эхэлснээр насанд хүрсэн иргэд улсын хэмжээнд эрх бүхий зөвшөөрөлтэй нийлүүлэгчдээс марихуан, хуурай өвс, ургамал, өвсний үр зэргийг худалдан авах боломжтой. Түүнчлэн олон нийтийн газар биедээ 30 грамм марихуан авч явах эрхтэй.
Харин 30 граммаас илүү өвс биедээ авч явах, зөвшөөрөлгүй борлуулагчаас худалдан авалт хийх, гэртээ дөрвөн савтай ургамлаас илүү тарих нь хууль бусд тооцогдоно. Насанд хүрээгүй иргэнд марихуан зарсан тохиолдолд 14 жил шоронд хорих ял оноох юм байна.
Канадын муж, нутаг дэвсгэрүүд марихуаныг хаана борлуулах эрх зүйн хүрээнд хэрхэн хэрэглэх талаар зохицуулалтыг хийнэ. Бэлтгэл ажлын хүрээнд олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх кампанит ажлыг явуулж байгаа аж.
Засгийн газар өвс борлуулсны татвар жилдээ 400 сая ам.доллар болно гэж тооцоолжээ. Марихуаны хэрэглээг улс даяар хуульчилсан анхны орон Уругвай юм.