Манай улс 1992-1995 онд йод дутагдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд судалгаа явуулж, тухайн үед хангайн бүсийн нутгуудад бараг 36,9% -ийн дутагдалтай гэж гарч байсан. Энэ бол хүнд хэлбэрийн йод дутагдал гэж мэргэжилтнүүд дүгнэж, үүнээс үндэслээд давсыг йодоор баяжуулах хөтөлбөр улс орон даяар явж, “Йод дутагдлаас сэргийлэх” стратегийг МУ-ын засгийн газар боловсруулан хэрэгжүүлсэн байдаг. Өнөөдрийн байдлаар энэ хөтөлбөрийн үр дүн хэрхэн гарсан, одоо ямар түвшинд байгаа талаар хараахан манай Эрүүл мэндийн салбарт судалгаа явагдаагүй байгаа.
Өнөөдөр дэлхийд 2 тэрбум гаруй хүн йодын дутагдалтай амьдарч байна. 132 орон йодын дутагдлаас ангижрах стратегийн бодлогыг хэрэгжүүлж байна. ДЭМБ – аас 2000, 2005, 2010 онуудад йод дутагдлыг бууруулах хөтөлбөр хэрэгжүүлж эхлэсэн боловч одоогийн байдлаар энэ асуудал бүрэн шийдэгдэж чадаагүй байна.
Эдгээр хөтөлбөр, төслүүдийн хүрээнд йодын дутагдлыг бууруулахын тулд давсыг йоджуулж хэрэглэдэг ба йодны неорганик хэлбэрээр буюу калия иодит, натрия иодит гэсэн хэлбэрээр хэрэглэдэг.
Бамбай булчирхай нь хүнд хэрэгтэй даавруудыг ялгаруулдаг маш чухал эрхтэн ба ингэхдээ йодыг тэжээл болгодог. Бамбай булчирхайн үйл ажиллагаа хэвийн явагдахын тулд йодын 97% нь органик, 3% нь неорганик байх ёстой гэж үздэг. Гэтэл өнөөдрийн байдлаар энэ тоо эсрэгээрээ буюу 90% гаруй хувь нь неорганик хэлбэрийн йод байгаа учраас бамбай булчирхай хэт ачаалалтай ажиллаж үүнээс үүдэж бамбай булчирхайн үрэвслэл, өвчлөл бий болоход хүргэдэг гэсэн эрдэмтдийн хийсэн судалгаа байдаг.
Йодын дутагдлыг далд өлсгөлөн гэж томъёлдог болжээ. Хүний эс болгонд байдаг амьдралын хамгийн чухал микроэлемент болох иодын дутагдлыг дийлэх байгалийн аргаар гарган авсан Био йодыг Оросын эрдэмтэд нээсэн байна.
Үүнээс үндэслэн Монгол улс дахь органик бус йодын хэрэглээг органик йодоор халах зорилготой “Био йод – Урт насла, удаан жарга” хөтөлбөрийг Орос, Монголын хамтарсан Сайнбиотех компани санаачлан эхлүүлээд байна.
Энэхүү хөтөлбөр нь органик иодыг хүнсний үйлдвэрт ашиглан, баяжуулсан хүнсээр дамжуулан хүн амын органик иодын хэрэглээг нэмэгдүүлэх, йодын дутагдлыг бууруулах зорилготой юм.
Уг ажиллагааны хүрээнд Монголын үндэсний үйлдвэрлэгчид болох “Cheese Republic” ХХК, “Нүүдэл Жи” ХХК болон “НВЦ” ХХК компаниуд болон МҮХАҮТ нэгдэн өөрийн нэрийн бүтээгдэхүүнд йодын агууламжийг нэмж, өдөр тутмын хоол хүнсээрээ хэрэгцээт йодоо авах боломжийг бий болгохоор хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурлаа.
Хөтөлбөрийн санаачлан хэрэгжүүлэгч
“Сайнбиотех” ХХК
Хөтөлбөрийг дэмжигч байгууллагууд
МҮХАҮТ
“Cheese Republic” ХХК
“Нүүдэл Жи” ХХК
“НВЦ” ХХK
Хөтөлбөрийн албан ёсны фэйсбүүк хуудас