Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Монголбанк жилд 20 тонн алт худалдан авч байгаа ч мөн ийм хэмжээний алтыг хууль бусаар хилээр гаргадаг гэсэн юм. Тэрээр энэ нь албан бус мэдээлэл гэдгийг Блүүмбэрг телевизэд аравдугаар сард өгсөн ярилцлагадаа дурдсан. Гэтэл Д.Сумъяабазар сайд яг энэ мэдэгдлээ энэ сарын 6-нд УИХ-ын чуулганы хуралдаанд дахин хэлэв. Тэрээр хууль хяналтын байгууллагуудтай хамтран гурван удаа алт олборлолтын ажлыг шалгахад олон зөрчил илэрсэн гэсэн юм.
Харин алт олборлогчид сайдын хэлснийг дуу нэгтэй үгүйсгэв. Алт үйлдвэрлэгчдийн холбооны Ерөнхийлөгч Т.Ганболд:
-Д.Сумъяабазар сайд уул уурхайн мэргэжлийн хүн биш. Сайдын баг, зөвлөхүүд сайддаа үндэслэлгүй мэдээлэл өгч байна. 40 тонн алт олборлож, 20 тонныг нь хулгайгаар гаргасан гэж хэлсэнд би маш их харамссан. Одоогийн нөхцөлд алтыг хулгайгаар гаргах нь ямар ч ашиггүй. Харин ч алдагдалтай. Иймд олборлогчид алтаа Монголбанканд л тушаадаг. Учир нь Төв банк Лондоны металлын биржийн тухайн мөчийн ханшаар тооцож, төлбөрийг тэр дор нь шилжүүлдэг болсон. Ийм ашигтай нөхцөл бүрдсэн байхад өөр улс руу гаргаж, хэн эрсдэл, алдагдал үүрэх юм. Монголд олборлосон алтыг 100 хувь Монголд тушааж байна. 20 тонныг хулгайгаар гаргасан гэдэг нь эрүүл хүний ухаанд багтахгүй зүйл. Овор хэмжээ нь ямар билээ. Тэрийг харалгүй гаргачихдаг, гааль, мэргэжлийн хяналт, тагнуул, цагдаа гэж байх уу? Хэдий авлигын гэх мэт хэцүү зүйлс дуулддаг ч арай ч ингэж баларсан нийгэм биш шүү дээ.
Бичил уурхай эрхлэгчдийн нэгдсэн дээвэр холбооны тэргүүн Б.Наранцогт дараах хариултыг өгөв.
-Уул уурхайн сайд үндэслэлгүй мэдэгдэл хийсэн. Энд Монголбанканд тушаах, урд хөршид тушаах нь яг ижилхэн үнэтэй. Ийм байтал хэн ч азаа туршин, нууцаар алт тээвэрлэхгүй.
Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар ногдуулсан, АМНАТ-ийг 10 хувиар тогтоосон (одоо 2.5 хувь болж буурсан) жилүүдэд иргэд урд хөрш рүү алт гаргах нь түгээмэл байсан. БНХАУ ч буурай орнуудын алтыг худалдаж авах бодлого баримталж байв. Одоо тэр урамшуулал зогссон. Би сүүлийн 20 жил энэ салбарт ажиллаж байна. Хаана алт тушаах боломж байна, тэр болгоныг би туршсан. Монгол банк Лондоны биржийн ханшаар авч байхад урагшаа алтаа ээмэг зүүлт болгон гаргалаа гэхэд Бээжингийн биржийн үнэ гэж өндөр үнэ байхгүй шүү дээ. Лондоны биржийн ханшийг дэлхийн хаана ч яг адилхан мөрдөнө.
Тагнуулын байгууллага сүүлийн таван жилд 4.7 тэрбум төгрөгийн үнэ бүхий нийт 65 кг алт улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйлдлийг илрүүлжээ. Энэхүү хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, хураагдсан эд зүйлсийг улсын орлого болгосон хэмээн цахим хуудсандаа мэдээлсэн юм.