Үйл ажиллагаагаа 2010 оноос эхлүүлсэн хүний нөөц зуучлалын Specialized Career Consulting ХХК нь томоохон компаниудын хэрэгцээт ажлын байранд 1000 гаруй хүнийг амжилттайгаар зуучлаад байна. Өөрсдийн ноу-хауд тулгуурлан ямар нэгэн зүйлээс хараат бус хөгжиж буй тус компанийн үйл ажиллагааны чиглэл бол чадварлаг мэргэжилтнүүдийг нээн илрүүлж, Монголын томоохон байгууллагуудад зуучлах явдал юм. Ингээд тус компанийн үүсгэн байгуулагч Ц.Амарсанаатай хүнийн нөөцийн зах зээлийн сүүлийн үеийн чиг хандлагын талаар ярилцлаа.
- Компани байгуулагдсанаас хойш хүний нөөцийн зах зээл хэрхэн хувьсан өөрчлөгдөж байна вэ?
- Нээлттэй ажлын байрууд улс орны эдийн засгийн чухал индикатор гэж би боддог. Одоо үед ажлын байрны зах зээл их өөрчлөгдөж байгаа төдийгүй сүүлийн жилүүдэд барилга, хөдөө аж ахуй, уул уурхай, худалдаа, үйлчилгээний салбар хурдацтай хөгжиж байна.
Энэ их өөрчлөлт дунд бид өөрсдөдөө их шүүмжлэлтэй хандаж байгаа хэдий ч хувийн хэвшлийн шинэ төрлийн бизнесүүд маш ихээр дэлгэрч байна. Өөрөөр хэлбэл, хүн бүр ямар нэгэн зүйлийг хийж бүтээн, шинийг эрэлхийлэхийн зэрэгцээ шинэ зүйл сурахыг эрмэлзэж байгаа нь харагддаг.
Нийт 137 нээлттэй ажлын байр байгаагаас 30 хувь нь инженер, 20 хувь нь борлуулалт, 20 хувь нь хүний нөөц, үлдсэн нь санхүү болон менежменттэй холбоотой ажлын байрууд байна.
- Танай компанийг томоохон харилцагч байгууллагуудтай гэж сонслоо...?
- Хамгийн том харилцагч байгууллага маань одоогоор Оюу Толгой ХХК юм. Үнэндээ энэ харилцагчгүйгээр бид өөрсдийгөө өнөөдрийн түвшинд хүрснээр төсөөлөхөд бэрх. 2013 онд болсон тэр сонгон шалгаруулалт бол миний тулгарч байсан хамгийн хүнд, бас хамгийн шударга үйл явц байсан. Тэдний шийдвэр гадаад болон дотоодын мэргэжилтнүүдээс бүрдэх хэд хэдэн тусдаа комиссоор дамждаг бөгөөд эцсийн шийдвэрийг нь систем гаргадаг. Хууран мэхэлнэ гэсэн ойлголт байхгүй.
Үйл ажиллагаагаа эхлээд хэдхэн жил болж байсан, гуравхан ажилтантай жижиг компани тийм чанга сонгон шалгаруулалтыг давсан нь тухайн үед их баярт мөч байлаа. Тэд биднийг ажлаа гүйцэтгэж чадна гэдгийг мэдэж сонгосон байх, бид ч итгэлийг нь дааж ажилласаар байна. Өнөөдрийн байдлаар нийт 435 ажилтантайгаас 360 гаруй нь Оюу Толгой төсөл дээр ажиллаж байгаа.
Оюу Толгой ХХК-тай хамтран ажилладаг байх нь бидэнд харилцагчдын хүрээгээ тэлж, шинэ харилцагчдын итгэлийг хүлээхэд их дөхөм болдог. Тиймдээ ч өнөөдөр бид 120 гаруй гадаадын болоод дотоодын тэргүүлэгч компанитай хамтран ажиллаж байна. Түүнчлэн олон улсын нэр хүнд бүхий ашгийн бус байгууллагууд ч манай үйлчилгээг авч, хамтран ажиллах болсон.
- Аливаа ажилд ороход диплом, ажлын туршлага хэр чухал вэ?
- Мэдээж чухал. Гэхдээ олж авсан мэдлэгийг хийж байгаа зүйлдээ хэрэгжүүлж чаддаг байх нь илүү чухал гэж боддог. Олон улсын харилцааны мэргэжлээр сурч байгаад сургуулиасаа гарсан залууг би саяхан ажилд автал их авьяаслаг IT инженер болж таарсан. Ажил олгогчдын гаргадаг томоохон алдаануудыг нэг нь “төгс шаардлага” үүсгэж, түүндээ хэтэрхий анхаарал хандуулж байгаа явдал юм.
Ажилтан ердөө л үнэнч шударга байх, мөн ажилдаа үнэхээр сонирхолтой байх нь илүү чухал гэдгийг тэд ихэнхдээ мартаж орхисон байдаг. Ажлын байрны тодорхойлолт бэлдэхдээ хэт их шаардлага тавьснаар сайн мэргэжилтнүүдийн сонирхлыг татахаас илүүтэй цааш түлхэж орхино гэдгийг сайн бодож үзэх хэрэгтэй.
Хиймэл оюун ухааны хөгжүүлэлт нь дэлхийн гол чиг хандлага болж байгаа IT салбар юм. Тэгэхээр энэ бол ирээдүй шүү дээ.
- Таны хувьд өнөөдрийг хүртэлх хугацаанд ажилласан хамгийн сонирхолтой төсөл юу байв?
- 2015 онд Rio Tinto группийн дэлхийн үйл ажиллагаанд мэдээллийн технологийн дэмжлэг үзүүлэх компани Монголд үүсгэн байгуулагдаж, анхны мэргэжилтнүүдийг нь бүрдүүлэх төсөл эхэлсэн. Тэд 17 инженер ажилд авах хүсэлт өгөхөд бид анхаарлаа 200 хувь хандуулж, шилдэг мэргэжилтнүүдийг нээн илрүүлэхийн тулд 1000 гаруй анкет дундаас сонгон шалгаруулалт хийсэн юм. Rio Tinto IT дэмжлэг үзүүлэх баг Энэтхэгт байрладгийг мэдсэн учраас Монгол ч мөн дутахааргүй сайн IT инженерүүдтэй гэдгийг харуулахыг зорьсон.
Өнөөдрийн байдлаар Rio Tinto Mongolia delivery Centre ХХК нь нийт 80 гаруй ажилтантай болж өргөжин, Rio Tinto нь Энэтхэг дэх IT багийнхаа ажилчдын тоог бууруулж байгааг гэж сонссон. Ийнхүү монгол инженерүүд энэтхэг инженерүүдтэй өрсөлдөж чадаж байгааг харахад таатай байдаг. Японы маркетингийн аварга Дэнцү компани нь хиймэл оюун ухааны хөгжүүлэлтээр ажилладаг Монголын Data Artist компанид хөрөнгө оруулж, олон зуун монгол инженерийг сурган ажилд авч, нэгэн том төсөл дээр ажиллах гэж байна. Үнэнийг хэлэхэд, анхандаа бид тэднийг Япон дахь төв оффист нь дэмжлэг үзүүлэх баг болж ажиллах болов уу гэж бодож байлаа. Гэхдээ дараа нь Data Artist-ийн үүсгэн байгуулагч А.Амарсанаатай уулзахад энэ төслийн бүхий л үйл явц тэр чигтээ Монголд болно гэдгийг мэдсэн.
Хиймэл оюун ухааны хөгжүүлэлт нь дэлхийн гол чиг хандлага болж байгаа IT салбар юм. Тэгэхээр энэ бол ирээдүй шүү дээ. Ер нь байгалийн баялгийг бодвол мэдлэг бол шавхагдашгүй баялаг. Энэ талаас нь авч үзвэл, чадварлаг монгол мэргэжилтнүүдэд тулгуурласан дээрх шиг төслүүд алсдаа манай орны уул уурхайн салбараас ч илүү чухал болно гэж би боддог.
- Танайхаас зарласан нээлттэй ажлын байрны мэдээллийг хаанаас авах боломжтой вэ?
- Манай www.recruit.mn цахим хуудсын карьер хэсэг рүү орж үзээрэй. Мөн манай Linkedin, фэйсбүүк хуудсаар шинэ ажлын байрууд байнга зарлагдаж байдаг. Нийт 137 нээлттэй ажлын байр байгаагаас 30 хувь нь инженер, 20 хувь нь борлуулалт, 20 хувь нь хүний нөөц, үлдсэн нь санхүү болон менежменттэй холбоотой ажлын байрууд байна.
- Энэ ажлын байруудад тэнцэхүйц хүн хэр их олдож байна вэ?
- Амаргүй шүү. Үйлдвэрийн эрин үед Европт анх уурын хөдөлгүүр дээр ажиллах сайн механикуудыг олуулахаар хүний нөөц зуучлалын үйлчилгээг авч эхэлсэн эртний туршлагатай. Манай улсын хувьд энэ нээлттэй зах зээлд 28 жил болж байгаа учир харьцангуй туршлага бага. Түүнчлэн, бизнесийн арга барилууд хурдацтай хөгжиж байгаа бөгөөд технологи шийдвэрлэх үүргийг гүйцэтгэж байна. Гэвч энэ парадигм нь зөв мэргэжилтнүүд зөв ажлын байранд байгаа үед л хэрэгжинэ. Тиймээс манайх шиг байгууллагууд чадварлаг хүмүүсийн төлөөх өрсөлдөөнд голлох үүрэг гүйцэтгэсээр байх болно.
Холбоо барих утас: 7719-0711
Facebook: SpecializedCareerConsultingLlC
Source:Нийслэл guide