Саудын Арабын хунтайж Мохамед Бин Салман сураггүй алга болсон сэтгүүлч Жамал Хашоггигид юу тохиолдсныг мэдэхгүй гэдгээ илэрхийллээ. Тэрбээр энэ хэргийг бүхэлд нь мөрдөн шалгах ажиллагааг аль хэдийн эхлүүлсэн тухай АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампд хэлжээ.
Энэ сарын эхээр сэтгүүлч Жамал Хашогги Истанбул дахь Саудын Арабын консулын газарт нэвтрээд сураггүй болсон юм. Тэр “Washington post” сонинд нийтлэл бичдэг байсан бөгөөд Саудын Арабын засгийн газрын бодлогыг ихээхэн шүүмжилж, шинэчлэлт хийх хэрэгтэйг дурддаг байж.
Туркийн эрх баригчид Жамаль Хашоггигийн амийг Саудын Арабын тагнуулчид консулын байранд хөнөөсөн гэж үзэж байгаа бол нөгөө талаас үүнийг эрс няцааж байна.
Даваа гарагт Туркийн мөрдөн байцаагчид Саудын Арабын консулын газарт шөнөжин мөрдөн шалгах ажиллагааг явуулсан юм. Тус улсын нэрээ нуусан албан тушаалтан уг газарт сэтгүүлчийг хөнөөсөн гэх нотлох баримт олсон тухай мэдээлжээ. Тэд Саудын Арабын 15 иргэн түүний амийг консулын газарт хөнөөж, цогцсыг нь мөчлөн авч явсан хэмээн үзэж байна.
Тус хэргийн сэжигтнээр татаад буй 15 хүний дөрөв нь Саудын Арабын хунтайжтай холбоотой тухай “New York Times” сонинд мэдээлжээ. Саудын Арабын хунтайж гадаадад айлчлах үеэр авсан гэрэл зурагт нэг сэжигтэн дагалдан явж буйгаар буусан байна.
Мягмар гарагт Их Долоогийн гадаад хэргийн сайд нар Саудын Арабыг уг хэргийг шалгаж тодорхой болгохыг шаардаад байсан юм. Энэхүү хэргээс болж Саудын Арабын ойрын холбоотнууд тус улсад ихээхэн дарамт шахалт үзүүлж байна.
Эх сурвалж: BBC