2018 оны зэрлэг амьтдын гэрэл зургийн уралдаанд нэг тийшээ анхааралтай ширтэж буй сармагчны зураг шилдгээр тодорлоо.
Энэхүү зургийг Хятадын Кинлинг ууланд Голландын гэрэл зурагчин Марсел Ван Оостен авчээ. Тэр амьтны хөдөлгөөн, зан чанарыг мэдрэхийн тулд олон хоног тэднийг ажигласан гэнэ. Түүний зорилго нь нэг удаагийн даралтаар сармагчны гайхалтай үс болон өвөрмөц цэнхэр төрхийг харуулах байсан аж.
Марсел Ван Оостен хэлэхдээ “Би энэхүү нэр хүндтэй шагналын эзэн болж байгаадаа туйлын их баяртай байна. Энэ сармагчин нэн ховордсон амьтны төрөлд ордог. Энэ дэлхий дээр оршин буй нэн ховордсон амьтдыг бид харж, хамгаалах хэрэгтэй” гэжээ.
Тус тэмцээнийг 54-дэх жилдээ зохион байгуулсан нь энэ аж. Энэ жилийн уралдаанд 45,000 гэрэл зураг бүртгүүлжээ. Шүүгчид үнэлгээг хийхдээ бүтээлч байдал, шинэлэг санаа, техникийн өндөр үзүүлэлтийг харгалзан үзсэн байна.
Гэрэл зургийн үзэсгэлэн Их Британийн Лондон хотын Үндэсний түүхийн музейд аравдугаар сарын 19-нд нээлтээ хийнэ.
Та бүхэнд тэмцээний гэрэл зургуудаас хүргэж байна.