Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын урилгаар Оросын Холбооны Улсын Батлан хамгаалахын сайд C.K.Шойгу өнөөдөр манай улсад албан ёсны айлчлал хийж байна.
ОХУ-ын Батлан хамгаалахын сайд 10 жилийн дараа манай улсад айлчилж буй үйл явдал боллоо.
Айлчлалын үеэр хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, цэргийн хамтын ажиллагааны явц, цаашдын чиглэлийн талаар хэлэлцээ хийж, хоёр улсын Батлан хамгаалахын яам хоорондын Цэргийн хамтын ажиллагаа хөгжүүлэх урт хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурна.
Уг хөтөлбөрт батлан хамгаалах, зэвсэгт хүчний удирдлага, төрлийн цэргүүдийн болон цэргийн боловсрол, эрдэм шинжилгээ, эмнэлэг, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх чиглэлийг тодорхойлжээ.

С.К.ШОЙГУГИЙН МОНГОЛ УЛСАД ХИЙХ АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛЫН ХӨТӨЛБӨР
Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд тэргүүтэй 5 генерал, 14 төлөөлөгч, 12 хэвлэлийн ажилтан, Элчин сайд, цэргийн атташе нар багтаж байгаа юм.
С.К.Шойгу өнөөдөр 08.15 цагт тусгай аяллын онгоцоор “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардсан бөгөөд үүний дараа Оросын үнэн алдартны сүмд зочилж, Батлан хамгаалах яаманд ирсэн. Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгутай Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн хуралдааны танхимд хэлэлцээ хийлээ. Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгуг Хар сүлдний өргөөнд урьж, Бүх цэргийн их хар сүлд, сүлдний өргөөтэй танилцуулна. ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, төрийн хонжин, хошууч генерал Р.Сүхбат танилцуулга хийсэн юм.
Ингээд ОХУ-ын БХЯ-наас Монгол Улсын Зэвсэгт хүчинд буцалтгүй тусламж болгон өгч байгаа нисэх буудлын газрын үйлчилгээний техник, тоног төхөөрөмжийг шилжүүлж хүлээлгэн өглөө. Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгуг хүлээн авч уулзсан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгуд “Цэргийн гавьяаны улаан тугийн одон” гардуулж баяр хүргэсэн юм.
ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу Төрийн ордноос "Их тэнгэ" цогцолборт хүндэтгэлийн зоог барьснаар айлчлал дуусах юм.