Аргентин улсын нийслэл Буэнос-Айрес хотноо энэ сарын 06-18-ны өдрүүдэд Залуучуудын III олимпийн наадам зохион байгуулагдаж буй билээ. Энэ удаагийн наадамд дэлхийн 206 улсын 4000 гаруй тамирчид 32 спортын төрлөөр 241 багц медалийн төлөө өрсөлдөж байна.
Монголын баг чөлөөт бөх, буудлага, хүндийн өргөлт, жүдо, таэквондо, 3х3 сагсан бөмбөгийн төрөлд 11 тамирчин оролцож, 2 мөнгө, 1 хүрэл, олон улсын холимог багийн төрлөөр 1 алтан медаль хүртлээ.
"Буэнос-Айрес-2018" залуучуудын олимпын наадмын эхний өдрүүдэд манай баг, жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд Г.Тэмүүжин, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Л.Сосорбарам нар мөнгөн медаль хүртсэн.
Залуучуудын олимпын наадмын нэгэн онцлог нь олон улсын холимог багийн төрлүүд зохиогддог. 10-р сарын 12-ны өдөр 10 метрийн хийн урт бууны олон улсын холимог багийн төрөлд Монголын тамирчин Э.Энхмаа, Унгар улсын тамирчин нар нэг баг болон оролцож алтан медаль хүртэв.
10-р сарын 13-ны өдөр зохиогдсон чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 65 кг-ийн жинд манай тамирчин Т.Оюун-Эрдэнэ Мексик, Румын, Кубын тамирчдыг ялж, Хятадын тамирчинд хожигдон, хүрэл медалийн төлөө Нигерийн тамирчныг 15:4 оноогоор ялж, Залуучуудын олимпын наадмын хүрэл медалийг хүртсэн юм.