Монгол улс 1992 онд баталсан шинэ үндсэн хуулиараа иргэн хүн амьдран суух газраа чөлөөтэй сонгох эрхтэй гэж заасан. Үүний дагуу иргэд шилжилт хөдөлгөөнд чөлөөтэй зорчих эрх зүйн боломж бүрдсэн юм. Үндсэн хуульдаа иргэний эрхийг ийн тунхагласан ч үүнээс үүдэлтэй сөрөг үр дагаврууд өнгөрсөн 28 жилд хуримтлагдсаар өдгөө шийдэхэд бэрх асуудал болжээ.
Энэ бол хүн амын хэт төвлөрөл, замбараагүй шилжилт хөдөлгөөн, хөдөө орон нутгийн эзэнгүйдэл юм. Бид шилжилт хөдөлгөөн хэрээс хэтэрлээ, сумд эзгүйрлээ гэж байнга ярьдаг. Тэгсэн атлаа үүний учир шалтгаан, үр дагаврыг даацтай судалж байсангүй.
Тэгвэл олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага, НҮБ, Швейцарын хөгжлийн агентлаг хамтран “Монгол улсын дотоод шилжилт хөдөлгөөнийг ойлгож, зохицуулах нь” төслийн хүрээнд 18 сарын турш судалгаа хийжээ. 1001 өрхийн 3715 хүн хамрагдсан уг судалгааны үр дүн, зөвлөмжийг өчигдөр танилцуулсан юм.
Шилжин ирэгсдийн 46.9 хувь нь эдийн засгийн нөхцөл байдлын улмаас нутгаа орхижээ.
1990 онд Улаанбаатар хотын оршин суугчид нийт хүн амын 26 хувийг эзэлж байсан бол 2017 онд 47 хувь болон нэмэгдсэн. Өдгөө хотод оршин сууж буй гурван хүн тутмын нэг нь 1990-2015 оны хооронд шилжиж ирсэн байдаг. Мөн хотын хүн ам жилд дунджаар зургаан хувиар өссөн нь улсын дунджаас 3.3 дахин өндөр дүн юм.
Нэг ам км нутагт ногдох хүн амын нягтрал 284 байгаа нь улсын дунджаас 150 дахин өндөр зэрэг шилжилт хөдөлгөөнөөс үүдэлтэй тоо баримтыг энэ үеэр танилцууллаа.
2010-2016 оны хооронд нийт 207,772 хүн хөдөөгөөс хотод албан ёсоор суурьшиж, 81,629 хүн хөдөөг зорьсон байна. Энэ хугацаанд хотын хүн амын тоо 126,143-аар нэмэгдсэн гэсэн үг. Шилжилт хөдөлгөөний дүнд хүн амын тоо нь нэмэгдсэн газар бол Улаанбаатараас гадна Өмнөговь (+2973), Говьсүмбэр аймгууд (+828) юм. Тэгвэл энэ хугацаанд зөвхөн шилжилт хөдөлгөөний улмаас өвөрхангайн хүн ам 12,985, Завханых 10,864 хүнээр хорогджээ.
Баруун болон хангайн бүсийн хүн ам ихээр цөөрч байгаа нь анхаарал татах асуудал болж байна. Хамгийн ноцтой нь өдгөө хөдөөд амьдарч буй хүмүүсийн 75 хувь нь хот руу шилжин ирэх хүсэлтэй гэдгээ илэрхийлжээ. Дээрх судалгаанаас харахад 20-24 насны, ид хийж бүтээх залуус хөдөө нутгаа голж, хотод суурьшихыг илүүд үзэх болжээ. Мөн 0-4 насны хүүхэд шилжин ирэгсдийн 15 орчим хувийг бүрдүүлж байна.
Товчхондоо бол залуу гэр бүлүүд бага насны хүүхдээ дагуулан хот суурин газар бараадсаар байгаа гэсэн үг.
Нүүх шийдвэрийг ихэвчлэн эмэгтэйчүүд гаргадаг. “Шилжилт хөдөлгөөн сүүлийн жилүүдэд улам хүндрэлтэй асуудал болоод байна. Бидний зүгээс судалгаан дээрээ үндэслэн хөдөө орон нутгийг амьдрахад таатай газар болгохыг санал болгож байна” хэмээн Швейцарын ЭСЯ-ны Ерөнхий консул Кабриелла Спирли энэ үеэр хэлсэн.
Харин НҮБ-ын суурин төлөөлөгч Беате Транкманн “Урьд өмнө хийж байгаагүй нэлээд даацтай судалгаа болсон гэж бодож байна. Судалгааны мөрөөр Монгол улсын Засгийн газартай хамтран ажиллахад бэлэн” гэлээ.
Хүмүүс яагаад уугуул нутгаа орхин нүүсээр байна вэ. Нийслэлд шилжин ирсэн хүмүүсийн 46.9 хувь нь эдийн засгийн нөхцөл байдлын улмаас нутгаа орхиход хүрсэн гэж хариулсан байна. Өөрөөр хэлбэл, орон нутагт нь ажлын байр олддоггүй, олдсон ч цалин багатай, байнгын бус, орлого нь амьдралд хүрэлцдэггүй зэрэг шалтгаан хамгийн гол нөлөө үзүүлэв.
25.8 хувь нь гэр бүлийн байдлын улмаас нүүсэн гэсэн бол 12.5 хувь нь боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний улмаас хот бараадсан гэжээ. Мөн 11.5 хувь нь амьжиргаа, ахуй нөхцөлөө сайжруулах гэж нүүсэн гэв. Сонирхолтой нь, нутгаа орхин нүүх шийдвэр гаргасан хүмүүсийн дийлэнх нь эмэгтэйчүүд байгаа аж.
Хөдөөгөөс хотод ирсэн гэр бүлийнхний 76.3 хувь нь эмэгтэйчүүдийн санаачилгаар ийм шийдвэр гаргасан гэнэ.
Эндээс гэр бүлийн чухал шийдвэр гаргалтад эмэгтэйчүүд чухал нөлөө үзүүлдэг болох нь харагдана.
Шилжиж буй хүмүүсийн бараг тал нь буюу 42.1 хувь нь орон нутгийн дэд бүтцийг сайжруулах хэрэгтэй гэж үзсэн бол 19 хувь нь орон сууцжуулах, 36.4 хувь нь хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, 26.4 хувь нь эрүүл мэндийн үйлчилгээг чанаржуулах шаардлагатай байгааг дурдсан байна.
Мөн шилжин ирэгсдийн 39.8 хувь нь ямар нэг бэрхшээлтэй тулгарсан бөгөөд үүний дийлэнх нь орон байрны хүртээмж аж. Судалгаа хийсэн байгууллагууд нийт есөн зөвлөмжийг шийдвэр гаргах түвшний эрх мэдэлтнүүдэд хандан уламжилсан юм.