УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өчигдөр хуралджээ.
Хуралдаанаар валютын ханшийн өсөлт, цаашид авах арга хэмжээний талаарх Н.Баяртсайхан ерөнхийлөгчийн мэдээллийг сонслоо. Үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2018 оны эхнээс 5.5 хувиар суларсан. Үүнд эдийн засгийн дотоод болон гадаад хүчин зүйл нөлөөлсөн гэв.
Дотоод хүчин зүйлд эдийн засгийн сэргэлтийг дагасан хөрөнгө оруулалт болон хэрэглээний импортын өсөлт, 2012 онд босгосон бондуудын эргэн төлбөр, экспортын тээвэрлэлттэй холбоотой хил дээрх хүндрэлүүдийг тооцож байгаа аж. 2016 оны эхний гурван улирлын турш агшиж байсан дотоод эрэлт сэргэж энэ оны хоёрдугаар улирлын байдлаар 2017 оноос 17.6 хувиар өсчээ. Үүний тодорхой хувийг хөрөнгө оруулалт эзэлж байгаа бөгөөд үүнийг дагасан импорт эзэлж байгаа гэв.
Ажил эрхлэлт, иргэдийн орлогын өсөлттэй холбоотойгоор хэрэглээний импорт мөн өсжээ. Энэ төрлийн импорт оны эхнээс 234 сая ам.доллароор буюу 29 хувиар өссөн аж. Бензин, түлшний импорт 174 сая ам.доллар буюу 33 хувиар өсөөд байгааг мэдээлэлд дурдав.
Ажил эрхлэлт, иргэдийн орлогын өсөлттэй холбоотойгоор хэрэглээний импорт мөн өсжээ.
Төлбөрийн тэнцлийн санхүүгийн дансны тухайд 2018 онд Чингис бондын үлдэгдэл болох 125 сая ам.доллар, Дим Сан бондын 160 сая ам.долларын төлбөрийг барагдуулжээ. Энэ нь улсын гадаад валютын нөөцөөс гарсан гэдгийг Н.Баяртсайхан ерөнхийлөгч тодрууллаа. Гарах сувгийн томоохон урсгал болж төлбөрийн тэнцлийн алдагдалд нөлөөлснийг мөн хэлсэн юм.
Гадаад хүчин зүйлүүд
Экспортын орлого оны эхний найман сарын байдлаар 4.6 тэрбум ам.доллар болж, өнгөрсөн оныхоос 570 гаруй сая ам.доллароор өссөн ч хил дээрх түгжрэлтэй холбоотойгоор I улирал, 7, 8 дугаар саруудад экспорт бусад сартай харьцуулахад буурсан. Энэ байдал худалдааны тэнцлийн ашиг өнгөрсөн оны мөн үеэс 480 сая ам.доллароор буурахад нөлөө үзүүлсэн гэж дүгнэжээ.
Том гүрнүүдийн худалдааны маргаан валютын ханшид нөлөөлж буй гадаад хүчин зүйлс гээд 170 орныг судалгаанд хамруулан үзэхэд 142 орны валют яг өнөөгийн байдлаар ам.долларын эсрэг сулраад байгаа дүн нэгтгэжээ.
Тухайлбал, Австрали, Чилийн үндэсний мөнгөн тэмдэгт ам.долларын эсрэг 9 хувиар суларсан бол Хятадын юань, Оросын рубль, Энэтхэгийн рупи, Бразилийн реал, Индонезийн рупи, Туркийн лир, Өмнөд Африкын рандын ханш суларчээ. Томоохон эдийн засгууд ханшаа хамгаалах бодлого хэрэгжүүлж байгаа ч гадаад валютын нөөцөд ирэх дарамтаа харгалзан ханшийн зохицуулалтыг хүлээн зөвшөөрч, мөнгөний бодлогын хүүгээ нэмэх арга хэмжээг авч байгаа аж.
Гадаад валютын албан нөөц сүүлийн нэг жилд 1.3-аас 2.9 тэрбум ам.доллар болж өсчээ. Гэхдээ энэ дүн тавдугаар сараас хойш буурсныг анхаарах хэрэгтэй.