“Монголын Экологийн Форум 2018” маргааш Новотел зочид буудалд 09.00 цагт болно. Форумаар агаар, ус, хөрсний бохирдлыг хэрхэн бууруулах талаар хэлэлцэх юм. Гурван сэдвийн нэг УСНЫ хэсгийн оролцогч гидрогеологич инженер Д.Доржсүрэнтэй уулзаж ярилцлаа.
Д.Доржсүрэн Цэнгэг усны хүрээлэнгийн УЗ-ын дарга, Нийслэл УБ хотын төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрүүдийн газрын доорх усны нөөцийг дахин үнэлэх, ашиглалтын оновчтой горим тогтоох гидрогеологийн сэдэвчилсэн судалгааны ажлыг удирдсан.

ТУУЛ ГОЛЫН ЭХ БОЛ СТРАТЕГИЙН ОНЦГОЙ ОБЪЕКТ
-Улаанбаатар хотын усны нөөц 2030 он гэхэд дуусна гээд байгаа нь үнэн үү?
2030 онд өнөөдрийнхөөс илүү олуулаа болсон Улаанбаатарчуудын усны хэрэгцээг хангаж чадахгүйд хүрнэ
-Улаанбаатар хот газар дорх усны нөөцөө ашигладаг. Энэ нөөцийг аягатай ус гэж төсөөлвөл өвлийн улиралдаа бид нэлээд дундартал нь уусны дараа хавар, зуны улирал ирж хур бороо орж нөөцийг маань буцаагаад дүүргэдэг байгалийн эргэлтэд бид амьдардаг. Харин 2030 он хүртэл усгүй болно гээд байгаа нь ташаа ойлголт. Нөөцийн хэмжээг нарийвчилсан хайгуулаар судлаад 218 мянган метр3/хоног тогтоочихсон. Өөрөөр хэлбэл, хоногт бид 218 мянган метр куб ус уугаад байхад асуудалгүй. Харин энэ нөөц боломжоороо 2030 онд өнөөдрийнхөөс илүү олуулаа болсон Улаанбаатарчуудын усны хэрэгцээг хангаж чадахгүйд хүрнэ л гэсэн үг. Түүнээс усгүй болно гэсэн үг биш.
-Байгалийн жамаар ус нөхөн сэлбэгдэж байгаа энэ усны эргэлтийг бид тогтмол хадгалахын тулд юу хийх вэ?
-Бидний гол бодох зүйл нь зун намрын борооны ус, өвөл хаврын шар усыг нөхөн сэлбэгдэх боломжуудыг байгалийн байдлаар хангаж өгч байх ёстой. Ус хангамжийн энэ эх үүсвэрүүдийг байгалийн байдлаар нь хадгалж чадвал бид усгүй болно гэх айдсаас хол байж болно. Өөрөөр хэлбэл чи хэчнээн ч хэмжээгээр дундартал уулаа гэсэн байгаль нөхөөд л өгчихнө гэсэн үг.
-Ингэж байгалийн байдлаар нь хадгалахын тулд хүний оролцоо шаардлагатай юу?
-Одоо бид дараах 7 эх үүсвэрээс усаа авч байна.
- Дээд
- Гачуурт
- Төв
- Үйлдвэр
- Яармаг
- Махкомбинат
- Нисэхийн
Гэтэл энэ эх үүсвэрүүдийн дээд талд буюу бүх л энгэр ээвэр газарт нь очиж суурьшаад, үйлдвэр аж ахуй байгуулаад баас, шээсээ булаад байна. Тэгэхээр тэр бүх бохирдлыг ус хамж урсаад бидний өнөөх цэвэр усны аяга руу хийчихэж байгаа юм. Ийм л зүйлийг битгий хийгээч.
-Туул голын орчимд яг хэчнээн км-т илүүтэй анхаарал хандуулж, байгалийнхаар нь хадгалж байж усаа цэврээр нь авч үлдэх вэ?
Туул голын дээд эхийн хэсгийн ойн 35 хувийг огтолж, Улаанбаатар хотыг бүтээн байгуулахад зориулсан. Түүний горыг 60 жилийн дараа өнөөдөр үр хойч нь болсон бид амсаж байна
-Туул голын эх бол стратегийн онцгой объект. Улаанбаатараас дээш Туул гол, түүнд цутгаж байгаа голууд, ус бүрэлдэх эхийг бид онцгой анхаарах ёстой. Хэнтий ханаас эхлээд Тэрэлж гол, Улиастай гол, Сэлбэ гол бол үндсэн гол цутгалууд. Энэ бүх голуудын ай савд ус хурж байж Туул гол руу орж, биднийг ундаалдаг. Туул голын эх өөд өгсөж байгаа нутаг дэвсгэр бол Улаанбаатарчууд бидний ундны ус бүрэлдэж байгаа хэсэг. Тэр бүс нутгийг аж ахуйн аргаар бохирдуулах, хөрс, ургамал, модыг нь үгүй хийвэл бид өөрсдийнхөө усыг үгүй хийж байна л гэсэн үг. Би бүр тодорхой жишээ хэлье. 1930-1950 онд Туул голын дээд эхийн хэсгийн ойн 35 хувийг огтолж, Улаанбаатар хотыг бүтээн байгуулахад зориулсан. Түүний горыг 60 жилийн дараа өнөөдөр үр хойч нь болсон бид амсаж байна шүү дээ. Салаар гаталдаг байсан гол өнөөдөр зарим хаврын улиралд 7-21 хоног тасардаг болсон.
-Гэхдээ одоо бид Туул голынхоо эх өөд баахан амралтын газар байгуулчихсан, бараг гэр хороолол болгочихсон сууж байна шүү дээ.
-Наадхыг чинь л аюултай шүү гэж хэлээд байгаа юм. 1,4 сая хүний нийтлэг эрх ашиг бол ус шүү дээ. Та ядуу, баян, өвчтэй эрүүл, тэнэг, ухаантай хэн ч байж болно. Хэн ч бай бидний бүгдийнх нь уух усыг сүйд хийнэ гэдэг бол бидний нийтлэг эрх ашигт халдаж байгаа юм. Энийг л аль болохоор ухаалгаар багасгах, болдог бол бүр болиулах. Ялангуяа Туул голын эрэг дагуу маш олон амралтын газруудыг бий болгосон, Туул-Тэрэлжийн сав газарт их хэмжээний суурьшлын бүс бий болгож байна. Замбараа байхгүй. Энийг багасгаж чадахгүй л бол ус байлаа гээд рашааны шинж чанаргүй болно. Налайхын бохир Туул голд нийлж эхлэхээс рашааны ариун чанараа алдаж эхэлж байгаа. Харин Туул-Тэрэлжийн бэлчирээс Харзтайн амралт хүртэл рашаан мэт ариун чанараараа оршиж байгаа.
-7 эх үүсвэрийг харвал дээд хэсэг нь амралтын газрууд, Нисэх дээр бас суурьшлын бүс нэлээд хүрээгээ тэлсэн. Дунд талын таван бүс бол хэдийнээ бохирдчихсон юм биш үү?
Та ядуу, баян, өвчтэй эрүүл, тэнэг, ухаантай хэн ч байж болно. Хэн ч бай бидний бүгдийнх нь уух усыг сүйд хийнэ гэдэг бол бидний нийтлэг эрх ашигт халдаж байгаа юм
-Дээд эх үүсвэр бол хамгийн байгалийн чанартай байгаа нь. Гачууртын эх үүсвэр одоохондоо сайхан байгаа. Төвийн эх үүсвэр асуудал болж эхэлж байгаа. Улиастай, Гачуурт тосгоны бохирууд хэдийнээ нөлөөлж эхэлсэн. Дөрөв дэх буюу Үйлдвэрийн эх үүсвэрээс ноцтой болж эхэлсэн. Аж үйлдвэрийн маш их бохир ордог. Ингээд Махкомбинатын эх үүсвэр, Үйлдвэрийн эх үүсвэрийн чанар нэлээд муудаж эхэлсэн. Нисэхийн эх үүсвэр маш их бохирдсон. Яармагийн гүүрээс доошх эх үүсвэрүүд тун хэцүү болсон гэдгийг хэлэх хэрэгтэй. Арьс ширний үйлдвэрүүдийн хог хаягдал, цахилгаан станцууд, агаарын бохирдол хөрсөнд нэвчих, гэр хорооллын нүхэн жорлон гээд асуудал маш их.
-Голтой ойр байгууламж, суурьшил бий болгохыг хориглосон хууль байдаг биз дээ уг нь?
-Усны тухай хуульд маш тодорхой заагаад өгчихсөн. Туул гол эрүүл ахуйн болон хамгаалалтын бүсээр хуулиар хамгаалагдсан. Эрүүл ахуйн бүс 0,2 км, хамгаалалтын бүс 0,5 км байдаг. Үүн дээр тэжээгдлийн бүс гэж байдаг. Энэ бүсийг бохирдуулагч эх үүсвэрүүдээс зайлуулж, байгалийн хэвээр нь хадгалах ёстой. Гэтэл энэ бүсүүд лөөлөө болчихоод байна.
Агаарын бохирдол бол хүйтний улиралд л бий болоод алга болж байгаа юм. Ус, хөрсний бохирдол бол байнгын аюул. Ус бол дотор чинь орж нөлөөлж байна гэсэн үг шүү дээ.
УС БОХИРДУУЛСНЫ ТӨЛБӨРӨӨ АВЧ ЧАДАХГҮЙ ДӨРӨВ ДЭХ ЗАСГИЙН ГАЗРЫН НҮҮР ҮЗЭЖ БАЙНА
-Усны төлбөр өнөөдрийг хүртэл авч чадахгүй байгаа шалтгааныг юу гэж хардаг вэ?
-Усыг хэрэглэгч, ашиглагч гэж хоёр төрөл байдаг. Хэрэглэгч бол иргэн Та. Ашиглагч нь усаар ашиг олох үйл ажиллагаа явуулж байгаа бол төлбөр төлнө. 2012 оны хуулийн гол санаа нь ус хомсдолтой цөлийн бүсэд газар дорх ус нь үнэтэй, газрын гадаргын ус арвинтай хойд хэсэгтээ гадаргын ус ашиглавал хямд байхаар зохицуулалт хийгээд өгчихсөн. Жилд 40 гаруй тэрбум төгрөг ус ашигласны төлбөр гэж төсөвт төвлөрч байгаа. Өмнөговь, Булган, Улаанбаатар хамгийн өндөр төлбөр өгдөг газрууд. Жишээ нь, Булган 13 тэрбум, Өмнөговь 17 тэрбум өгдөг. Харин 2012 оноос хойш өнөөдрийг хүртэл авч чадахгүй байгаа төлбөр бол ус бохирдуулсны төлбөр. Нэг ч төгрөг аваагүй. Уул уурхай, арьс ширний үйлдвэр гээд бохирдуулж байгаа бүхий л аж ахуйн нэгжүүдээс авч чадаагүй.
Мянганы сорилын сангаас манай улс 350 сая америк долларын буцалтгүй тусламж авах болсон нэг нөхцөл, Засгийн газрын хүлээсэн үүрэг нь ус бохирдуулсны төлбөрийн хуулиа хэрэгжүүлж, урьдчилсан цэвэрлэх байгууламжийг бий болгох юм.
-Яагаад?
-Нэгдүгээрт, ийм төрлийн татвар авч байсан туршлагагүй. Ус хэрэглэж байгаа аж ахуйн нэгжүүд өөр өөр төрлийн бохирдол гаргадаг. Тэгэхээр төлбөрөө хэрхэн тогтоох вэ гэдэг журмыг гаргаагүй. Дөрвөн засгийн газар дамжсан. Хоёрдугаарт, эдийн засгийн хямрал нүүрлэсэн. Хууль санаачилж баталсан 2012 онд манай эдийн засгийн үзүүлэлтүүд их өндөр байлаа. Аж ахуйн нэгж байгууллага дээр очиж байгаа ус бохирдуулсны төлбөр нэлээд их дарамт болохоор нөхцөл байдалд төлбөрийг тавьж хэрэгжүүлэх нь төвөгтэй гэж Засгийн газрууд тайлбарласан. Одоо бол эдийн засаг өсөх төлөвтэй байна, ирэх оны эцсээр 8 хувьд хүрэх юм байна. Бохирдуулагчид нь ч өөрсдөө төлбөрөө төлөхгүй бол болохгүй нь гэдгийг ойлгож эхэлсэн. Мянганы сорилын сангаас манай улс 350 сая америк долларын буцалтгүй тусламж авах болсон нэг нөхцөл, Засгийн газрын хүлээсэн үүрэг нь ус бохирдуулсны төлбөрийн хуулиа хэрэгжүүлж, урьдчилсан цэвэрлэх байгууламжийг бий болгох юм.
-Иргэд бол усны хэрэглээндээ мөнгө төлдөггүй, зөвхөн усыг тээвэрлэн хүргэж байгаа тэр үйлчилгээний төлбөрийг л өгдөг. Үүнийг далимдуулж орон сууцанд үйлдвэрлэл явуулдаг ч гэх. Тэгвэл тодорхой хязгаарлалтыг тавиад, иргэдийн хэрэглээн дээр усны нэмэлт төлбөр бий болгох асуудал бий юу?
-Эрэлт хэрэгцээг оновчтойгоор удирдах нь бидний хийх ёстой зүйлийн нэг юм. Эрэлтийг удирдах арга нь төлбөрийн ухаалаг механизм. Нэг хүн хоногт 130 литр усыг үнэ төлбөргүйгээр ууж болно. Үүнээс цаашхыг нь ашиг олох үйл ажиллагаанд зарцуулж байна гээд төлбөр авах бололцоотой гэж үзэж байгаа юм. Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газрын алдагдлыг бууруулна, бас шударга. Хэрэглэсэн бол төл. Гэр хорооллын иргэд, орон сууцны иргэдийн усны төлбөрийн ялгаа зөрүүг арилгахад чиглэх ёстой.
-Нэг хүн хоногт 130 литрээс илүүгүй ус хэрэглэдэг гэдгийг нь бол олон жилийн судалгаан дээр үндэслэсэн байх?
-Сүүлийн гучаад жилийн туршийн хэрэглээн дээр хийсэн судалгаанд үндэслэсэн тоо.
-Хайрга, элсний карьерууд гол орчмоос бүтээгдэхүүнээ татдаг. Таны хэлсэн “аягатай усны жишээ”-ээр бодвол аягыг маань цөмлөөд аваад байх юм. Энэ нөхдүүдтэй хариуцлага тооцох хууль гэж байдаг юм уу?
-Энэ бол усыг хомсдуулах үйл ажиллагаа. Хуулиндаа заагаад өгчихсөнбас л өнөөдрийг хүртэл хэрэгжүүлээгүй. Зах зээлийн нийгмийн гол цус нь мөнгө. Тэгэхээр бид байгаль хамгаалах, нийтлэг эрх ашгаа хамгаалах ажилдаа эдийн засгийн арга буюу төлбөр тооцооны ухаалаг системийг л нэвтрүүлэх хэрэгтэй. Бид өмнө нь дандаа захиргааны шинжтэй хориглох, хаах, зогсоох арга хэмжээ авч ирсэн. Одоо бол эдийн засгийн аргаар л асуудлыг шийдэх ёстой. Бэлэн хууль нь байгаа учир хэрэгжүүлэх шаардлагатай.
-Ярилцсанд баярлалаа.