Монгол Улсын Хөгжлийн банк (МУХБ) энэ сарын 16-ны өдөр олон улсын хөрөнгийн зах зээлд 500 сая ам.долларын бондыг Засгийн газрын баталгаагүйгээр анх удаа арилжааллаа. Бондыг жилийн 7.25 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай арилжжээ.
Манай улсын бусад зээлдэгчдийн хувьд жишиг хүү тогтоосон чухал үйл явдал боллоо гэж Хөгжлийн банк дүгнэж байна. Олон улсын хөрөнгө оруулагчдаас нийт 4.1 тэрбум ам.долларын бонд худалдан авах санал ирүүлсэн нь МУХБ -ны санал болгосон хэмжээнээс 8 дахин их байгаа юм.
Ирэх онд манай улс 380 орчим сая ам.долларын зээлийн төлбөр төлнө.
Энэ нь зах зээлийн эрэлт өндөр байгааг харууллаа.
Олон улсын зах зээлийн нөхцөл байдал тогтворгүй байсан ч МУХБ- наас арилжаалсан бондын купон анх тооцож байснаас 75 суурь нэгж (0.75%)-ээр доогуур тогтжээ. Засгийн газраас олон улсад арилжаалсан бондын өгөөжийн түвшнээс ялимгүй өндөр буюу 85 суурь нэгж (0.85%)-ийн зөрүүтэй байна.
Манай улсаас сүүлд олон улсын зах зээлд арилжаалсан компанийн бонд Засгийн газрын баталгаатай байсан бөгөөд купоны түвшин Засгийн газраас олон улсын зах зээлд арилжаалсан бондын өгөөжийн түвшинээс 280 суурь нэгж (2.8%)-ээр өндөр байсан юм.
Бондыг хөрөнгө оруулагчдад танилцуулах уулзалтуудыг Хонгконг, Сингапур, Лондон, Бостон болон Нью-Йорк хотуудад зохион байгуулжээ.
Бондын эх үүсвэрээр Монгол Улсын Хөгжлийн банкны богино хугацаатай, хөвөгч хүүтэй гадаад өрийг дахин санхүүжүүлнэ. Ингэснээр ирээдүйд хүлээж болох хүүгийн зардал, эрсдэлийг бууруулах зорилготой.
Олон улсын зах зээлийн жишиг хүү өсөх хандлагатай байгаа бөгөөд энэ нь Монгол Улсын Хөгжлийн банкны хүлээх хүүгийн дарамтыг нэмэгдүүлж болзошгүй байжээ.
Хөгжлийн банк 500 сая ам.долларын бонд арилжсанаар гадаад валютын сангийн ачааллыг хөнгөлөх ач холбогдолтойг Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан онцоллоо. Ирэх онд манай улс 380 орчим сая ам.долларын зээлийн төлбөр төлөх юм.