“Монгол Мөрөөдөл” клубээс санаачлан, экологийн чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран БОАЖЯ болон ХААН Банкны дэмжлэгтэйгээр “Монголын Экологийн Форум 2018”-ыг зохион байгуулах гэж байна.
Энэхүү форум нь Монгол Улсын өмнө тулгамдсан байгаль орчин, экологийн асуудлыг тодорхойлох, нотолгоонд суурилсан бодлогыг санал болгох, шийдвэр гаргагчдад оновчтой бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх, бодлогыг тэгш хүртээмжтэй болгох, хяналтыг сайжруулах зорилготой. Энэ жилийн Экологийн форум нь Улаанбаатар хотын агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулах арга замын талаар хэлэлцэх болно. Төрийн бус байгууллагууд, иргэд, хөдөлгөөнүүд төрийн байгууллагын шийдвэр гаргагчдыг урин нэг дор хуран чуулж, асуудлыг цогцоор нь хэлэлцэж, шийдвэр гаргагчид, олон нийтийн дунд “Ногоон хонх” цохих юм.
Форумын үеэр Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын МСК-ийн хооронд байгуулах 2 дахь компакт гэрээ боловсруулах Үндэсний ажлын албаны дарга Э.Содонтогос “АНУ-ын Мянганы сорилтын корпорацитай байгуулсан Хоёр дахь компакт гэрээний хүрээнд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн тухай” илтгэл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн орлогч суурин төлөөлөгч Даниэла Гашпарикова “Улаанбаатар хотын агаарын бохирдлын шийдэл ба НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн оролцоо” илтгэл, “Нутгийн шийдэл” ТББ-ын УЗ-ийн дарга, “Жорлонгоо өөрчилье” номын зохиогч Ц.Оюунгэрэл “Жорлонд хөрөнгө оруулахдаа анхаарах зүйлс” илтгэл тус тус тавина.
Форумд агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулахын төлөө хамгийн хүчтэй дуу хоолой болох “Утааны эсрэг ээж аавууд” “Нутгийн шийдэл” “Монголын байгаль орчны мэргэжилтнүүдийн холбоо” зэрэг ТББ-ууд, УИХ-ын Өргөдлийн байнгын хороо болон хэвлэл мэдээллийн төлөөлөл идэвхтэй оролцохоо илэрхийлээд байна.
Дэмжин ажиллаж байгаа ХААН Банкны хувьд нийгмийн хариуцлагаа эко чиглэлд түлхүү хэрэгжүүлж байгаа хувийн хэвшлийн нэг юм. Тухайлбал, НҮБ-аас тодорхойлсон Тогтвортой хөгжлийн 17 зорилтыг үйл ажиллагаандаа дагаж мөрдөхөөр НҮБ-ын Даян дэлхийн гэрээнд нэгдсэн байгууллагуудын нэг юм. Энэ зорилтын хүрээнд Тогтвортой байдлыг ХААН Банк үйл ажиллагааны түвшин бүрт нэвтрүүлэх, хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байгаа юм байна. Тус банк нь агаар, хөрсний бохирдлыг бууруулах, иргэдийн эко хэрэглээг дэмжих Ногоон зээл, мөн Тогтвортой санхүүжилт хөтөлбөрийн хүрээнд олон улсын стандартын дагуу байгаль орчны үнэлгээг хангасан хариуцлагатай бизнест хөнгөлөлттэй зээл олгон дэмжин ажиллаж байна.
Форум 2018 оны 10-р сарын 19-нд 09.00 цагаас “Новотел” зочид буудалд эхэлнэ.