“Өртгөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд манай улс донор, хандивлагч орнуудаас өндөр дүнтэй зээл авахаар тохиролцсон. Японоос 800 сая, БНСУ-аас 500 сая, ОУВС-гаас улирал бүр 30 орчим америк долларын зээлийг тус тус авна.
Энэ онд эдгээрээс 750 орчим сая ам.доллар хүлээн авах хүлээлттэй байгааг Сангийн дэд сайд Х.Булгантуяа УИХ-ын гишүүдэд танилцуулав. Үүний ихэнх нь төсвийн дэмжлэг учраас төлбөрийн тэнцэл дээр 150 сая орчим ам.доллар хуваарилах аж.
Мөн дээрх санхүүжилтийг оны эцсээр шилжүүлнэ гэдгийг дэд сайд дуулгав. Импорт нэмэгдэн, тэр хэрээр валютын гадагшлах урсгал өргөжиж байна. Энэ онд
- Нефтийн бүтээгдэхүүний импорт 38 хувь,
- Хэрэглээний бүтээгдэхүүн 34 хувь,
- Хөрөнгө оруулалт 54 хувь,
- Аж үйлдвэрийн орц 13 хувь,
- Бусад нь 62 хувиар өснө гэж тооцож байна. Нийт импорт 41.9 хувиар өсөх аж.
Энэ нь эдийн засгийн өсөлт, хөрөнгө оруулалт сайжирсантай холбоотой. Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт өрнөж буйтай холбоотойгоор гадаадын шууд хөрөнгө оруулалт энэ оны эхний долоон сард өмнөх оны мөн үеийнхээс 49 хувиар өсөж нэг тэрбум ам.долларт хүрсэн юм.
Өргөн хэрэглээний гэхээс илүү нефть, хөрөнгө оруулалт, үйлдвэрийн орц зэрэг эдийн засгийн өсөлттэй холбоотой чиглэлээр импорт өсөж буйгаараа онцлогтой” хэмээн Х.Булгантуяа дэд сайд тайлбарлалаа.