Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2018.10.18) нэгдсэн хуралдаан 10 цагт эхлэв.
Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцлээ. Эдгээр хууль тогтоомжийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нэгдсэн хуралдаанд танилцуулав.
- Тэрээр орон нутгийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр
- Агаарын бохирдлын төлбөрийн 50 хувийг,
- Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогын 50 хувийг ирэх оноос, үлдэх 50 хувийг 2020 оноос,
- Газрын тосны орлогын 30 хувийг тухайн орон нутагт нь үлдээнэ гэв.
Цаашдаа Засгийн газраас орон нутгийн удирдлага өөрсдөө орлогоо бүрдүүлдэг, тэрхүү орлогоо өөрсдөө мэдэж зарцуулдаг, бие дааж төсвөө шийддэг байх зарчмыг барьж ажиллах юм байна.