Мэргэжлийн боксын “WBA”, “WBC” холбооны дунд жингийн аваргын бүсийг эзэмшигч, Мексикийн тамирчин Канело Альварес спортын шууд дамжуулалтын “DAZN” групптэй 5 жилийн 365 сая долларын гэрээг байгууллаа.
Энэ нь мэргэжлийн спортын түүхэнд дэх хамгийн өндөр үнэтэй гэрээ бөгөөд 2014 онд АНУ-ын бэйсболын тамирчин Жанкарло Стэнтон “Майами Марлинс” багтай 11 жилийн 325 сая долларын гэрээг байгуулсан нь рекорд байсан юм.
Одоогоос нэг сарын өмнө Геннадий Головкиныг тун өрсөлдөөнтэй тулааны эцэст буулгаж авсан Альварес ирэх 5 жилийн хугацаанд нийт 11 тулаан хийнэ. Мэргэжлийн боксын рингэнд 53 тулаан хийж, 50 ялалт байгуулж, үүнийхээ 34-т нь өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулгаж авсан Альварес 12-р сарын 15-ны өдөр Нью Йорк хотын алдарт “Мэдисон Скуэр Гарден”-д Их Британийн боксчин Роки Филдингтэй дараагийн тулаанаа хийнэ.