Төгрөг америк долларын эсрэг энэ онд 5.5 хувиар суларсан. Харин юань, рублийн эсрэг чангарсан юм.
Энэ үед Монгол Улс хөрш орнуудтайгаа заавал ам.доллараар биш тухайн улсын үндэсний мөнгөн тэмдэгтээр худалдаа хийх шаардлагатай гэж Төв банк үзэж байна.
Мөн манай эдийн засагт худалдаа багагүй нөлөө үзүүлдэг тул гадаад худалдаа хариуцсан, дүр зургийг томоор нь харж, дүн шинжилгээ хийж, бодлого тодорхойлон, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлдэг бүтэц зайлшгүй шаардлагатайг Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан УИХ-ын гишүүдэд уламжлав.
Тэрээр “Манай улс гадаад худалдаагаа урсгалаар нь орхисон, гадаад худалдааны асуудлыг хариуцсан бүтэцгүй байгаа нь бодлогын том алдаа. Цаашид энэ чиглэлийн бодлогыг тогтож харах шаардлагатайг өнөөдрийн нөхцөл байдал, тоон мэдээлэл харуулж байна” гэсэн юм.
Түүний саналыг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат дэмжин, Засгийн газраас энэ саналыг судлан санал дүгнэлт гаргахыг хүслээ.