Өчигдөр Крымийн хойгийн Керч хотын политехникийн коллежид зэвсэглэсэн оюутан гал нээж, бөмбөг дэлбэлсний улмаас 20 хүн амиа алдсан тухай ОХУ-ын албаныхан мэдээлэв. Амиа алдсан иргэдийн ихэнх нь насанд хүрээгүй хүүхдүүд байсан аж.
18 настай Владислав Росляков лхагва гарагийн үдээс хойш тус халдлагыг үйлдсэний дараа өөрийнхөө амийг хороосон байна.
Тус хэргийг эхлээд террорист халдлага гэж үзсэн ч зэвсэглэсэн этгээд гал нээсэн тул аллага гэсэн зүйл ангиар шалгаж байгаа тухай ОХУ-ын мөрдөн байцаах хороо мэдээлжээ.
Тэр есдүгээр сарын 8-ны өдөр зөвшөөрөлтэйгөөр 12 калибр буу худалдан авчээ. Түүний ангийнхны мэдээлснээр хэрэгтэн зожиг, үг дуу цөөтэй, компьютер тоглоом болон цуврал алуурчинтай кино сонирхдог этгээд байсан аж. Түүний эцэг эх салаад удаагүй байсан бөгөөд ээжтэйгээ хамт амьдардаг байжээ.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин халдлагын улмаас амиа алдагсдын гэр бүлийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж, гашуудал зарласан байна.
Эх сурвалж: Russia today