-Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний хүч чадлыг бэхжүүлэхэд чухал айлчлал хийлээ-
Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын урилгаар Оросын Холбооны Улсын Батлан хамгаалахын сайд C.K.Шойгу өнөөдөр манай улсад албан ёсны айлчлал хийлээ.
ОХУ-ын Батлан хамгаалахын сайд арван жилийн дараа манай улсад айлчилж байна
Сергей Кужугетович Шойгу ОХУ-ын Батлан хамгаалахын сайдаар 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ОХУ-ын Батлан хамгаалахын сайдаар томилогдсон бөгөөд түүнийг ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд тэргүүтэй 5 генерал, 14 төлөөлөгч, Элчин сайд, цэргийн атташе, хэвлэл мэдээллийн 12 ажилтан дагалдан ажиллалаа.
С.К.Шойгу өнөөдөр 08.15 цагт тусгай аяллын онгоцоор “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардсан бөгөөд үүний дараа Оросын үнэн алдартны сүмд зочилж, Н.Энхболд, С.К.Шойгу нарын уулзалт хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, цэргийн хамтын ажиллагааны явц, цаашдын чиглэлийн талаар хэлэлцээ хийснээр эхэлсэн юм.
Энэ үеэр Монгол Улсын Батлан хамгаалах яам, Оросын Холбооны Улсын Батлан хамгаалах яам хоорондын Цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлэх урт хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурлаа.
Уг хөтөлбөрт батлан хамгаалах, зэвсэгт хүчний удирдлага, цэргийн боловсрол, эрдэм шинжилгээ, эмнэлэг, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг цаашид хэрхэн хөгжүүлэх чиглэлүүдийг тусгасан байна.
Монгол Улсын Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалд нэн шаардлагатай нэг техникүүдийг буцалтгүй тусламжаар олголоо
Айлчлалын үеэр ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат Батлан хамгаалах яаманд байрлах Монгол Улсын бүх цэргийн оройн дээд хар сүлдний өргөөгөө танилцуулан тайлбарлаж, ОХУ-ын батлан хамгаалахын сайд, армийн генерал Шойгу бүх цэргийн хар сүлдэнд мөргөн хүндэтгэл үзүүлсэн.
Оросын Холбооны Улсын Батлан хамгаалах яамнаас Монгол Улсын Зэвсэгт хүчний хэрэгцээнд, тэр дундаа Монгол Улсын Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалд нэн шаардлагатай техникүүдийг буцалтгүй тусламжаар олгосныг ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, Армийн генерал С.К.Шойгу албан ёсоор гардуулан өгсөн юм.
Батлан хамгаалахын сайд Н.Энхболд буцалтгүй тусламжийг талархан хүлээж авч буйгаа мөн эдгээр техникийг ашиглах боловсон хүчин бэлэн, цаашид арчлалтыг сайтар хийж, ашиглах болохоо илэрхийлсэн.
Онцгой байдлын сайд байхдаа манай улсад айлчлах үеэрээ малчдад хүргэх тусламж үзүүлж байсан
Үүний дараа ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Монгол Улс, ОХУ-ын дөрвөн удаагийн баатар, Маршал Г.К.Жуковын гэрэлт хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлсэн бөгөөд дэлхийд ганцхан байдаг Г.К.Жуковын музейгээр зочиллоо.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгуг хүлээн авч уулзсан бөгөөд “Армийн генерал Сергей Шойгу 2001 онд ОХУ-ын Онцгой байдлын сайд байхдаа манай улсад айлчлах үеэрээ малчдад хүргэх тусламж үзүүлж байсан бол энэ удаа Батлан хамгаалахын сайдын хувиар хүрэлцэн ирсэнд талархаж байна” гэдгээ Ерөнхий сайд уулзалтын эхэнд дурьджээ.
Монгол Улсын Засгийн газар ОХУ-тай харилцах харилцаанд тэргүүлэх ач холбогдол өгч, Стратегийн түншлэлийг хөгжүүлэх бодлогыг тууштай баримталж ирсэн. Энэ талаарх хөтөлбөрт цэргийн болон цэрэг-техникийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэхээр туссан гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ.
Цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас буцалтгүй тусламж үзүүлэх, боловсон хүчнийг үнэ төлбөргүй бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэнд талархаж байгаагаа илэрхийлэхээс гадна Монгол Улс Зэвсэгт хүчний зэвсэглэл, мэргэшсэн боловсон хүчнээр бэхжүүлэх зорилтын хүрээнд ОХУ-тай тогтоосон уламжлалт хамтын ажиллагаанд тулгуурлан хэрэгжүүлэх бодлого баримталдаг гэдгээ онцоллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Оросын Холбооны Улсын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгуг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа
Ерөнхий сайд У.Хүрэлсүх цаашид “Цэрэг-техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээр”-ийн үйлчлэлийг урт хугацаагаар сэргээх, зарим шаардлагатай техник, зэвсэглэлийг ОХУ-аас буцалтгүй тусламжаар нийлүүлэх боломжийг судалж үзэхийг Батлан хамгаалахын сайд С.Шойгугаас хүслээ.
Найрамдалт харилцаатай Монгол Улсад дахин зочилж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу илэрхийлээд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины мэндчилгээг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд уламжилсан.
Монгол Улс, Оросын Холбооны Улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, Монгол Улсын батлан хамгаалах салбарыг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Оросын Холбооны Улсын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгуг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасныг Улсын Их Хурлын дарга М.Энхболд гардуулан баяр хүргэлээ. Ийнхүү ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Монгол Улсад айлчилсан 6 цагийн айлчлал өндөрлөсөн юм.