Холбооны нөөцийн банкнаас бодлогын хүүгээ хурдацтай нэмэгдүүлж буйтай холбоотойгоор америк долларын ханш дэлхийн ихэнх улсын валютын эсрэг чангарч, ам.доллараар хөрөнгө босгох зардал өсч, хөгжиж буй улс орнуудаас гадагшлах хөрөнгийн урсгал нэмэгдэж байна.
Зарим хөгжиж буй улс орны төв банкнаас мөнгөний бодлогын төлөвтөө өөрчлөлт оруулах арга хэмжээ авч эхлээд байна. Түүнчлэн Холбооны нөөцийн банк хүүгийн түвшнээ хүлээгдэж буй хэмжээнээс хурдтай өсгөсөн тохиолдолд хөгжиж буй улс орнууд хүүгийн түвшнээ өсгөх хандлагатай байна.
Тухайлбал Аргентин улс 2018 оны дөрөвдүгээр сараас эхлэн бодлогын хүүгээ тасралтгүй нэмэгдүүлж, хамгийн сүүлд наймдугаар сард 15 нэгж хувиар өсгөн 60 хувьд, Турк улс 2018 оны есдүгээр сард бодлогын хүүгээ 6.25 нэгж хувиар өсгөн 24 хувьд, ОХУ 2018 оны 9 дүгээр сард бодлогын хүүгээ 0.25 нэгж хувиар өсгөж 7.5хувьд тус тус хүргэсэн байна.
Азийн улс орнуудын хувьд ам.доллартай харьцах үндэсний валютын ханш сулрах хандлага ажиглагдаж байгаа бөгөөд энэ нь төв болон зүүн Азийн орнуудын ГВАН буурахад хүргэж байна. 2018 оны 7 дугаар сарын байдлаар БНХАУ-ын ГВАН-ийн хэмжээ 2017 оны эцсээс 25.9 тэрбум ам.доллар буюу 0.8%-иар,
- Энэтхэг улсынх 5.4 тэрбум ам.доллар буюу 1.3%-иар,
- Индонез улсынх 11.9 ам.доллар буюу 9.1%-иар,
- Турк улсынх 7.0 тэрбум ам.доллар буюу 6.5%-иар тус тус буурсан байна.
БНХАУ-ын хувьд 2018 оны есдүгээр сарын байдлаар ГВАН нь 3.0 их наяд ам.долларт хүрч, оны эхнээс 25.9 тэрбум ам.доллараар буураад байна. Гэвч энэ бууралт гадаад валютын интервенц гэхээсээ илүүтэй гадаад худалдаа, хөрөнгийн гадагшлах урсгалаас шалтгаалжээ.
АНУ-тай хийж буй худалдаанд таагүй нөхцөл үүссэн нь тус улсын эрх баригчдын хувьд дотоодын эдийн засгаа дунд хугацаанд дэмжих, мөчлөг сөрсөн бодлогын арга хэмжээг авахад хүргэж байна.
Тухайлбал 2018 оны аравдугаар сарын 7-ны өдөр БНХАУ-ын Төв банкнаас банкуудын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 1 хувиар бууруулж (томоохон банкуудын хувьд 15.5%-иас 14.5%, жижиг банкуудын хувьд 13.5%-иас 12.5%), улмаар эдийн засагт 1.2 их наяд юань (175 тэрбум ам.доллар) нийлүүлэгдэх тооцоотой байна.
Энэ онд нийт дөрвөн удаа ЗБН-ийн хувийг бууруулаад байгаа бөгөөд оны төгсгөлд дахин нэг хувиар бууруулах хүлээлттэй байна. Түүнчлэн тус улсын төв банкнаас банкуудад дунд хугацааны санхүүжилт олгох (medium term lending facility) бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Төв банкнаас авч хэрэгжүүлж буй эдгээр арга хэмжээ нь юаний ханш сулрах дарамтыг нэмэгдүүлэхгүй гэж үзэж байна. Мөнгөний бодлогын төлөвт томоохон өөрчлөлт орохооргүй, валютын зах тогтвортой байна хэмээн төв банкнаас үзэж байна.
Хэдий тийм боловч олон улсад юань ам.долларын эсрэг цаашид сулрах хүлээлттэй байгаа бөгөөд тус валютын ханшийн өдрийн хэлбэлзэл 2%-иас хэтрэхгүй байх бодлогыг төв банкнаас баримталж байна. Юаний ханш сулрах нь экспортлогчдод ашигтай тул тус улсын төв банкнаас валютын захад шууд оролцох сонирхол бага байна. Харин спекулятив шинжтэй ханшийн хэлбэлзлээс сэргийлэхийн тулд хөрөнгийн урсгалд тавих хяналтаа сайжруулах шаардлага тулгарч байна.
Энэтхэг улсын хувьд ам.долларын чангаралтын эсрэг 2018 оны 4 болон 5 дугаар саруудад нийт 8 тэрбум ам.доллартай тэнцэхүйц АНУ-ын ЗГ-ын үнэт цаасыг зарж, уг эх үүсвэрийг валютын захаа тогтворжуулахад зарцуулсан байна. Энэ оны 3 дугаар сард 426 тэрбум ам.доллар хүрч байсан тус улсын ГВАН 2018 оны 8 дугаар сарын эцсийн байдлаар 403 тэрбум ам.долларт хүрээд байна. Энэтхэг рупи нь бүс нутгийн хамгийн их суларсан валютын нэг бөгөөд одоогийн байдлаар 13%-аар сулраад байна. Сүүлийн 4 жилийн турш өөрчлөлтгүй байсан бодлогын хүү буюу репо хүүг 2018 оны 6 дугаар сард 0.25%-иар өсгөж 6.5% болгосон бөгөөд үүнээс хойш өөрчлөлтгүй хэвээр байна. Тус улсын төв банкны үзэж байгаагаар инфляци дунд хугацаанд зорилтот түвшинд хадгалагдах хүлээлттэй байгаа тул бодлогын хүүд томоохон өөрчлөлт оруулах төлөвгүй байна. Харин Засгийн газрын зүгээс газрын тосны үнэ дэлхийн зах зээл дээр өсөлттэй байгаа тул инфляцийн дарамтыг бууруулах зорилгоор онцгой албан татварыг бууруулах, гадаад валютын дотогшлох урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор рупигийн хадгаламжийн схемийг нэвтрүүлэх зэрэг арга хэмжээний талаар судалж байна. Тус улсын хувьд гадаад валютын нөөц хангалттай байгаа тул рупигийн ханшийн сулралтыг зах зээлийн зарчимтай нийцтэй тогтохыг дэмжиж, хэрэв ханш бодитой бусаар огцом суларсан тохиолдолд шаардлагатай бүх арга хэмжээг авна гэдгээ мэдэгдэж байна. Энэтхэгийн Засгийн газраас орлуулж болохуйц импортын хэрэглээг бууруулах, экспортыг урамшуулах, хөрөнгийн урсгалыг дэмжих арга хэмжээ авч байна. Ажиглагчдын үзэж байгаар тус улсаас авч буй арга хэмжээ нь богино хугацаанд ханшийн сулралтыг зогсоох гэхээс илүүтэйгээр дунд, урт хугацаанд үр нөлөө нь гарах тул энэтхэгийн рупи цаашид сулрах дарамт өндөр байна.
Индонезийн Төв банк үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшаа тогтворжуулах зорилгоор 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр бенчмарк бодлогын хүүний доод түвшинг 0.25%-иар нэмэгдүүлэн 5.75% болгож, энэ онд 4 дэх удаагаа бодлогын хүүгээ өсгөөд байна. Ингэснээр энэ онд хүүгийн түвшинг 1.25%-иар өсгөөд байна. Түүнчлэн гадаад валютын албан нөөцөөс 117.9 тэрбум ам.долларын интервенцийг хийжээ. Тус улсын хувьд гадаад валютын зээл ДНБ-ий 30 орчим хувьтай тэнцэж байгаа тул үндэсний мөнгөн тэмдэгтээ огцом сулрахаас сэргийлэх арга хэмжээ авч байна. Харин Засгийн газраас нь экспортыг дэмжих, хөрөнгө оруулалтыг урамшуулах, импортын татварыг нэмэгдүүлэх, импортын орц ихтэй эрчим хүчний мега төслүүдийг хойшлуулах зэрэг арга хэмжээг авч байна. Дэлхийн банк Индонезийн ЗГ-аас авч хэрэгжүүлж буй эдгээр арга хэмжээ нь богино хугацаанд урсгал дансны алдагдлыг бууруулах нөлөөгүй, харин урт хугацаанд эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж болзошгүйг анхааруулж байна. Түүнчлэн хэрэглээний барааны импортын татвар нэмэгдэх нь инфляцийн дарамтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй байна.
Туркийн лир ам.долларын эсрэг 2018 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн байдлаар оны эхнээс 64%-иар сулраад байна. 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр турк лир сүүлийн арван жилд тохиолдож байгаагүйгээр суларч нэг доллар 6.9 лирт хүрсэн байна. Туркийн төв банк овернайт болон өдрийн зээлийн хэрэгслүүдээр дамжуулан банкуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг бүрэн хангаж ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд заавал байлгах нөөцийн хэмжээг 2.5 хувиар бууруулах, 10 тэрбум лир, 6 тэрбум ам.доллар, 3 тэрбум ам.доллартай тэнцэх алтаар санхүүгийн системийн төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг дэмжих арга хэмжээг авахаа мэдэгдээд байна. Америкийн нэгдсэн улс 2018 оны 8 сард Туркийн Ган болон Хөнгөн цагааны үйлдвэрийн импортын тарифыг 2 дахин өсгөсөн нь лирийн эсрэг ам.доллар огцом чангарахад нөлөөлсөн байна. Туркийн төв банк 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Катарын төв банктай 3 тэрбум долларын своп хэлцэл хийсэн. 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр бодлогын хүүгээ 17.75 хувиас 24 хувь хүртэл 6.25 хувиар өсгөсөн.
ОХУ-ын Төв банк газрын тосны үнийн хэлбэлзлээс сэргийлэх, гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэх зорилгоор энэ онд дотоодын захаас валют худалдан авч буй бөгөөд 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр дотоодын зах зээл дээрээс гадаад валютыг 2018 оны 12 сарыг дуустал худалдан авахгүй гэдгээ мэдэгдсэн. Оросын төв банк инфляцийн өсөлтийг хязгаарлах, валютын ханшийн тогтворгүй байдалд хариу үйлдэл үзүүлэх үүднээс 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр бодлогын хүүгээ 7.25 хувиас 7.5 хувь хүртэл 0.25 хувиар өсгөсөн байна. Инфляцийн өсөлт, валютын ханшийн тогтворгүй байдалд гадаад хүчин зүйл, тэр дундаа ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ, үүнээс үүдэлтэй тодорхой бус байдлаас шалтгаалсан хөрөнгийн гадагшлах урсгал сөргөөр нөлөөлж байгаа бол дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн өсөлт урсгал дансны алдагдлыг бууруулах, гадаад өрийн үйлчилгээг санхүүжүүлэхэд эерэг нөлөөтэй байна. Тус улсын хувьд хэдийгээр эдийн засгийн хориг арга хэмжээнээс шалтгаалан рублийн ханш сулрах дарамт бий боловч дунд хугацаанд инфляци зорилтот 4 хувьд байх, газрын тосны экспортын орлого нэмэгдэх төлөвтэй байгаа нь валютын захад интервенц хийх шаардлагыг бууруулж байна. Харин хэрэглээний зээлийг хязгаарлах, зээлийн хэт өсөлт үүсэхээс сэргийлэх зорилгоор 2018 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс хойш олгосон зээлийн эрсдэлийн жинг нэмэгдүүлэх, урьдчилгаа төлбөр багатай моргэйжийн зээлийг хязгаарлах зэрэг макро зохистой бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
Казахстан улс 2015 оны 8 дугаар сарыг хүртэл ам.доллартай уялдаат (pegged) гадаад валютын ханшийн дэглэмтэй байсан бол үүнээс хойш ханшийг зах зээлийн зарчмаар тогтох чөлөөт хөвөгч ханшийн дэглэмд шилжүүлсэн. Ханшийн дэглэм өөрчлөгдсөний дараа буюу 2016 оны эхэн үед тэнгийн ам.доллартай харьцах ханш огцом суларч, үүний улмаас Казахстаны төв банк 2016 оны 1 дүгээр сард бодлогын хүүгээ 17 хувь болгон өсгөсөн. Үүнээс хойш бодлогын хүүгээ шат дараатай бууруулж байна. Тухайлбал 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 9.75%, 3 дугаар сарын 5-ны өдөр 9.5%, 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 9.25%, 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдөр 9% болгон тус тус бууруулаад байна. Тус улсын хувьд худалдааны гол түнш улс болох ОХУ-д тавигдсан худалдааны хориг арга хэмжээнээс шалтгаалан сулрах хандлага ажиглагдаж байна. Өөрөөр хэлбэл оросын рубль сулрах хүлээлт давамгайлах үед ам.долларын эрэлт нэмэгддэг. Тус улсын гадаад валютын нөөц 2018 оны эцсийн байдлаар 234.8 сая ам.доллараар буюу 0.8%-иар буурч 30.5 тэрбум ам.долларт хүрээд байна.
Б.Өнөртогтох